Тэмдэглэл-173
Өчигдөр 10 жил хөтөлж ирсэн тэмдэглэлийн дэвтрүүдээ шатаачихлаа. Миний хамгийн чухал үнэтэй эд зүйлс минь байсан юм. Гэвч дэвтэр дээр тэмдэглэл хөтлөх нэгэнт хэрэггүй болсон учир дэвтэр дээрээ бичиж байсан ерөнхий гол зүйлсээ блогтоо оруулсан болохоор цаашдаа бүх зүйлээ блог дээрээ бичиж байхаар шийдсэн тул дэвтэрнүүдээ шатаачихлаа. Гэхдээ шатаахаасаа өмнө бүгдийг нь эргэн сөхөн харж уншсан чинь 20 настай би өнөөдрийн 30 настай би-г харсан бол үнэхээр урам нь хугарах байсан даа. Тэр үед хүсч байсан зүйлүүдээс нь 2 нь л тун дөхөж очсон юм байна.
Ноднин 6 сард нээлгэсэн хадгаламж минь өнөөдрийн байдлаар хүүтэйгээ нийлээд 357,000 төг болсон байна лээ. Сард 25,000 төг гэсэн үг. Бүхэд бүтэн 12 сарын турш 357,000 төг хуримтлуулсан гэхээр гомдмоор ч юм шиг. Чамлахаар чанга атга гэдэг. Ямар ч байсан одоохондоо иймэрхүү байгаа ч яваандаа нэмэгдүүлэнээ. Тэглээ ч айхтар хуримтлуулах гэж хичээж зүтгэсэнгүй. Одооноос жаахан өөрийгөө шахахгүй бол амар тайван ингээд яваад л байвал яваад л байх юм шиг байна.
Өөрт байгаа чухал зүйлсээ үнэлж чадахгүй, сэтгэл хангалуун байж чадахгүй үргэлж чамлаж, илүү ихийг хүсэвч түүндээ хүрч чадахгүй байх нь сэтгэлийн шаналан болдог. Өөртөө урам хугарах, өөрийгөө чамлахын үндэс болдог. Ядаж л эрүүл байгаадаа, гэр бүлтэйгээ байгаадаа, гэр бүлийнхэн маань эрүүл саруул байгаад орох оронтой, идэх хоолтой, маргааш өглөө сэрнэ гэдэгтээ бат итгэлтэй амар тайван амьдралдаа талархаад амьдарч болох ч бусдыг харахаар бусадтай өөрийг жишихээр хоосон байгаа мэт, юу ч үгүй мэт санагдаад байна.
Өөрийнхөө муу талуудаас өөрөө хүртэл айх юмдаа. Би ийм муу хүн биш. Би ийм байх ёсгүй гээд л...
Сайн хүн байх нь хэцүү юу
Сайн байх нь хүний хувьд хэцүү юу
Сайн хүнд оршин амьдрана гэдэг хэцүү юм уу
Хүн байх нь бус харин сайн хүн байх нь хэцүү юу /Питтак/гэдэг үг байдаг даа. Миний хамгийн дуртай ишлэл.
2004 он гэхээр 13 жилийн өмнө надад зориулж анх удаа шүлэг зохиож өгсөн хүн маань тухайн үед миний хамгийн сайн эмэгтэй найзуудын нэг байсан боловч цаг хугацааны эрхээр алсран одож одоо ч нэг нэгнээсээ хөндийрч дээ.Зориулж бичсэн шүлэг нь их хөөрхөөн. Одоо ч утгаа алдаагүй мэт.
Ямбалаг зан нь зохисон гэж жигтэйхэн
Ярвайж байгаад төвөгшөөх нь хэвлүүхэн
Сурахын төлөө зүтгэх нь эвсэгхэн
Санаа нийлбэл идэвхи нь чадмал
Царайлаг бандид дурлах нь хурдан
Цаг нь болоод уйдах нь амархан
Эелдэг зангаараа бусдыг татах нь амархан ч
Ихэмсэг зангаараа хөндийрүүлэх нь хурдан
Бат бэх хэрмийг нь хэн давах бол
Бүхнээ зориулах хайр нь хэзээ ирэх бол...
Хүмүүсийн өгсөн бэлэг сэлт шүлэг дуу зориулан бичиж өгсөн мэндчилгээ гээд л бүгдийг нь нандигнан хадгалдаг байж дээ. Бага багаар нь устгасаар ганц үлдээд байсан энэ шүлгийг бичсэн цаасыг одоо урж хаяая даа. Анх нэг хөөрхөн цэнхэр бамбаруушны чихмэлтэй цуг өгч байлаа. Бамбарууш нь угаагдаад элэгдээд сүүлдээ хамаатны хүүхдүүдийн тоглоом болоод дууссан даа.

Comments
Post a Comment