Тэмдэглэл-81
3 өдрийн дараа шинэ он гарлаа. Цаг хугацаа ч гүй ээ мөн хурдан юмдаа. 2015 он миний хувьд сайн ч зүйл үгүй, муу ч зүйл үгүй болж өнгөрлөө. Жилийн жилд л би гэдэг хүн доорхи онигоо шиг өөртөө биелүүлж байгаагүй зорилт зорилго энэ тэр лаг дэвшүүлдэг байж билээ. Шинэ оны зорилтууд: 2013: Энэ жил ядаж 10 ном уншина аа! 2014: Ядаж 5 ном уншъя! 2015: Ядаж 1 ном уншина аа! 2016: Ноднин эхлэсэн номоо дуусгана аа! 2013: 90кг хүртэл турна 2014: 95кг хүрч болохгүй 2015: Дандаа эрүүл хооллоно 2016: 100кг хүрэхгүй байх дэглэм барина 2013: Дэмий юманд дахиж мөнгө үрэхгүй 2014: Зээлээ дарна аа 2015: Зээлүүдээ цөөлнө өө 2016: 2020 он гэхэд өргүй болчих юмсан 2012: Би Чимгээд халамжтай хань болно 2014: Би Чимгээгээс салахгүй ээ 2015: Чимгээтэй эвлэрнэ ээ 2016: Би Туяад халамжтай хань болно оо 2013: Би өөр хүүхэн өдахгүй 2014: Дахиж Туяатай уулзаж эхнэрээ хуурахгүй 2015: Би Туяатай суухгүй ээ 2016: Би өөр хүүхэн өдөж Туяаг хуурахгүй Одоо бол янз бүрийн биелүүлэхг...