Posts

Showing posts from 2018

Тэмдэглэл-212

 Жилийн сүүл сар гээд ажил ихтэй байгаа болохоор завтай байгаа дээрээ 2018 оноо дүгнэж бичихээр шийдлээ. Энэ онд бичсэн тэмдэглэлүүдээ эргэн уншиж зарим нэг зүйлээ саналаа. 2018 он бас л урд жилүүд шиг нэг л мэдэхэд өнгөрч. Оны эхэнд тавьсан байсан төвлөгөөнүүдээс 100% биелсэн зүйл байхгүй ч гэлээ 30-40%-тай ганц хоёр зүйл байна. -Ажил дээр хийх зүйл ихтэй, үр дүн сайтай завгүй жил байлаа.  -Цалингаа нэмүүлсэн  -Шинэ компанитай болж өөр хамт олон нэмэгдсэн -Сургалтын төлбөрөө төлүүлсэн -Хамт олноороо анх удаа аялсан жил боллоо.  Харилцааны тал дээр ямар ч асуудалгүй эргэн тойрныхонтойгоо сайхан харилцаатай хэвээр байсан. Шинэ танилууд нэмэгдсэн. Хасагдсан ч хүн байхгүй юм байна. -Гэр бүлийн тал дээр гэвэл  -Ээж минь тэтгэвэрт гарсан. Ингээд аав ээж хоёр минь тэтгэвэрийн хүмүүс болсон.  -Бага дүү минь сургуулиа төгсөж ажилд орсон -Эмэгтэй дүү маань ажлаа сольж өөр ажилд орсон -Хоёр дүү маань тусдаа гарч бас байр түрээслэж амь...

Тэмлэглэл-211

Image
   11-р сард ямар ч их зүйл болов доо. Сургуулийн 40 жилийн ой гээд 15 жилийн дараа сургууль дээрээ очиж багш нартайгаа, нөгөө ангийхантайгаа уулзалдлаа. Багш нар маань бараг намайг таниагүй. Хүн бас ингэж өөрчлөгдөнө гэж байхаа гээд л толгой сэгсрээд байсан. Уул нь очихгүй гэж бодож байсан ч ангийнхнаас очих хүн байхгүй болохоор багшдаа авсан бэлэгээ ядаж өгөх хэрэгтэй учраас аргагүй эрхэнд л очсон юм. Сургууль маань сурч байх хугацаанд том л юм шиг санагддаг байсан чинь сая очсон чинь жижигхэн байна лээ. Ангиа харсан чинь сайхан байсан шүү. Манай ангиас хотоос 3 хүүхэд л очсон. Бид хэдийг ирнэ гэж мэдээгүй байсан багш маань бөөн баяр. Өгсөн бэлгийг маань ангийхан маань өгсөн гээд гайхуулаад байгаа сурагтай байсан. Манай ангийнхан бол багшийн анхны 8 төгсгөсөн анги. 4р ангиас 8-р анги хүртэл анги даасан багш маань байсан. Ганган дэгжин, цоглог, биеэ сайхан авч явдаг, биднийг буруу зүйл хийвэл хатуу шийтгэдэг, сургуулийн урлаг, спортын арга хэмжээнд өөрөө бэлдүүлж оруу...

Тэмдэглэл-210

Image
3 шалгалт өгснөөс 2 хүндэд нь тэнцээд 1 хялбарт нь тэнцсэнгүй. Дан унших хичээл байсан болохоор олигтой ч уншаагүй хальт гүйлгээд харсан болохоор аргагүй байх. Нөгөө хоёрт нь болохоор бас ч гэж хичээл зүтгэл гаргасан болохоор тэнцчихэж. 11-р сард  дахин нэг шалгалт өгөх хэрэгтэй боллоо. Одоо 12-р сард өгөх  бүхэл бүтэн 6 хичээлийн шалгалтууд хүлээж байна даа. Жаахан өөрийгөө дайчлаад, юмыг хойшлуулдаг, залхуурдаг зуршлаа засчихвал уул нь одоогийн нөхцөл байдлаасаа илүү дээр амьдрах боломжтой бүсгүй юм байгаа шдээ. Даанч тэрийгээ мэдээд байгаа хэрнээ өөрийгөө удирдаж, сахилга баттай болгож чадахгүй байгаа нь л асуудал юм даа. Гал халуун хүсэл эрмэлзэл, эрч хүч нь хаашаа алга болчихсон юм байгаан бүү мэд. Эрээд хайгаад л байх боловч өөрөөсөө олохгүй юм даа. Төрөлхийн л аядуу, тайван нэгэн л юм шиг байна. Багадаа гэрийн ажил хийх  дургүй байсан тул ээжид зарагдахгүйн тулд нэг бол хичээлээ хийдэг, нэг бол ном уншдаг байлаа. Хичээлээ ч хийх дургүй байсан. Өглөө эрт анги дээр...

