Тэмдэглэл-79

Би өөрт байгаа өөрийнхөө сайн чанаруудыг давуу талуудаа өөртөө болон бусдад хэлэх дуртай. Өөрийгөө хэт дөвийлгөн худлаа магтахаас энэ бол өөр л дөө. Хүн чинь их мартамхай шүү дээ. Өөрийнхөө сайн сайхан зүйлийг өөртөө ч бусдад ч сануулж байхгүй бол нэгмэдэхэд мартчихсан дараа нь өөрийгөө хичнээн өөрчлөгдсөнөө их гайхдаг шүүдээ. Юунаас болоод яагаад би ингэтлээ өөрчлөгдчихвөө гээд л... Зүгээр л хааяа хааяадаа өөртөө сануулж байвал бага ч гэсэн өөртөө итгэлтэй байна. Бусдад ч гэсэн сануулж байвал хүмүүс өөрт минь итгэж найдаж амьдрана шүү дээ. Бас өөрчлөгдөөд эхэлвэл сануулж хэлнэ. Сайн сайхан зан чанаруудаа хадгалж өөрийнхөө амьдралын чиг шугамаас нээх их хол зөрчихгүй амьдрах чинь л дараа нь харамсах сэтгэл төрүүлэхгүй байх. Өөрийнхөө сайн чанарыг зуршлыг бусдад хэлдэг хүмүүсийг  өөрийгөө магтлаа гэж буруушааж хүлээн авдаг хүмүүсийг ойлгодоггүй. Гэхдээ бас худлаа тэгж ярьдаг хүмүүс байдаг л даа. Нэг л сайн сайхан хүн юм шиг байвч нидэр дээрээ үнэхээр өөр хүн байдаг тохиолдол ч их. Гэхдээ үнэн худлыг баталдаг зүйл бол хандлага, үйлдэл хоёр юмдаа. Юманд яаж хандаж, юмыг яаж хийж байгаагаас л энэ ямар хүн бэ гэдэг нь харагддаг байх гэж боддог юм.
Амралтын 7 хоног нь үнэхээр хурдан дуусчихлаа. Цаг хугацаа улам л хурдан болоод байгаа юм шиг. Нэгмэдэхэд эрүү өвдөг нь нийлсэн эмээ болчихсон байх нь ээ. Сайхан сайхан кинонууд үзэж өнгөрөөлөө. Нэгийг бодогдуулж хоёрыг тунгаалгасан, инээлгэсэн, уйлуулсан, ухааруулсан гээд төрөл төрлийн кинонуудаа хурааж хуримтлуулж байгаад бөөндөж үзэх чинь их кайфтай юм байдаг юм байна.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157