Тэмдэглэл-78

Хүний оюун ухаан гэж их нууцлаг зүйл байх юмаа. Бид эзэмшдэг хэрнээ нууцыг нь судлаад дуусахгүй юм. 13 настай байсан байхаа. Тэр үед Христийн цуглаан дээр хүүхдүүдэд чихэр бохь тарааж өгдөг байлаа. Нэг удаа байрныхаа найзтай хоёулаа гэрийнхээ хойно байдаг Христийн сүмд очлоо. Сүмийн пастор нь тэгэхэд Есүсийг дуудаад л уйлж орилоод л эзэн надад тэгж хэллээ ч гэлүү нэг тиймэрхүү зүйл болсон юм. Тэр үед надад Есүс гэгчийг нь харах хүсэл маш их төрж билээ. Гэртээ ирээд л хүн саад болохгүй байх гэж бодоод л балкон дээрээ гарч байгаад л бүх анхаарлаа 100% огтхон ч сарниулалгүй төвлөрүүлж байгаад л Есүсийг харах хүсэлдээ бүх анхаарлаа хандуулсан юм. Хэсэг хугацааны дараа нүдэнд минь  их гэрэл  харагдаад л, маш дулаанхан урсгал биеийг минь бүчин авах нь мэдрэгдээд л за одоо л харах нь дээ гэж бодсон боловч манай хоёр дүү намайг цочоосноос болоод бүтээгүй юм даа. Дараа нь хэд хэд оролдсон боловч яг л тэр үеийнх шиг төвлөрч чадаагүй юм. Одоо ч гэсэн яг л тэр үе шиг төвлөрч үзэхийг хүсдэг боловч яагаад ч юмбэ болдоггүй. Толгойд элдэв төрлийн бодлууд орж ирээд байдаг юм. Би Христийн шашинтан биш ч гэлээ Есүсийг харах боломжыг атгаад алдчихсандаа их харамсдаг шүү. Хоёр дүү маань намайг цочоогоогүй бол би үнэхээр харах байсан гэдэгтээ их итгэлтэй байдаг. Хүний хүсэл гэгч маш хүчтэй. Сайн муу хүсэл байх нь хамаагүй тухайн хүн үнэхээр л хүсч байвал хүслээ бодит болгодог.
Гэхдээ надад өмнө ч одоо ч бодит болгохыг хүссэн хүсэл алга. Тийм хүслийг хайж байгаа боловч олохгүй л байна. Урьдны миний боддог байсан хүсэл мөрөөдлүүд чин сэтгэлийнх байгаагүй юм шиг. Тийм болохоор жоохон хэцүү бэрх үед нуран унадаг байлаа. Бүтэхгүй юм байнаа гээд ухардаг байлаа. Залхуурдаг байлаа. Намайг өөрийн эрхгүй түлхэж, хөдөлгөж өгдөг бүхнээ зориулахаас айхгүй, бүтэхгүй байх гэж шантардаггүй, тэр хүслийнхээ төлөө явж байхдаа туйлын зоригтой байж чаддаг тийм л хүслээ олмоор байна. Тэр л хүслээ олж биелүүлж амьдарсан хүмүүсийн нэг болмоор байна.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157