Тэмдэглэл-81

3 өдрийн дараа шинэ он гарлаа. Цаг хугацаа ч гүй ээ мөн хурдан юмдаа. 2015 он миний хувьд сайн ч зүйл үгүй, муу ч зүйл үгүй болж өнгөрлөө. Жилийн жилд л би гэдэг хүн доорхи онигоо шиг өөртөө биелүүлж байгаагүй зорилт зорилго энэ тэр лаг дэвшүүлдэг байж билээ.
 Шинэ оны зорилтууд:
2013: Энэ жил ядаж 10 ном уншина аа!
2014: Ядаж 5 ном уншъя!
2015: Ядаж 1 ном уншина аа!
2016: Ноднин эхлэсэн номоо дуусгана аа!
2013: 90кг хүртэл турна
2014: 95кг хүрч болохгүй
2015: Дандаа эрүүл хооллоно
2016: 100кг хүрэхгүй байх дэглэм барина
2013: Дэмий юманд дахиж мөнгө үрэхгүй
2014: Зээлээ дарна аа
2015: Зээлүүдээ цөөлнө өө
2016: 2020 он гэхэд өргүй болчих юмсан
2012: Би Чимгээд халамжтай хань болно
2014: Би Чимгээгээс салахгүй ээ
2015: Чимгээтэй эвлэрнэ ээ
2016: Би Туяад халамжтай хань болно оо
2013: Би өөр хүүхэн өдахгүй
2014: Дахиж Туяатай уулзаж эхнэрээ хуурахгүй
2015: Би Туяатай суухгүй ээ
2016: Би өөр хүүхэн өдөж Туяаг хуурахгүй 
Одоо бол янз бүрийн биелүүлэхгүй зүйл бичихгүй ээ. Нөхөр болох залуугаа олох нь л 2016 оны зорилго. 2017  онд гэр бүл зохиож тэгээд ээж болмоор байна. Ядаж л хүний үүргээ биелүүлж амьдаръя даа. Эмэгтэй хүн ээж болохоороо ганц бие байснаасаа илүү эрч хүчтэй зорилготой тэвчээртэй мундаг болдог юм шиг надад санагддаг. Хүүхдээ гэж бодохоор л өмнө нь өөрийгөө дайчлаж байгаагүйгээр дайчилж ашиглаж чаддаггүй байсан нөөц бололцоогоо ашиглаж сурдаг юм шиг. Найз бүсгүйчүүдээ харахаар л тэгж бодогдоод байдаг юм. 
Хүнд ер нь бага зэргийн бялдуулч, долигнуур, тал засагч зан байх ёстой юм шигээ. Тийм зантай хүмүүст ер нь илүү их боломж нээгдээд байх шиг. Над шиг тэгж чаддаггүй хүмүүс ер нь хохироод юмнаас хоцроод байх бололтой дог шүү. Өөртөө тийм зан суулгая гэхээр нэг л хуурмаг, тэнэг санагдаад ерөөсөө болохгүй юм. Шинэ албан тушаалд ирснээсээ болж бусдаар дандаа ая тал засуулаад аргадуулаад гуйлгаад сурчихсан нэг албан тушаалтантай ер нь муудалцчих гээд бид хоёрын харьцаа их эвгүй байнаа. Тэр хүн үнэд орох тусам миний гөжүүд зан хөдлөөд байх юм. Түүнээсээ болоод бүдүүлэг хүний тоонд орчих гээд л байна шүү. Тэр хүнтэй харьцаа муу болохоор хамт олон нь ч нээх дотносохгүй, байгууллагын мэдээллээс хоцроод хамгийн сүүлд мэддэг хүн нь болж хувирлаа. Ийм байдалд орох дургүйг минь яанаа. Гэхдээ ажлаа явуулахын тулд өөрийнхөө тусын тулд би буулт хийх л байх л даа. Гэхдээ ганц л удаа хийнэ. Дахиж буулт хийхийг би гэдэг хүн яасан ч зөвшөөрөхүй байх. Тэгэх юм бол өөрийгөө дорд үзсэн мэт санагдаад хэцүү байна биз. Цаанаасаа л яагаад ч юм бэ харьцахад төвөгтэй нэг л болж өгдөггүй хүмүүс бас байдаг шүү. Тэгтэл заримтай нь шууд л хэл амаа амархан ойлголцчихно. Юунаас болоод тэгдэг юм бол доо.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157