Тэмдэглэл-73

Маш нялуун, эрх, эмзэг хүн байх хайр дурлалын тал дээр хэцүү юмаа. Дандаа л нэг тийм хөндий хүмүүстэй учрах юм. Тэгээд эрхэлж нялуурахыг дотроо хүсэвч эрэгтэйчүүд нь тийм зүйлд дургүй  болохоор биеэ барьсаар сүүлдээ сэтгэл татагдахаа больчих юм. Уул нь 2015 оны ордны зурхайгаар бол бараг л заяаны ханьтайгаа учирна гэсэн байсан нь миний хувьд худлаа байноо. Одоо ганцхан сар л үлдэж. Уг нь саяхан нэг залуутай танилцсан боловч бас л ялгаагүй хөндий хүн юм. Өдөр бүр уулзаж хамт баймаар байвч бага багаар хоёулаа явъя гэх юм. Эмэгтэй хүний бардам бас хөдлөөд үгүй гэж чадсангүй. Сэтгэлээ бас л ойлгуулж чадсангүй. Энэ байдлаараа байвал би түүнд татагдахгүй улам л хөндийрнө гэдгийг мэдэхгүй байгаа нь харамсалтай. Миний сэтгэл хөрсөн хойно надад сайн гээд яг л урьдын зүйлс давтагдах гээд байх юм. Эрчүүд нэг тийм хөндий байвал эмэгтэйчүүд өөрт нь улам сайн болно гэж боддог юм болов уу. Залуу байхад ч тиймэрхүү залуус таалагддаг  байсан л даа. Одоо бол үгүй юм шиг байна. Харин ч халуун дулаан нээлттэй хүн л илүү таалагддаг болсон юм шиг байна. Эр хүнд нээх сайхан эрхэлж нялуурах юмсан. Эргэн тойрны хүмүүс хостой болоод байгаа болохоор дээрээс нь удахгүй шинэ жил болох гээд сэтгэл догдлоод ингээд байгаа юм болов уу.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157