Тэмдэглэл-193
Ойрын үед жилийн сүүл гээд ажил их бас дээр нь эрүүл мэнд тун муу байлаа. Ханиад хүрээд, даралт ихсээд, зүрх өвдөөд зэрэг зэрэг л бөөн юм боллоо. Тусдаа гарснаасаа хойш анх удаа л өвдлөө. Тэгээд хүн ганцаараа үедээ өвдвөл үнэхээр хэцүү байдгийг ойлголоо. Ядаж аяга шөл хийгээд өгчих хүн байхгүй байх чинь үнэхээр гутармаар юм байна лээ. Хүнд яалтачгүй амьдралын зовлон жаргалаа хуваалцах хань ижил хэрэгтэйг улам л их мэдэрсэн. Өвдөж байсан ч өөрөө хоолоо хийж, өөрөө өөрийгөө арчлана гэдэг өөр хэн ч санаа тавихгүй халамжилж дотночлохгүй байна гэдэг гунигтай л мэдрэмж юм билээ. Урьд нь аав ээжийнхээ хажууд байж дүү нараараа асруулж тойглуулж байсан болохоороо юу ч мэддэггүй байж. Харин тусдаа гарахаараа аав ээжийнхээ санааг зовоохгүй гэсэндээ өвдөж байсан ч өвдөж байна гэж хэлж чадахгүй зүгээр зүгээр гээд л өөрөө л зовох юмдаа. Яахав найз нөхөд ийм ч тийм ч юм хэрэглэ, сайн гэсэн зөвлөгөө өгөхөөс хэтрэхгүй юм даа. Эцсийн эцэст сайн хань ижилтэй болно гэдэг маш том аз завшаан, хувь тохиол юм гэдгийг ойлголоо.
Бас дээр нь сар гаран хоолтой хоолгүй явсных тэр үү хоол идэхээр л гэдэс өвддөг болчихсон байх юм. Хагас өлсгөлөнгийн байдалдаа гэдэс маань дассан зохицсон юм байх даа. Жижигхэн гурилан юм идэхээр зүгээр хэрнээ хоол идсэний дараа өвддөг болчихож. Мах ч идэхгүй, уух ч үгүй, бэлгийн харилцаа ч байхгүй, ямар ч атаархал шунал байхгүй би сахил хүртсэн ч болохоор байна даа. Заримдаа ингэж явахаар зүгээр шашны хүн болдог ч юм билүү дээ гэж ч бодогдох юм.
Хүмүүс хэдэн оных вэ гэж асуухаар 1990 оных гэдэг болоод удлаа. Нээх гайхаад байхгүй хүлээн зөвшөөрөөд байгааг бодвол 3 насаар бас залуу харагдаж л байгаа юм байна. Манай эмэгтэй найз нарын ихэнх нь өөрөөсөө 1 юмуу 2 насаар дүү нөхөртэй. Зарим нэг нь 4 ,5 насаар дүү нөхөртэй. Тэгэхээр би бас өөрөөсөө дүү нөхөртэй болох магадлал өндөр л юм. Угаасаа манай эмэгтэй найзууд нөхөртэйгээ анх танилцахдаа насаа дандаа багасгаж хэлж танилцсан байдаг болохоор аргагүй ч юмуу.
Өвдсөн байсан 7 хоногтоо их л зүйлийг бодлоо. Урьд нь яагаад ч юм бэ гэр бүл зохионо гэж бодохоор л айдастай байдаг байсан харин одоо ямар ч эргэлзээ тээнэглэзээ, айдас, итгэлгүй байдал мэдрэхгүй байна. Ганцаараа ганихарч явснаас ханиндаа хоёулаа ганихарсан сэтгэлээ хуваалцаж амьдарвал илүү дээр юм байна гэж бодогдлоо.
Ажлаасаа гарах гэж байгаа болохоор дараагийн ажлаа олох хэрэгтэй байгаа ч одоогоор арваад компанид CV-гээ өгсөн ч 2 компани л ярьсан юм байна. Гэхдээ би тэр хоёр компани дээр очиж уулзаж чадаагүй. Яагаад ч юм бэ уулзах хүсэл төрөхгүй байсан юм. Нэг газартаа хэтэрхий дассан юм шиг байна. Холдоно гэж бодсон чинь бас жоохон тиймхэн санагдаж байна. Эсвэл шинэ хамт олон дунд орно гэхээс зүрхшээгээд байгаа юм болов уу. 4 жилийн турш мэддэг хүмүүстэйгээ байсан болохоор дахиад цоо шинээр мэдэхгүй хамт олон дунд орно гэж бодохоор хулгаад байх шиг байна.
Хобби ч байхгүй, мөрөөдөл ч байхгүй, зорилго ч байхгүй, кареер ч байхгүй, нөхөр хүүхэд байхгүй, хөрөнгө мөнгө ч байхгүй, гоо үзэсгэлэн ч байхгүй, гайхуулаад байх боловсрол ч байхгүй, олигтой эзэмшсэн чадвар, мэдлэг ч байхгүй. Үнэндээ надад юу байгаан бүү мэд. Байнга л сэтгэл санаагаар унадаг, гутранги, хаалттай л хүн л байна.
Удахгүй 2018 он гарлаа. 2017 онд өөрийнхөө сэтгэлд хүртэл хийсэн өөрөөрөө бахархсан ямар нэгэн зүйл хийлүү гээд бодсон санаанд лав юм орж ирэхгүй байна. Эсвэл мартчихсан юм болов уу. Мартагдахааргүй сэтгэлд хүрсэн зүйл хийгээгүйн л шинж л дээ.
2018 онд өөрөөрөө бахархах мартагдахааргүй зүйлс ихийг хийгээсэй гэж хүсч байна.
Эргээд харахаар амьдралын минь хэзээ ч мартагдаж байгаагүй санаанд илхэн байдаг он жилүүд бол оюутны 4 жил, ажил дээр гарсан эхний 1 жил л юм байна. 2018 он миний хувьд эргээд санахад амьдралын минь бас нандин дурсамж болсон жил байгаасай.
Энэ блогийг нээсэн цагаас хойш 3 хүн л байнга орж уншдаг юм байна гэдгийг мэдлээ. Тэр 3 хүн ямар хүмүүс байдаг гэдгийг мэдэхгүй ч миний жижигхэн ертөнцөд хамт байсанд баярлаж байна. 2018 ондоо та гурав минь эрүүл энх, аз жаргал, баяр баясгалангаар дүүрэн байж санасан зорьсон зорилго, үйлс нь үргэлж бүтэж байхыг хүсэн ерөөе.

Сайн байна уу, Инга. Би магадгүй тэр байнга орж уншдаг гурван хүний нэг байх. Би блог унших их дуртай. Өөрийг чинь гого дээр бичдэг байхад уншиж байсан. Тэгээд нэг мэдэхэд блоггер дагах жагсаалтдаа оруулаад байнга уншдаг болжээ. Царай хараагүй ч хийсвэрээр таньдаг хүн шиг болж хэхэ. Шинэ оны мэнд хүргэж эрүүл энх аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.
ReplyDeleteСайн уу. Коммент үлдээсэнд баярлалаа. Юу билээ гэж бодлоо ш дээ. Бас хөөрхөн догдолдог юм байна. Баярлалаа.
Delete2018 ond 3 hun chn dor hayj negeer nemegdsen shuu gedgiig helehed taatai baina Inga :)
ReplyDeleteБаярлалаа. Миний блогоор орж бичвэрүүдийг минь уншиж байгаад.
Delete