Тэмдэглэл-184
Нетээс 130 сая жилийн өмнө мөргөлдсөн хоёр одны долгионыг манай дэлхий одоо барьж авч байгаа тухай уншсан чинь энэ гариг эрхэс гэдэг ямар том, уудам юм бэ. Төсөөлж ч чадахгүй нь дээ. Энэ зах хязгаар нь үл мэдэгдэх сансар огторгуйд хаа нэгтээ өөр нэгэн хүн төрөлхтөн байгаа болов уу. Над шиг нэгэн бас амьдарч байгаа болов уу. Эсвэл бидний төсөөлж ч чадахгүй амьд биетүүд байгаа болов уу. Биднийг бас энд ингээд амьдраад байгааг сансрын хаа нэгтээ байгаа амьд зүйлс төсөөлдөг болов уу. Бас л бидэн шиг эрж хайж судалж байгаа болов уу.
Хүн төрөлхтөн сансар огторгуйн нууцыг тайлах тэр цаг хугацаа хүртэл хэр удах бол. Тэр цаг үед миний нэгээхэн хэсэг амьдарч тэр бүхнийг харж байх болов уу. Тийм цаг үе ирлээ гэхэд даанч тэр үеийг харахыг хүсч байснаа би санахгүй л байх даа.
Хажууд нь эр хүн байхгүй бол үхчих гээд байдаг эмэгтэйчүүд, үр хүүхдийнхээ төлөө үүрэг хариуцлага хүлээж чаддаггүй эрчүүдээс болж хүүхдүүд л хохирох юмдаа. Гэрлэлтээ цуцлуулж байгаа зарим эрчүүд хүүхдийн мөнгө яаж төлөхгүй байх вэ гэж өмгөөлөгчөөс асуудаг гэсэн. Шүүхээр тогтоосон тэтгэмжээ өгдөггүй эрчүүд ч зөндөө байдаг гэсэн. Ядаж санхүүгийн хувьд хариуцлага үүрээд өөрийнх нь мах цусны тасархай болсон хүүхдүүддээ өгөх ёстой мөнгө төгрөгөө асуудалгүй өгөөд явж болдоггүй юм байхдаа. Гэтэл тэгж ч чадахгүй байгаа эрчүүдэд үнэхээр урам хугарах юм даа. Эхнэртээ уурласан уураа хүүхдүүддээ гаргаад байдаг юм уу хаашайн. Эрчүүд хүүхнүүдийг мөнгөтэй төгрөгтэй баян эрчүүдэд дуртай гэж шүүмжлэхээсээ өмнө ядаж л тэр эрчүүд нь саллаа гэхэд хүүхдээсээ мөнгө харамлаад байхгүй гэдгийг бодолцох хэрэгтэй шүү дээ.
Найзууд маань урьд нь хүнтэй танилцуулъя гэхэд гуяа алгадаад очдог байсан бол одоо бол дарамт мэдрээд үгүй гэхээр яагаад, яачаад байгаан гэсэн асуултанд нь хариулахаас ч залхаж заза гэх боловч дотроо нөгөө хүн нь өөр хүнтэй байгаасай гэж хүсч байсан маань сүүлийн хоёр ч тохиолдолд биелсэн шүү. Найзууд цаад чинь өөр хүнтэй уулзаж байгаагаа хэлээгүй байна гэхэд нь дотроо баярлаад тийм байлгүй дээ гэж боддог болчихож. Одоо зүгээр л тэр нэг зөнг биелэх нь үү үгүй юу гэдгийг мэдмээр байна. Дараа жилийн зунаас өмнө юу ч өөрчлөгдөхгүй бол миний мэдрэмж худлаа байх юм бол.............
Тэгвэл дараагийн удаа гэсээр миний найдвар дуусахгүй юмдаа. Бүр хойд төрөлдөө хүртэл найдах юм байна ш дээ. Магадгүй найдвар байхгүй, найдах зүйлгүй байна гэдэг өөрөө ямарч боломжгүй зүйл байх. Хүн л болсон хойно маргаашийг харахын тулд яалтачгүй л ямар нэгэн зүйлд итгэж найдах шаардлага гарах юм даа.
