Тэмдэглэл-183
Урьд шөнө ямар гоё зүүд зүүдэлвээ. Би өөрийгөө дуучин болчихсон тайзан дээр дуулж бүжиглэж байгаагаар зүүдэллээ. Зүгээр ч зүүдлээгүй тэр мэдрэмж үнэхээр гайхалтай байсан. Том гэрэл туссан тайзан дээр ганцаархнаа зогсоод өөдөөс ширтэх олон хүмүүс тэдний утасны гэрэлд өөрийн эрхгүй адреналин ялгарч юу ч хийж чадах юм шиг мэдрэмж төрж байсан. Аймар лаг бүжиглээд л хүмүүс орилолдоод л тэгээд лаг мик-ээ бариад дуулсан чинь хүмүүс дагаж дуулаад л доргиод л их л цоглог дуу дуулаад байх шиг байгаан. Тэгээд л дууссан чинь нижигнэтэл алга ташаад л надад ямар ч байсан маш гайхалтай гоё санагдсан. Тэгээд л тайзны ар руу орсон чинь хүмүүс сайн байлаа гэж магтаад л нэг нь ингээд чи од боллоо. Маргааш нетээр чиний тухай бичиж ярьцгаах болно гэж байна шүү. Би ч ингээд л од боллоо гээд баярлаж байгаад даанч сэрчихсэн. Гэрэл цацарсан тайзан дээр олны өмнө байх тэр мэдрэмжийг бодит байдал дээр би хэзээ ч мэдэхгүй өнгөрөх ч гэлээ зүүдээрээ дамжуулж хэсэг хугацаанд ч гэсэн мэдэрсэн дээ үнэхээр сайхан байна. Тэр мэдрэмжийг бодитоор дахин мэдрэхийн тулд тийм боломж олдоно гэвэл өөрийнхөө бүх хүч чадал, чадварыг шавхсан ч чадахаар байна. Хойд насанд минь намайг дэлхийд алдартай дуучин болгоод зогсохгүй сайн жүжигчин болгоод өгнө гэх юм бол бурхан буг чөтгөр хэнд нь ч хамаагүй залбирч мөргөж гуйж энэ насаа өнгөрөөсөн ч чадахаар байна. Урьд нь хэзээ ч энэ талаар бодож байсангүй. Алдартай дуучин болох гэж хичээж байгаа хүмүүсийг ойлгодоггүй байж. Тайзан дээр гэрлийн дунд зогсох мэдрэмж үнэхээр гайхалтай байдаг юм байна. Үүний төлөө хичээхгүй гээд яалтай билээ. Даанч надад сайхан хоолой заяагаагүй юм даа. Уул нь өөрт минь өгөгдсөн жүжигчний чадвараа ч ашиглаж чадалгүй хаясан хүн шүү дээ. Гайхалтай сайхан зүүд зүүдэлдэг өөртөө баярлах ёстой юу. Эсвэл ийм зүүдийг өгдөг хэн нэгэн ямар нэгэн зүйлд талархах хэрэгтэй юу. Даанч өчигдөр бүр яагаад ч юм бэ эрт унтаж амармаар санагдаад л нэг залуутай орой уулзах байснаа болиод эрт орондоо орсных ийм гоё зүүд зүүдэлсэндээ үнэхээр аз жаргалтай байна. Зүүдэндээ мэдэрч байсан тэр догдлол үнэндээ одоо ч гэсэн арилахгүй байна. Урлагийн хүн болох үнэхээр гайхалтай юмаа. Гэхдээ хажуугаар нь бас мартагдаад байсан харамсал бага зэрэг төрсөн. Өөрийнхөө мөрөөдлийн төлөө явсан бол, хичээсэн бол гэсэн өөрийгөө буруутгасан мэдрэмж маань дахиад л сэргэсэн.
Сүүлийн нэг жил гаран нэг эгчээс би байнга гутал авдаг болсон. Таргалаад өөртөө таарсан гутал олж авна гэдэг хэцүү байсан надад үнэхээр азны юм болсон. Тэр эгч бусдаас лаг чанартай, өнгө үзэмж сайтай, хямд гутал зардаггүй ч гэсэн тэр дэлгүүрт байгаа бусад наймаачидын бараатай адилхан л гутлууд зардаг боловч ялгаатай нэг зүйл нь тэр эгчийн үйлчилгээ байсан юм. Нэг гутал зарахын тулд 10 гутал өмсүүлж үзүүлэхдээ огтхон ч түүртэхгүй уурлахгүй хямсганахгүй чин сэтгэлээсээ үйлчлүүлэгчиддээ ханддаг. Энэ яг болно, өмсөөд үз гээд л бас энийг үз гээд л зөөж авчраад л болох болохгүйг хамт ярилцаад л, нээх хачин гутлуудаа эсвэл аймар үнэтэй гутлаа сүүлийн үед энэ моод болоод байгаа энийг ав гээд шахах гээд үзээд байдаг наймаачидаас шал өөр хандлагатай. Тэр нь надад таалагддаг болохоор яаж ийж байгаад бид хоёр надад таарах гутал олоод наймаа хийгээд л салдаг юм. Наймаачин хүн гэдэг дан ганц ашгийн төлөө хэтэрхий явалгүй зарим зүйл дээрээ мэдрэмжтэй байж өөрийн гэсэн тогтмол худалдан авагч нартай болж байж л орлого нь муудахгүй шүү дээ. Сүүлийн үеийн том дэлгүүрүүдийн худалдагч нар гэж тун харьцаа муутай хэг ёг гэсэн хэдэн хувцас өмсөж үзэхээр муухай муухай хараад л Нарантуулын наймаачидаас ч муухай хандлага гаргаад байдаг шүү. Монголчуудын хувьд үйлчилгээ үзүүлэх соёл бас л хэцүү шүү. Бусдадаа үлгэр болдог томоохон компани гэвэл Юнител, Юнивишн юм байна. Би лав энэ хоёрын үйлчилгээнд сэтгэл хангалуун бус үлдэж байсан тохиолдол байхгүй ээ. Ямар нэгэн асуудал гарвал хэзээ шийдэж өгөхөө тодорхой хэлдэг тэр ч хугацаандаа байж чаддаг. Хаана хаанаа л хийх ёстой зүйлээ дор дор нь хийгээд байвал үйлчилгээний байгууллагуудын төвөг чирэгдэл багасч хэрэглэгчид нь нэмэгдэж, үйлчилгээний соёл нэмэгдэнэ шүү дээ.

Comments
Post a Comment