Тэмдэглэл-185

Чи 40 настай ч гэлээ 25т шиг харагдаж байна гэж нэг өдөр толинд өөрийгөө харахдаа хэлнэ дээ гэж боддог. Үнэхээр биеэ муухай болгожээ. Харамсаад барашгүй нь ээ. Зүгээр л мод юмуу хаашайн ямар ч эвсэл сунгалт байхгүй болж. 2 сар ямарч байсан зовох юм шиг байна. Одоо яахав тэсээд хичээнэ дээ. Гэхдээ өөрийгөө буруутгахгүй ээ. Буруутгавал дахиад сэтгэлээр уначих байх. Зүгээр л өнгөрсөнд асар их сэтгэлийн зөрчил тэмцэл байсан шүү дээ. Одоо харин тэр бүгдийнхээ талаас нь салаад байгаа гэдгээ бодож урьд нь сэтгэлээ эмчилсэн бол одоо бие махбодио эмчлэх цаг гэж бодоод өөрийгөө буруутгахгүй ээ.
Миний үе ч гэлээ надаас хамаагүй илүү амжилттай бахархалтай амьдарч байгаа бүсгүйчүүд байдаг. Би лав тэдэнд атаархдаггүй. Тэд хүртэх ёстой зүйлээ л хүртэж байна гэж боддог.
Намайг наргиж цэнгэж нойргүй шөнөжин хөгжилдөж явахад тэд боловсрол мэдлэгээ нэмэгдүүлж өөрсдийгөө хөгжүүлж нойргүй хонож байсан байх. Тийм болохоор зүгээр л хэвтэж байгаад амжилтанд хүрсэн мэт хүмүүсийг  муу хэлдэг хүмүүст дургүй. Тэдгээр хүмүүс ямар ч байсан муу яригчидаас 10%иар илүү хөдөлмөрлөсөн гэдгийг ухаж ойлгож чаддаггүй бололтой. Эсвэл өөрийнхөө залхууг хүлээн зөвшөөрөх дургүйдээ чадваргүй хүмүүс хялбар аргаар амжилтанд хүрсэн гэж итгэдэг байхдаа. Амьдралын шудрага бусыг гайхаад л...
Надад бас амьдрал шудрага бус мэт надад арай л хатуу хандаад байгаа юм шиг санагддаг байсан үеүд зөндөө. Иймэрхүү үед хэнд бухимдаж уураа гаргахаа ч мэдэхгүй хий л өөрөө өөртөө  эцэг эх найз нөхөд энэ улс оронд ч бухимдаж байсан ч энэ бухимдал улам намайг эвдээд байгааг мэдэлгүй явж ирсэн. Зүгээр л бүх зүйлээс зугатаад юу ч бодох санах юмгүй газар амьдрах юмсан гэж мөн ч их хүссэн дээ. Гэвч энэ чинь бодит амьдрал юу ч хүслээр болохгүй үеүд зөндөө. Ийм үед өмнөх шигээ бухимдахаа больж дээ. Өөрөөсөө ч бусдаас ч их зүйл хүлээлгүй байгаагаар нь хүлээн авч сурч байна. Хүмүүс өөрчлөгддөг гэдгийг л ойлгоод хүлээн зөвшөөрчих юм бол сайн дураараа бусдаас сэтгэл хүсэхээ больчихвол маш тайван болдог юм байна. Тэр хүн надад сайн хандана даа, миний төлөө тийм зүйл хийж өгнө дөө гэж бодчихоод тэгээгүйнх нь төлөө бухимдаж гомдоллож өөрийгөө ч давхар нөгөө хүнээ ч хэцүү байдалд оруулж байгаа шүү дээ.
Надад өөрийнх төлөө тэгсэнгүй ингэсэнгүй гэсэн хүмүүс зөндөө л уурлаж байсан би ч бас миний төлөө тэгсэнгүй ингэсэнгүй гээд гомдож л байлаа. Одоо бол бусдад сэтгэл гаргах гэж өөрийгөө хүчлэлгүй бусдаас бас сэтгэл хүсэлгүй байдаг болсон. Ингэх нь намайг улам тайван бас хөндий хүйтэн хаалттай болгож магадгүй л юм. Гэхдээ миний халуун дулаан сэтгэл байж л байх болно.
Бөмбөр тоглож сурахаар шийдсээн. Надад их тохирох юм шиг санагдаж байна. Ямарч байсан нэг хөгжмийн зэмсэг тоглож сурахыг хүсдэг байснаа заавал биелүүлнээ. Ер нь өөрийгөө урлагтай ойрхон байлгана. Тэгж байж би эрч хүчтэй байх юм шиг байна. Энэ 7 хоногт гэхэд л 3 удаа бүжгийн бэлтгэлдээ явсан боловч сүүлийн хоёр гурван сар хийх юмсан гээд залхуураад байсан овоорсон бичиг цаасны ажлуудынхаа талыг нь хийлээ шүү дээ. Дуу хөгжим бүжгийн ачаар урлагийн хүн болдоггүй юмаа гэхэд эрч хүчтэй эерэг хандлагатай амьдармаар байна шүү. Цаашлаад биллъяард тоглож сурах хүсэл бас байна. Энийг гэхдээ хавраас хэрэгжүүлнээ.
Өчнөөн жил өөрөө өөртөө ялагдаж амьдарлаа. Одоо хангалттай гэж бодож байна. Өөрийгөө үүнээс цааш ялж амьдармаар байна шүү. Одоо нэгэнт татагдах муу зуршилгүй болсон болохоор сайн зуршилд татагдаж амьдрая.





Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157