Тэмдэглэл-192
Өнөөдөр жингээ үзсэн чинь 5 кг хасчихаж. Ойрд хөдөө гадаа яваад, дээр нь ажил ихтэй байсан болохоор 15, 16 хоног бүжгэндээ явж чадаагүй болохоор энэ хугацаандаа жин нэмчихгүйн тулд хоолны дэглэм барьж хагас өлсгөлөн явсны хүч бас гарчээ. Над шиг унаган чанга хатуу махтай хүний хувьд 45 хоногт 5кг хасна гэдэг том амжилт шүү. Энэ жил ингээд одоогийн байдлаар 10 кг турсан байна. Он гартал нэмээд 2, 3 кг турчихвал ч. Хавар болтол нэмээд 15 кг хасчихвал ерөнхийдөө болох нь тэр дээ.
Хүмүүс бусдыг сонсохыг хүсэхгүй харин өөрийг нь сонсох хүнийг л хүсэх юмдаа. Үгүй яахав ядаж бусдыг сонсдог хүн байя даа. Муу блогтоо л хамаг болсон юмаа, санасан бодсоноо биччихээр дотор уужраад бусдад юм ярих хүсэлгүй болчих юмдаа.
Өчигдөр ойрд уулзаагүй надтайгаа адилхан ганц бие найзтайгаа уулзаж кино үзэж, хоол идэж жаахан пиво ууж, хов базаж, тэрний хайрын түүхүүдийг сонсож цагийг өнгөрөөв. Бодоод байсан бид хоёрын хорин жилийн нөхөрлөлийн хугацаанд хоёулханаа байсан нь өчигдөр юм байна. Зургаа, долоогоороо нийлдэг байсан болохоороо урьд нь юм бол бөөнөөрөө л бүгдийг хийдэг байж. Бусад нь гэр бүл, үр хүүхэд, ажил, гэр гээд бид хоёрыг ч тоохоо больж дээ.
Бага багаар найзуудаасаа улам алслагдах мэдрэмж онцгүй юм. Гэхдээ одоо л бидний амьдралын төлөө зүтгэдэг, амьдралаа босгох гээд завгүй байдаг үе болохоор аргагүй байх л даа. Ингэж явсаар арав гаран жилийн дараа дахиад л бөөнөөрөө сүжрэх л байх гэж бодогдох юм.
"Бат хааны хилэгнэл" гээд орос кино нээрээ "300"-гийн орос хувилбар шиг санагдлаа. Гадаад кинон дээр Монгол хэлээр болхидуухан ярихыг сонсох бас л сонин юм байна. Бид нар гадаад хэлээр ярихад тухайн улсын хүмүүст тиймэрхүү л сонсогддог байх даа гэж бодогдож суулаа.
Өчигдөр бас нэг зүйл болсон нь ажлаас халагдах өргөдлөө өгсөн юм байна. Он дуусгаад ажлаа хүлээлгэж өгнө дөө. Уг нь аль дээр үед өгье гэж бодож байсан ч нэг л болохгүй байсаар бодож бодож байгаад өгчихлөө. Одоо нэгэнт цаашдаа хамт явах хүсэл эрмэлзэл өөр болсон болохоор яалтай билээ. Энэ компанид орсон бараг 2 жилийн хугацаанд их л юм боллоо доо. Одоо харин сайхан жигдрээд явчихлаа. Муу захиралтайгаа 4 жил гаран хамт ажиллах шив. Хоёулаа л залуу хүмүүс болохоор алдаж оносоор нэг юм бизнесээ гайгүй болгож авлаа даа. Хамт ажилласан хугацаанд захирал маань хуримаа хийгээд 2 хүүхэдтэй болчихсон байхад надад л гарсан томоохон өөрчлөлт байхгүй байх шив. Дараагийн ажлаа олоогүй байж ажлаас гарах гэлээ гэсэн шүүмж бусдаас сонсохгүйн тулд хүмүүст хэлсэнгүй. Тав, зургаан гайгүй газар ямар ч байсан CV-гээ явууллаа. Одоо хамгийн том ажил бол дараагийн 2доход Сэлэнгэ явж шалгалтанд орох л байна. Тэрийг нь гайгүй зохицуулчихвал тэгээд миний хийх юм дууслаа даа. Ажлаа солих бас нэг том шалтгаан нь захирал маань хавар бас өөр тийшээ шилжээд өөр хүн захирлаар ирнэ гэсэн болохоор тэрнээс өмнө зохицуулъя гэж бодсон юм. Энэ хамт олонтой дээрээс нь өөр захирал байх юм бол би лав удаан тэсэхгүй байх. Захирлынхаа шилийг харж байснаас би өөрөө шилээ харуулсан нь дээр шиг санагдсан юм.
