30 нас

Ирээдүйдээ санаа зовоход хэтэрхий залуу байна гэж гүйсээр байтал альхэдийн 30 нас хаалга тогшиж байна. Магадгүй одоо жаахан тиймхэн санагдаж байгаа ч 40 хүрэхэд 30 хэдэн нас минь сайхан залуу нас байжээ гээд л шүүрс алдах байх даа. Эмэгтэй хүний амьдрал 30 наснаас эхэлдэг гэдэг билүү. 30 жил амьдарсан амьдралын түүхээ эргээд харахад сайхан туршлага, ухаарал, өөрт минь юу чухал, юунаас хол байх зэргээ мэддэг болсноос өөр зүйлгүй байна.
Өнгөрсөн нэг жил урьд урьдынхаас илүү хүмүүстэй муудалцсан харилцаа муу байсан юм байна. Бусдаар бол тайван бас нэг жил өнгөрлөө. Эрүүл мэнд сайн байлаа. Жоохон хямарсныг эс тооцвол. Ажил хэл ам, хөдөлгөөнтэй байсан ч тэсээд л гарлаа. Анх удаа найзтайгаа тусдаа амьдарч үзэж байна. Болзооны тоо ч бас бага байсан юм байна. 2, 3-хан удаа л явах шиг боллоо. Шоудалт ч бас бага байлаа. Ерөнхийдөө жоохон даруухан жил өнгөрсөн байна.
Одоо энэ жилээс эхлээд тархины булчин, өгзөгний булчингаа сайн ажиллуулнаа. Надад нэг урам зориг өгсөн залуу байна. Түүнд гологдмооргүй байна. Хэдийгээр бид хоёрын хооронд хайр сэтгэлийн асуудал үүсэхгүй ч гэлээ түүнээс мэдэрч байгаа мэдрэмжээ өөрийгөө өөрчлөхөд зарцуулнаа.
Сүүлийн нэг сар идэж уух хэмжээнд огцом өөрчлөлт гарлаа. Үүнээс улбаалаад жаахан турлаа. Хэн хэлснийг нь сайн санахгүй байгаа ч " Хүн хэдийд өглөөний цайгаа уух ёстой вэ гэхэд ядуу бол боломжтой үедээ, баян бол хүссэн үедээ" гэсэн үг нэг л өдөр толгойд харван орж ирэн тиймээ зүгээр л өлссөн үедээ л идэж байя өглөө өдөр орой шөнө хэзээ байх нь хамаагүй гэж бодогдсон. Заавал өглөөний цай уух гэлгүй заавал өдөр хоол идэх гэлгүй орой өөрийгөө хүчлэн хоол идэхгүй гэж хичээж байснаас зүгээр л өлссөн үедээ л идъя өлсөхгүй бол орхиж байя гэж шийдсэний хүчинд миний хоолны дуршил буурсан шүү. Урьд нь өглөөний цайгаа 7,30д ууна. Ажил дээрээ 10-11 цагийн үед нэг юм иднэ. Тэгээд өдрийн цайны цагаараа иднэ. Үдээс хойш 16-17 цагийн үед бас иднэ. Орой гэртэй хариад 20-21 цагт бас иднэ. Ийм л хэмнэлээр л явж ирсэн миний дуршил маш бага болсонд баярлаж байна. Ажлынхан маань харах тоолонд идээд л сууж байдаг хүн чинь яагаа вэ гэдэг болсон. Найз нар минь хүртэл гайхаад л дурлачихсан юмуу гээд л байна лээ. Хоол гэхээр үгүй гэж хэлдэггүй байсан хүн одоо үгүй ээ идэхгүй гэдэг болсон. Одоо өдөрт ганц л идэж байгаа. Тэглээ гээд ядраад хямраад байгаа юм байхгүй л байна. Сүүлийн 4, 5 өдөр жоохон нойр муутай хоносон ч гэсэн  бие ядрахгүй хөнгөн шингэн л байна.
Ядуу амьдралд өссөн ч гэсэн амьдралын хатуу барааныг өөртөө шингээлгүй эрхэлж жаргаж өссөн юм шиг  харагддаг байдалдаа талархая. Ширүүн дориун бус усгал зөөлөн харцандаа талархая. Газар ширтэж биш тэнгэр харж явдаг нүдэндээ талархая. Хэлбэрээ алдалгүй эвэршиж монийгоогүй, юу ч хийдэггүй хүний гар шиг харагддаг гарандаа талархая. Эрүүл чийрэг харагддаг биендээ талархая. Таргалсан ч гэсэн хэлбэрээ алдаагүй өгзгөндөө талархая. Хүнд биеийг дааж яваа эзэндээ төвөг удаагүй хоёр хөлөндөө талархая. Эрүүл ажиллаж байгаа дотор эрхтэнүүддээ талархая. Цаашдаа эзэн нь улам сайхан болгохын төлөө хичээх болноо.
 Өнөөдөр нохой гурав харагдтал сайхан уунаа. Одоо ерөөсөө илүү дутуу юм уухгүй зөвхөн виски л ууж байна.

 Ийм л болохоор нь дуртай юм шүү дээ.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157