Тэмдэглэл-209

Image
Ажлаа хийгээд л , хажуугаар нь сурсаар. Сурах үнэхээр гоё байна. Урьд нь сурах туйлын дургүй байжээ. Хичээл хийнэ гэж бодохоос л яс хавталздаг байсан бол одоо харин тийм биш байна. Өмнө нь эзэмшсэн мэргэжил маань огтхон ч таалагддаггүй байсан. Намайг бухимдуулдаг байлаа. Дургүй хүрч байсан би одоо нэгэнт өөр аргагүйг ухамсарлан дасч эхэлсэн. Харин дасаад эхэлсэн чинь дуртай болж эхэлж байх шиг. Мэргэжлээрээ өсч дэвжие, суръя гэж өмнө нь боддоггүй байсан бол чадвал дараа намар магистр сурах юмсан гэсэн хүсэл төрж байна. Гэхдээ эхлээд нэг жижиг даваа, нэг том давааг л амжилттай давчихвал бага багаар бодсоноо хэрэгжүүлнээ. Аливаа зүйлд тохирсон цаг хугацаа гэж байдаг нь үнэн юм шиг байна. Мэдээж өмнө нь сурахгүй яавдаа гэж бодож байгаа ч тэр үед хүмүүс надад зөндөө л сураач гэж хэлдэг байсан ч огтхон ч тоодоггүй байсан. Харин нэгтийм сурахгүй л бол болохгүй нь гэсэн бодол өөрийн эрхгүй төрж, хоцрогдоод байгаа юм шиг санагдаж, нэг алхам урагшилах хэрэгтэйг ухаарсан цаг үе нь  энэ...

Тэмдэглэл-208

Image
Манай улс үнэн хэцүү юмаа. Хэдэн багш нар нь багшаа ч хийж чадахгүй Солонгост буудлын үйлчлэгч хийхээр явж байх юмдаа. Монголын ирээдүйн иргэдэд боловсрол олгох хүмүүс нь харийн улс оронд угаагч, үйлчлэгч хийгээд байхаар яах болж байнаа. Бас дээр нь сувилагч, асрагч нар байна. Арай л эмч нар нь явахгүй байх шиг байна. Цалин, Тэтгэвэр, Шатахууны үнэ өслөө л гэх юм бол дагаад л барааны үнэ суга нэмэгдэнэ. Зарим ажил олгогч нар нь тэнгэр тулсан тулсан шаардлага ажил горилогчидодоо тавина, тэгсэн хэрнээ түй гэх цалин амлана. Үнэхээр чадвартай хүн хүсч байгаа бол яг тохирсон цалинг нь өгөх хэрэгтэй шүү дээ. Бараг л харуулын цалингаар даргын үүрэг хариуцлага хүлээлгэх гэж зүтгэх юм даа. Хотын ямар ч замд ус зайлуулах хоолой байхгүй. Тэгээд л бороо орохоор үер далай болно. Ус зайлуулах хоолой хийх гэхээр тэр нь үнэтэй тусдаг нөгөө зам тавьж олох ашиг нь байхгүй болчих гээд байдаг болохоор бүгд улсаас өгсөн төсөвд нь тохируулаад ус зайлуулах хоолойгүй замууд тавина. Шингэхгүй байгаа борооны ...

Тэмдэглэл-207

Image
7,8-р саруудад Майкл Смит "Өөрийн амьдралыг өөрчил", Хэл Элрод "Өглөөний гайхамшиг" гэсэн номуудыг уншиж дуусгалаа. Урьдынх шигээ нэг суурин дээр бүгдийг нь уншиж чадсангүй. Нилээн удаан барьж тавин, олон дахин давтан уншлаа. Надад энэ хоёр ном хоёулаа таалагдсан ч "Өөрийн амьдралыг өөрчил" нь арай илүү санагдлаа. Дандаа миний гаргадаг алдаа, муу зуршил, хандлага, залхуурал, сахилга батгүй, буруу шийдвэр гаргадаг байдлыг минь маш тодорхой  бичсэн байсан нь би 7 тэрбумын хүний 50% буюу  3,5 тэрбум хүнтэй ижил амьдралаар амьдарч байна  гэсэн үг байх.  Өөрчлөгдөхийг хүстэл, өөрчлөгдөж чадна гэж өөртөө итгэтэл сайхан бичсэн номууд байна лээ. Өөрсдийнхөө бодит туршлага дээр тулгуурлаж, дээрээс нь судалгаа шинжилгээний тоо баримтуудыг ашигласан  болоод ч тэр үү өмнө уншиж байсан номуудаас арай өөр гэдэг нь мэдэгдэж байсан. Бас орчуулга нь их сайн болсон байна лээ. Өөрчлөгдөхөд минь хамгийн том саад болж байгаа, өглөө бүр эрч хүчтэй сэрж, шинэ өдөр лүү яарах с...