4 жилийн турш өдөр бүр хардаг байсан царайг нэгхэсэгтэй л харахгүй байх гэж бодсон чинь бас л гунигтай мэдрэмж төрж байна. Ер нь холбоотой байсан хүмүүсээсээ холдох мэдрэмж хамгийн гунигтай мэдрэмж байх.
Нээрээ өглөө 5 цагт сэрж ном уншиж байна гэдгээ биелүүлж эхэлсэн. 2 өдөр л лав 5 цагт сэрж Пауло Коэльо-гийн "Тагнуулч бүсгүй"-г уншиж дуусгалаа. 1940-иод оны дайны хүнд хэцүү жилүүдэд хайртай дотны хүмүүсээ алдаж, зовж ядарч, үзэх ёсгүй зүйлээ ихийг үзэж, ямарч итгэл найдваргүй амьдарч байсан хүмүүсд туулж буй зовлон гамшгийнхаа буруутанг олж бүх бурууг чихэж тэрнээс л болж ийм байдалд хүрлээ гэсэн сэтгэлээр өөрсдийгөө бага ч гэсэн тайвшруулах нь чухал байсан байх. Үнэн гэхээсээ илүү сэтгэлд тааламжтай худлыг сонгох нь илүү дээр байсан байх. Тэр үеийн хүмүүсийн сэтгэлгээ одоо 21-р зууны энх цагийн Монголчуудын сэтгэлгээтэй төстэй ч юм шиг. Бараг 30-иад жилийн турш тарчигхан амьдралынхаа бурууг бусад руу чихэж төрийн тэргүүнүүдээ муулж тэд л буруутай гэцгээж өөрсдөө л ямар ч гэмгүй хохирч байгаа хүмүүсийн дүрд тоглолоо. Өсч хөгжсөн юмаар маруухан 30 жилийг ардаа орхих нь дээ. Нөгөө л ярьдаг юмаа ярьсаар, давтсаар. Буруутанг хайж бурууг тохох гэж зүтгэсээр. Хэн нь ч буруутан нь одоо гол нь бишээ асуудал ийм дээрээ туллаа. Ямар арга хэмжээ авах яаж засч залруулах вэ гэдэг шийдлээ олохыг хүсэхгүй. Хэн нэгэн ямар нэг зүйл бүх буруу чихэж, арчаагүйгээр нь дуудаад сэтгэл амарна. Асуудал нь үлдээд л дараагийн үедээ очно. Үе дамжаад л яваад байна. Төрийн томчуудын хувийн эрх ашгаа эхэнд тавиад дараа нь улсын эрх ашгийг тавьдаг занг бид өөрсдөө л бий болгосон шүү дээ. Гадаад дотоодод өндөр хөгжилтэй оронд сурч, амьдарч байгаа залуус минь өөр сэтгэлгээ, хандлага авчрах байх гэж бодоход хүний нутагт нэг нэгнээ хараад зугатдаг юм гэсэн. Бусдын газар нутагт нэгнээ дэмжихийн оронд эвгүй байдалд оруулж, хохироож байдаг занг яалтай билээ. Би лав хүнд буруу өгөх дургүй. Өөртөө л буруу өгдөг. Энэ нь эргээд намайг өөртөө итгэлгүй болгож, сул дорой мэт санагдуулдаг ч би өөрөө өөртэйгээ ажиллаад өөрийгөө өөрчлөөд явж чадна. Харин бусдыг бол хичнээн хүссэн ч өөрчилж чадахгүй шүү дээ. Хүмүүс өөрчлөгдөж байгаа нэгнээсээ үлгэр дуурайл авч өөрөө өөрийгөө өөрчилдөг болохоос биш хэн ч бусдыг өөрчилж чадахгүй.

Comments
Post a Comment