Дараагийн 2 дох өдрөөс эхлэн ажлаас холгүйхэн шинээр нээгдсэн бүжгийн студид хичээллэхээр боллоо. Ямар ч байсан энэ удаа уйгагүй бас тууштай байнаа. Ямар ч байсан дараагийн хавар хүртэл өөрийгөө нэг шахаад үздэг юм билүү. Өөрийнхөө төлөө хийх зүйлс маань тэр хүнтэй учрах цаг хугацааг наашлуулах ч юм билүү гэж горьдож байна. Тиймээс энэ удаа жаахан хичээгээд үзье. Бас ямар нэгэн хөгжмийн зэвсэг тоглож сурах хүсэл сүүлийн үед төрөөд байх боллоо. Гитар юмуу бөмбөр тоглож сурмаар байна. Мэддэг чаддаг зүйлс ихтэй баймаар байгаа ч даанч цаг хугацаа ,хичээл зүтгэл, санхүү боломж шаардлагатай болох юм даа.
Өнөөдөр 18 насандаа танилцсан нэг эмэгтэй сайн найзын маань төрсөн өдөр. Бид хоёрын үерхэл 12 жил үргэлжилжээ. Энэ хугацаанд өнгөрсөн өвөл л нэг муудалцсан юм байна. Хойшдоо хэд муудалцаж сайдахыг би мэдэхгүй ч үргэлж найр тавьж бууж өгдөг нь би л дээ. Тийм болохоор би л өөрчлөгдөхгүй бол бид хоёр найзуудаараа л байна. Ер нь би л өөрчлөгдөхгүй бол бусад найзуудтайгаа ч найзууд хэвээрээ л байна. Нэгэнт тогтоосон холбоог амархан тасалдаг хүн бол би биш. Хайр дурлалаас бусад харилцаан дээр аль болох зууралдаад л байж байдаг. Энэ найзын минь миний төлөө гэж хийсэн бүхэн нь дараа нь надад төвөг болдог. Би үргэлж чи юу ч хийх хэрэггүй ээ гэж зөндөө хэлэвч ерөөсөө сонсохгүй өөрийнхөө зүтгэнэ. Надад хувцас оёж өглөө гэвэл би тэрийг нь хэзээ ч өмсөхгүй зүйл байна. Хоол хийж өглөө гэвэл түлнэ, эсвэл ямар нэгэн сонин амттай болгоно, бэлэг авч өглөө гэхэд миний сэтгэлд хүрэхгүй эсвэл би хэрэглэхгүй зүйл байна, өөр найзуудтайгаа танилцууллаа гэхэд тэдэнтэй эвтэй байж чаддаггүй намайг дунд нь эвгүй байдалд оруулдаг. Миний тухай шинээр танилцсан хүндээ ч хамаагүй ярьдаг энэ нь надад сонин санагддаг. Тэрэнтэй байх хугацаанд тэр өөрийнхөө тухай яриад л байна. Гуравдагч хэн нэгэн байх юм бол хоёр биенийхээ тухай чухал зүйлсийг хамаагүй нөгөө хүнд ярина. Заримдаа би яагаад энэ эмэгтэйтэй найз гээд яваад байдагаа ч ойлгодоггүй. Ер нь яаж найзалсанаа ч мартчихаж. Ямарч л байсан нэг мэдсэн нийлдэг болчихсон байсан. Уулзаагүй удлаа гэхэд л би лав нээх санаж манаж сүйд болдоггүй. Харин тэр намайг их санаснаа утасны цаанаас хэлдэг бас чи миний ганц итгэдэг найз шүү битгий надаас хөндийрөөрэй гэж хэлдэг болохоор би энэ харилцааг үргэлжлүүлдэг юм шиг байна. Найз маань миний хувьд тэгтлээ чухал хүн биш боловч би тэр хүний хувьд чухал хүн болохоор хийж буй зүйлс нь надад төвөг учруулдаг ч тэрийг асуудал болголгүй хэрэгтэй үед нь дэргэд нь байж өөрийн чадлаараа тусалж дэмжихийг хичээдэг. Өнөөдөр тэгээд найзыгаа дагуулаад шоудаж дээ. Төрсөн өдрөөсөө хойш орой гарсангүй хатуу дарс ч балгасангүй.

Comments
Post a Comment