Тэмдэглэл-181

Улаан гэрлээр найз охиноо чирээд зам гараад гүйж байгаа залууг баатарлаг cool гэхүү, бүдүүлэг мангар гэх үү. Амьсгаадаад л замын нөгөө талд гараад зогсож байхад нь ногоон гэрэл асч хүмүүс тайвнаар зам гарна. Хэдхэн минут хүлээж чадахгүй  тэвчээргүй зан ч хэцүү шүү. Үгүй тэгээд тэвчих ёсгүй зүйлээ тэвчээд, тэвчээртэй хандах зүйл дээрээ яараад байдаг хүмүүс их сонин шүү. Би ч бас ялгаагүй дээ. Шал дэмий зүйл дээр дүүдээ уурлаад тэнэг мангараар нь дуудчихаад дараа нь яах гэж тэгвээ гээд харамсавч муухай аашилсанд уучлаарай гэж хэлж чадахгүй юм даа. 5 минут  алхаад оччих газарт л хүнийг хол алхууллаа гэж уурлаж байгаа царай нь. Одоо хол байж урьдынх шигээ өдөр бүр царайгаа харахгүй барагтай л бол утсаар ярихгүй байж ганц уулзах үедээ хамаг уураа гаргачихаад явуулсандаа өөрийгөө зэмлэж  дүүгээ өрөвдчихлөө. Хоёр дүүдээ л муухай аашаа гаргах юм даа. Уул нь бол эсрэгээрээ байх ёстой байтал. Гэмших сэтгэлээ тайтгаруулах гэж маргааш кинонд даахаар боллоо ш дээ. Найзуудтайгаа гэхээс илүү хоёр дүүтэйгээ л кино их үзэх юмдаа.
Манай нэг эмэгтэй найз маань өөрийгөө номын хорхойтон, ном унших туйлын дуртай нэгэн гэж цоллодог боловч найзалсан хугацаандаа түүнийг нэг ч удаа ном уншаад сууж байхыг хараагүй билээ. Их ном худалдан авна, өр тавьж байгаад ч хамаагүй авахыг хүссэн номоо авна. Хааяа чи нөгөө номнуудаа уншаад дууссан уу гэхээр үгүй гээд л баахан шалтаг тоочоод удахгүй дуусна гэнэ. Дараа нь дахиад асуухад бас л ахиагүй байна. Номын баяр, номын өдөрлөг, номын нээлт гэсэн арга хэмжээнүүдэд байнга очно. Тэгтэл би нэг ч удаа тийм зүйлд оролцож байгаагүй. Хараад байхад хүмүүсийн их уншиж байгаа, сайн сайхан, гоё ном гэсэн болгоныг авна. Тэгтэл би өөртөө зориулж өөрийнхөө мөнгөөр авсан ном хорь ч хүрэхгүй. Ер нь номын сан юмуу бусдын авсан номнуудыг уншаад л буцаагаад өгчихдөг юм. Тэр найзынхаа авсан ихэнх номыг зээлж авч уншсан. Сүүлдээ муу найзыгаа шордож уншмаар байгаа номоо авахуулдаг муухай аргатай болсон л доо. Түүний уншихгүй хэрнээ ном цуглуулдаг байдалд нь би лав шүүмжлэлтэй ханддаггүй. Надад ашигтай болохоор тэр байх л даа.
Хамт амьдарч байгаа найз маань Эрдэнэт рүү гэр лүүгээ  явсан болохоор ганцаараа үлдсэн би урьд шөнө унтаж чадсангүй, өнөө шөнө ч бас унтаж чадахгүй юм шиг байна даа. Ганцаараа харанхуйд байх айдсаасаа салах юм сан.
Моносын эмийн сангаас юм аваад л зогсож байсан чинь нэг бөбөчин эгч орж ирээд жирэмсэний тест авъя гэхээр нь золтой бөөлжсөнгүй. Гэнэт муухай огиудас хүрсэн. Амьдралын түвшин доогуур байж дээрээс нь архи уух дуртай юм бол бас хаа хамаагүй заваан эрчүүдтэй уудаг юм бол ядаж өөрийгөө хамгаалах чадвартай байх хэрэгтэй ш дээ. Тасартлаа ууж хэний нь ч мэдэхгүй нэгнийг хүүхэд олчихоод тэрийгээ устгах гээд явж байгаа эмэгтэйчүүдийг харахаар уур хүрээд байдаг шүү. Иймэрхүү зүйлтэй холбоотой юм сонсохоор дотор муухай оргиод байдаг юм. Одоо тэгээд яалтай билээ. Хүн болгож чадахгүй гэж үзэж байгаа бол өөр арга байхгүй шүү дээ.
Мөнгөгүй бол хүүхэн эргүүлэх хэрэггүй, шоудах ч хэрэггүй. Гэртээ хөнжлийнхөө хэрээр хөлөө жийгээд сууж байх хэрэгтэй. Би л лав тэгдэг дэг.  Анх удаа л дөрвийн дөрвөн эрчүүдийн идэж уусан тооцооных нь талыг төлж үзлээ. Өрөвдөлтэй царайнууд гаргаад өөдөөс хараад байхаар нь заза би талыг нь төлье гэсэн баярлалдаж байгааг нь ээ. Бас тэгээд утасны дугаар ичих ч үгүй асууна. Дунд хуруу гаргамаар байсан ч инээгээд л хуучин ашиглахаа больсон дугаараа өгчихсөн.
Солонгосын хамтлагаас TVXQ, BEAST, T-ARA г  л их сонсдог байж дээ. Т-ARA Монголд ирэхэд нь тоглолтыг нь үзмээр байсан ч би жоохон зөнөг санагдаад больсон доо. Одоо бол BTS-н дуунуудыг л сонсож байна. Сүүлд гаргасан дууг нь өдөрт хэдэн ч удаа сонсоод байгаа юм бүү мэд. Уйдахгүй л байна. Өмнө нь бас Dope, Not today, Save me, Run, Fire, We are bulletproof, Blood sweat and tears гээд дуунуудыг нь олон дахин сонсч байсан ч уйдаагүй ээ. Цоглог, хэмнэлтэй, хэт уянгын биш, бас хэтэрхий нэгтийм хатуу биш шууд чихэнд наалддаг дуунуудтай шүү эдгээр хамтлагууд.





Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157