Тэмдэглэл-191

Миний сэтгэлийн  нууцхан хайр
Хагацал гэдгийг хэзээ ч үзэхгүй
Мөрөөдөл хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Мөнгөн цагаахан зүүд байж дээ
Үсийг чинь бодлоороо би илбэнэ
Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнэ
Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэнэ
Гарыг чинь зүүдэндээ би атгана

... Би түүнийг 2 удаа зүүдэлсэн. Үнэндээ зүүдэлсэндээ итгээгүй шүү. Өглөө сэрчихээд би түүнийг зүүдэлчихлээ гэж үү гээд гайхширсан. Эхний удаа би түүний гараас атгаж байна гэж зүүдэлсэн. Тэр дугуй уначихсан над руу инээгээд л намайг тойроод яваад байсан. Хоёр дох дээр нь би түүнийг тэвэрсэн. Түүнийг тэвэрч байгаадаа нэг л итгэхгүй улам чанга тэврээд байсан.
Хагасайнд гэнэт ганцаараа 50гр виски уусан биш халуураад хамт ажилладаг хүнтэйгээ нийлээд уучихсан байх юм. Гэхдээ аягүй сонин нь би юу ч санахгүй байна. Бас шартаад яг үхлээ. Одоо хүртэл зүгээр болохгүй байна. Дээрээс нь зүрх үнэхээр их өвдөж байна. Яг ээжийгээ дуурайж байгаа юм байна  л даа. Ээж жоохон уучихаараа зүрх нь өвддөгийг нь би дуурайж байгаа бололтой. Гэхдээ одоо бол үнэхээр хаширлаа. Одоо үнэхээр дахиж хатуу дарс уух сонирхол алга. Өөртөө одоо хангалттай гэж хэлээд л байж байна. Маргааш зүгээр болохгүй бол эмнэлэг ордог юмуу даа. Бие өвдөх үнэхээр ядаргаатай төвөгтэй тухгүй шүү. Өөртөө уур хүрч байна. Бас согтуу толгой чинь танихгүй залууд дугаараа өгөөд ярьж мариад их алцаганасан байна лээ. Хамт явсан хүн маань нэмж хачирлаад онигоонд оруулж байна даа намайг. Яагаад согтсоноо, юу ч санахгүй байгаагаа мэдэх юм алга. Анх удаа л ийм тэнэг байдалд орж байна. Сар гаран согтууруулах ундаа хэрэглээгүй гээд хурдан согтчихсон юм болов уу.
 Хайр сэтгэлийн тал дээр ганцаардаад байгаа минь намайг их тэнэг зүйл хийхэд хүргэх байх шүү. Тиймээс жоохон дотороо бодолтой, доороо суурьтай байхгүй бол болохгүй нь дээ.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157