Тэмдэглэл-80

Хүн ер нь заавал биелүүлэхийг хүссэн хүсэл мөрөөдөлтэй байх ёстой юм гэж үү. Байхгүй бол яах вэ. Би л гэхэд чин сэтгэлээсээ хүсч байгаа холын том мөрөөдөл зорилго бол алга. Харин зүгээр л жижиг жижиг зорилгууд бол байна. Заавал тийм зорилготой байж тэрийгээ биелүүлж байж амьдарсан юм шиг санагдах ёстой юм гэж үү. Зүгээр л тухайн цаг үе нөхцөл байдалдаа тохируулаад амьдраад байж болохгүй гэж үү. Сайн ээж, сайн эхнэр болоод улсынхаа хувьд сайн иргэн, найзынхаа хувьд сайн найз, хүнийхээ хувьд сайн хүн байгаад амьдарч болно биз дээ. Заавал ямар нэгэн томоохон гавьяа зүтгэл байгуулах, бүтээх шаардлагагүй биздээ. Заавал алдартай хүн болох, баян хүн болох, бизнесмэн болох, дарга захирал болох алба байхгүй шүү дээ. Тэгж амьдраагүй гээд амьдрал маань уйтгартай хийсэн бүтээсэн зүйлгүй харамсалтай амьдарсан болох гэж үү. Хүн бүрт байдаг хүсэл надад байхгүй байлаа гээд би өөртөө гутраад өөрийгөө ойлгохгүй шаналаад байх хэрэггүй зүйл гэдгийг ойлгосон. Бид бүгдээрээ л нэг нэгэнтэйгээ адилхан бас нэг нэгнээсээ өөр.
Урд нас хойд нас гэж байдаг гэдэгт би итгэдэг хүн. Магадгүй миний энэ төрлийн хийх зүйл бол зүгээр л судлах байх. Эмэгтэй хүний нүдээр амьдрал ямар харагддыг мэдэж судлах зорилготой ч юм бил үү. Дараагийн төрөлдөө одоогийн өөрийнхөө цуглуусан мэдээллийг дамжуулж өгнө. Хойд төрөлдөө эмэгтэй хүн болж дахин төрвөл одоо байгаагаасаа илүү эмэгтэйлэг ухаалаг нэгэн болох байх. Эрэгтэй хүн болж төрвөл эмэгтэй хүнийг хайрлаж хүндэлж тэднийг ойлгож чаддаг эрэгтэй болох байх. Урд насандаа эрэгтэй хүн байсан болохоор ч тэр үү эрчүүдийг ойлгож харьцах надад тийм ч хэцүү биш байдаг. Зүгээр л харьцаж байгаа эрэгтэй хүнтэй яаж харьцах талаар өөрийн эрхгүй мэдээлэл орж ирдэг. Лам хүн байсан болохоор ч тэрүү мах архи дарснаас хол байсан байх. Гэхдээ эр хүн л юм хойно ганц удаа ч болов хэрэглэхийг хүсдэг байсан байх. Тийм болоод л би маханд дуртай, уух дуртай болсон байх. Эзэмшсэн эрдэм номондоо бардсан их ааштай бас бүсгүйчүүдтэй их орооцолдсон хүн байсан байх. Тийм болоод л эмэгтэй хүн болчихсон байх. Уул нь төрөл авахгүй байх ёстой байсан боловч үйлийн үрээр буюу ааш зангийнхаа муухайнаар хүмүүсийг гомдоож бас бүсгүйчүүдтэй орооцолдсон болохоор хүн төрөл дахиад л авчихсан байх. Магадгүй эрдэм ном хөөж явахдаа  нутаг усаа их санадаг байсан байх. Тийм болоод л би Монголоосоо гарах дургүй эндээ л байж баймаар санагддаг байх. Зарим хүмүүс шиг гадаадын ямар нэг улсад амьдрах бүр сурах хүсэл надад огтоосоо ч байдаггүй.
Тиймээс надад байхгүй байгаа одоогоор олохгүй байгаа яах гэж энд ирсэн шалтгаанаа мэдэхгүй байгаа ч  дараагийн төрөлдөө хэрэгтэй мэдээлэл цуглуулж дамжуулж өгөх нь миний энэ төрлийн үүрэг юм байна гэж бодоод илүү дутуу зүйлд өөрийгөө зовоолгүй амьдралыг, хүмүүсийг бага ч гэсэн таньж мэдэхэд анхаарлаа хандуулж явъя.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157