Тэмдэглэл-179

Өчигдөр 2 найзтайгаа хүмүүсийн очоод, яриад байдаг "УУ БУЛАН" гээд налайхыг тийшээ байдаг газар очиж үзлээ. Үнэхээр гоё байгалтай газар байна лээ. Намрын улиралд л очвол сайхныг мэдэрхээр газар юм.  Бөөн хосуудын хуримын зураг авалт болж байна лээ. Байгалийн үзэмж нь зурган дээр үнэхээр гайхалтай гарч байна лээ. Шар шар гээд газраар хөглөрсөн навчис дээгүүр алхаад л, голын чимээ сонсоод л, цэвэр агаараар амьсгаад л, эргэн тойронд бөөн аз жаргалтай сэтгэл тайван хүмүүсээр хүрээлэгдээд л, шорлогны үл мэдэг үнэр үнэртээд л, салхинд шарласан навчис бөөн бөөнөөрөө модноосоо тасарч газарт унах нь үнэхээр гоё. Гоё юмаа гоё юмаа гэсээр л ирлээ. Хостойгоо очоод романчиклахад үнэхээр тохирсон газар байна лээ.
Сайны хажуугаар саар гэгчээр сайхан сэтгэгдэлтэй сууж байхад минь өчигдөр орой байрны жинхэнэ эзэн гээд нэг ах хүрч ирлээ. Бид хоёрт байр түрээслэсэн эгч маань харин өөрөө түрээсэлж байгаад бид хоёрт түрээслүүлэнгүүтээ урьдчилж мөнгө авсан байсан тэр чигтээ алга болчихвоо хөөрхий. Одоо нөгөө эзэн нь байрны мөнгөө өгөхгүй бол гар гээд үнэхээр баларсан юм болж байх шив. Өнөөдөр тэгээд хөөрхий муу хадгаламжаа цуцалж мөнгөө авч өглөө дөө. Одоо яаж тэр хүнээс өгсөн мөнгөө олж авнаа. Хүмүүс нээрээ үнэн гэмгүй царайтай байж байгаад л хулхидчих юм даа. Хүнд итгэх хэцүү итгэхгүй байх хэцүү. Байнгын л ямар нэгэн болвол гээд сэжиглэж хардаж явах бас хэцүү. Тэгээд л итгээд найдчихаар итгэл эвдсэн зүйл болох юм даа. Хүнд итгэж хашрахгүй л дээ би. Угаасаа хардаж явах төрлийн хүн биш болохоор яалтай билээ. Энэ амьдралыг чинь тэгээд хашир байнаа гээд болгоомжилж байнгын хянуур байж туулах чинь үнэхээр дарамттай шүү дээ. Хэсэг жаахан бухимдаж байснаа заза амь биш заяа биш ийм юмны төлөө энд бухимдаад яахав дээ тэглээ гээд шийдэгдэх биш гээд бодсон чинь нилээн тайвширчихлаа.
Зарим эмэгтэйчүүд эрэгтэй хүнээс хэтэрхий хамааралтай юм. Нэг залуугаас болоод л уурлаад баярлаад л гуниад л хөөрөөд л байх юм. Хамт амьдардаг эмэгтэй маань иймэрхүү төрлийн эмэгтэй юм. Найз залуу нь ярьсангүй гэж уурлаж бухимдана, дахиж уулзахгүй ээ л гэнэ тэгснээ удалгүй баярлаж хөөрөөд л тэгсэн гэнээ тэгээд завгүй байсан гэнээ гээд л догдолно. Энэ байдал нь надад жаахан төвөгтэй юм. Хүмүүс миний хажууд сэтгэлийн тогтворгүй байдал гаргахад их хэцүү дарамттай санагдаад байдаг. Аль болох анзаарахгүй байхыг хичээж өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлж, хайр дурлалын асуудалд нь төдийлөн анхаарал тавихгүй байгаа болохоор сүүлдээ надад бүх юмаа ярих гээд байдаг байсан нь гайгүй болж л байна.
 Миний хувьд хайр сэтгэлийн тал дээр ер нь жаахан хөндий хүйтэн хүн болохоор нээх өөрийгөө нээгээд л хажуудаа хэн нэгний байлгах гээд л хайрлуулах гээд л хичээж зүтгэж байгаагүй болохоор сонин санагдаад байгаа юм болов уу. Гэхдээ ийм хандлага гаргаж байсандаа сүүлийн үед жаахан харамсах гээд байгаа шүү.
Санхүүгийн боломжтой болохоороо бүжгийн клубт  явнаа. Ямар ч байсан 10-р сараас хэтрүүлэлгүй. 7 хоногтоо 2-3 удаа бүжгийн клубт яваад байхаар өөрийн эрхгүй эрч хүчтэй цоглог болчихдог. Аргагүй хичээллээгүй удсан болохоор цаанаасаа л нэг эрч хүчгүй байгаад байх шиг байна.



Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157