Тэмдэглэл-180
Ойрд одод хараагүй муухай байна шүү. Орой бүр л гэрийнхээ гадаа оддыг харж хэсэг зуур ч гэсэн энэ дэлхий дээр биш тэртээх оддын дунд байгаа мэт мэдэрдэг байсан мэдрэмжээ үгүйлж байна. Одоо орой гэр лүүгээ харьж явахдаа од харах гэж хичээвч ганц хоёр од л ёлтойж харагдах юм даа энэ хотын тэнгэрт.
Ажлын болон хувийн шугамаар мөнгө авчихаад өгөхгүй байгаа хүүхнүүдийг яалтай билээ. Миний зөөлөн занг бүр ашиглачих юмаа. Зөөлөн хүмүүс яг цагаа тулвал ямар муухай хатуу сэтгэл гаргадаг гэдгийг мэддэггүй бололтой. Төмөр нүүрээ харуулж байж хоёроос нь хагас дутуу мөнгөө олж авлаа. Цаана нь дөрвийн дөрвөн эмэгтэй байна. Дарамтлаад байх хэцүү, хэцүүгүй байя гэхээр өөрөө хохирчих гээд балай юмаа. Эрэгтэй хүмүүс байсан бол сайхан уурлаад зодолдоод ч хамаагүй арга хэмжээ авах байлаа. Адилхан эмэгтэй хүмүүс болохоор яаж ч чадахгүй юм даа.
Сүүлийн үед хөөрхөн сайхан байхаас илүү оворгүй залуухан харагдах тал дээрээ их анхаардаг болж. Ямар ч байсан хорин хэдтэй юм шиг харагдмаар байна. 30 гарсан ч 20 хэдтэй юм шиг, 40 хүрэхээрээ 30 настай мэт харагдахыг хүсч байна. Удахгүй төрсөн өдөр болох гэж байгаа болохоор энэ завшааныг ашиглаад хэдэн жил гар хүрээгүй үсээ нэг сайхан янзлуулъя. Гоо сайхны салонд орж нүүр амаа бас арчилъя. Урьд урьдынхаас сүүлийн үед жингээ хасах талаар их бодох боллоо. Хуучин шигээ болохгүй юмаа гэхэд 70кг дээр л баймаар байна шүү. Бас хамт нэг өрөөнд суудаг хүүхнээ дуурайгаад өлсөж сураад байна. Тэр өглөө л идээд өдөр орой иддэггүй гэсэн. Тэрийг нь би бас бага багаар дуурайсаар өлсөж сурч байх шиг байна. Өглөө юм идээд л өдөр идэхгүй орой очоод хоол хийхээс залхуураад ус мус ууж байгаад л унтаж байна. Найзтайгаа амьдрах нь бараг ганцаараа амьдарч байгаа мэт л байна. Гэхдээ би яг ганцаараа бол амьдарч чадахгүй юм билээ. Шөнө хүнгүй гэрт би унтаж чаддаггүй. Ядаж нэг амьд амьтан хажууд байхгүй бол ч. Хамаг гэрлээ асаагаад л дуу чимээ гаргах юу л байна бүдийг нь асаана. Тэгээд бараг унтахгүй хий л эргэж хөрвөөсөөр байгаад л таардаг. Ер нь ганцаараа амьдарвал шөнө унтаж чадахгүй зовох байх. Харанхуйд ганцаараа байхаас айдаг болохоор тэр байх л даа.
Саяхан ажилтайгаа холбоотой нэг зүүд зүүдэллээ. Их тод. Өглөө босоод за тийм ч юм болохгүй байлгүй дээ гээд бодож байсан ч яагаад ч мартагдахгүй байлаа. Тэгсэн уржигдар миний зүүдэлсэнтэй яг адил зүйл боллоо. Цочирдсон гэж яана. Гэхдээ сүртэй том зүйл биш болохоор яахав дээ.
Нэг танил эрэгтэй маань гэр бүлтэй байж надад уулзах санал тавилаа. Иймд юманд гайхаж уурлаж бухимдахаа ч больчихож дээ. Угаасаа танил төдий эрэгтэй хүмүүст миний үлдээсэн сэтгэгдэл бол шоудаж наргих дуртай хөнгөмсөг сээтэгнүүр бүсгүйн дүр л дээ. Гэхдээ яг үнэндээ өнгөн дээрээ л тийм байсан болохоос цаанаа хүмүүжилтэй нэгэн байсныг тэд мэдээгүй юм даа. Тэдний нүдэнд тэгж харагдсандаа би лав харамсахгүй байноо. Намайг мэддэг найзууд минь харин шал өөр бодолтой байдаг нь л хангалттай. Эрэгтэй найзуудтайгаа бөөнөөрөө яваад л наргиж цэнгэж байсан ч миний согтуугаар далимдуулж хэн нь ч зохисгүй зүйл хийж байгаагүй. Харин ч бүгд л хамгаалдаг байсан. Бусдын нүдэнд бол "явдалтай" л харагддаг байсан байх. Тэрийгээ ч мэдэж байсан ч тоодоггүй байсан болохоор одоо яахав. Хүмүүс тийм санал тавихаар би найз залуутай болсон, хамт амьдарч байгаа гэж хэлэхээр амар юм . Дараа нь ямар нэгэн яршиг төвөг удахгүй.
Амьдралд нарнаас дутахгүй гэрэл гэгээ нэмдэг хүмүүс гэж байдаг. Бас шөнөөс дутахгүй сүүдэрлэдэг хүмүүс байх юмдаа гэсэн энэ өгүүлбэр Г.Аюурзана зохиолчийн "Сахиуст Хангайн нууц" номноос сэтгэлд үлдсэн өгүүлбэр байлаа. Хүмүүстэй аль болох өөрийн хамгийн сайнаараа л харьцдаг. Гэхдээ үүнийг маань ашиглаж надад буруу зүйл хийхийг бол тэвчиж чадахгүй л дээ. Цаанаасаа л нэгтийм сэтгэл татам, уурлаж ч чадахгүй, байгаа байдал нь эгдүү инээд хүргээд байдаг хөгжилтэй хүмүүс байх юмаа. Эргэн тойрныхоо хайрыг хүртсэн, халамжлуулсан. Яг нэг тийм залуу байнаа. Гэхдээ энэ бол хайр дурлалын сэтгэл биш. Юу ч гэмээр юм бэ дээ. Зүгээр л гоё сэтгэгдэл үлдээдэг хамт байхад тааламжтай хүн гэх юм уу.
Бас би атаархаж байна. Хүмүүс надтай хамт байх дуртай байдаг болов уу. Найзууд минь бага багаар амьдралын эрхээр надаас хөндийрөөд байгаа болохоор би жаахан дурамжхан байгаа юм болов уу. Бас өөрийнхөө донтолтоос болж сайн дураараа найзуудаасаа хөндийрсөн хүн одоо яахав дээ. Тэр цаг үеийг одоо нөхөх бараг боломжгүй шүү дээ.

Comments
Post a Comment