Тэмдэглэл-177

Зурагт үзэлгүй сар боллоо. Нетээс л мэдээлэл авч байна даа. Гэр ойрхон болсон болохоор ажлаа тараад орой гэр лүүгээ алхдаг болоод байна. Хараад байхад энд тэндгүй л хосоороо явж байгаа хүмүүс. Дотроо атаархаад л өнгөрөх юм даа. Би нээрээ эрэгтэй ч юмуу эсвэл эмэгтэй хүн сонирхдог болж төрөхгүй яав даа. Тэгсэн бол өдийд хайрлаад хайрлуулаад явж байхгүй юу. Манай залуус эр эмгүй улам царайлаг болоод сэтгэл гижигдээд байх юм.
Болзоонд ч явалгүй их удлаа. Хайрлаж дурлалцахгүй болохоор өдөр хоногууд цаанаа л нэг гунигтай өнгөрөөд байна шүү.
Хэн нэгнээр бахархаж бахдаж, өөрийгөө ч бас хэн нэгнээр миний хайр мундаг шүү, миний хайр чаднаа гэж  магтуулж, магтмаар байна.
Тэгвэл их эрч хүчтэй болох гээд байна. Хэн нэгэнд тэврүүлж, гараас нь атгаж, эрхэлж,  энэ хүн л миний дэргэд байвал юуг ч бүтээж, юуг ч даван туулж чадна гэсэн тэр мэдрэмжийг мэдэрмээр байна.
Аргагүй одоо хайр дурлалын асуудлыг нэгт тавьж тойрч зугаталгүй нүүр тулах цаг нь ирсэн юм шиг байна. Урьд нь ингэтлээ хүсч байсангүй. Айдас, итгэлгүй байдал , нэг л бүрэн дүүрэн өөрийгөө нээж чадахгүй байсан бол одоо бол юу ч болвол болог хамаа алга, зүгээр л хайрлая гэж бодох болж.
Би дурламаар байна. Намайг эргүүлээд өгөөч дээ эрчүүд минь гэж чангаас чанга орилмоор санагдаж байна шүү. Эсвэл би нөхөртэй ч юмуу найз залуутай юм шиг харагдаад байдаг юм болов уу. Би ганц бие гэсэн бичиг болдог бол энгэртэй хадаад явмаар ч юм шиг.

Энэ дуунд бүр дуртай болоод  өдөр бүр л сонсч байна.

Чамгүй өнгөрөөх цаг хугацааг
Чамтай учрах гэрэлт өдрүүдээр зөгнөн
Чамдаа хадгалсан тэр л хөөрхөн инээдээр
Ирэх замыг чинь инээмсэглэн би алгаа тосий...
Чи намайг харж байна уу?
Аадар бороо шаагих тоолонд
Гунигт бодлууд дурсамж сэдрээнэ
Тэр холоос, алс холоос наддаа ирээч

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157