Тэмдэглэл-206

Блог дээрээ бичдэг болоод 3 жил болжээ. Бичсэн бүх зүйлээ уншсан чинь би биш өөр хүн юм шиг л мэдрэмж төрж байна. Зарим нэг  мартсан байсан зүйлсээ эргэж саналаа. Эхний 50, 60 тэмдэглэл нь блогоос өмнөх дэвтэр дээрээ бичиж байсан бичвэрүүд билээ. Тэдгээрийгээ уншсан чинь жоохон хүүхэд шиг л инээдтэй юмс бичиж. 2007 оноос хойш тэмдэглэл хөтлөөд 11 дэх жилдээ золгож байна. Өөрт тохиолдсон таатай, таагүй зүйлс, сэтгэгдэл үлдээсэн зүйлс, гуниг төрүүлсэн зүйлс , дурсамжууд, бусдад хэлж чадахгүй ч бичиж чадах зүйлс гээд толгойд юу орсноо бичсээр л байна. Заримдаа хэн ч тоож уншихгүй, өөрийнхөө цагийг гарздан байж тэмдэглэл хөтлөх нь утгагүй санагдаж ерөөсөө болъё гэж шийдэвч 11 жилийн турш бий болсон дадал болохоор тийм ч амархан бас больж чадахгүй юм. Миний л сэтгэл санаа хөнгөрч, надад л сайхан байвал болоо шүү дээ гэж бодогдоод тайвшраад үргэлжлүүлээд утгатай, утгагүй зүйлсээ сараачсаар л байна. Өөртөө амласан зүйлсээ биелүүлж эхэлсэн болохоор бичихээр шийдлээ. Гэхдээ үр дүн нь мини...

Happy to see you again

Image
Өөртөө амласан амлалтандаа хүрэхээс нааш блогоо хөтлөхгүй ээ. Өөөрийгөө ингэж шахаж байж л санасандаа хүрч чадах бололтой. Блог дээрээ бичих нь миний хувьд маш чухал зүйл. Хамгийн чухал зүйлээ барьцаалж өөртөө амлалт өглөө. Амлалтаа биелүүлж чадвал баяр хөөртэйгээр бичихийг хүссэн зүйлсээ бичнэ. Хэрвээ чадахгүй бол хэзээ өөрийнхөө амлалтаа биелүүлнэ тэр хүртлээ л дахиж юм бичихгүй ээ.

Тэмдэглэл-205

Image
Яаж амьдрах вэ. Яаж амьдарвал өөрийнхөө хувьд сэтгэл хангалуун, харамсалгүй, амьдарсан шиг санагдах бол. Бодоод бодоод хариултыг нь олохгүй юм даа. Эргэлзэгч байх хэцүү юмаа. Эргэлзээд л эргэлзээд л байна. Нэг сонголт хийх гэж наян юм бодно. Тэгснээ явж явж хамгийн муу хувилбарыг нь сонгох юм даа. Эсвэл амар хялбар мөртөө үр дүн багатай хувилбарыг сонгох юм. Өөрийнхөө хамгийн муу хувилбараар амьдарсаар. Хэзээ өөрийнхөө хамгийн сайн хувилбараар амьдрах юм бол доо. Муугаас сайн болохын тулд их хичээл зүтгэл шаардлагатай бололтой. Даанч хувийн сахилга бат миний хувьд үнэхээр сул байна. Бурхан минь өдий 30 насан дээрээ ийм зүйл бичээд сууж байгаадаа итгэхгүй байгаа ч бодит байдал нэгэнт ийм болохоор яалтай билээ. Өөртөө тэвчээртэй хандаж, өөрийгөө бүрэн  дайчилж чадахгүй байгаа ч ядаж худлаа хэлмээргүй байна. Бурхан багш гэгээрэхэд 40 жил зарцуулсан юм чинь би нэг өөрийгөө ойлгож мэдэхэд 10, 20 жил зарцуулж болох байлгүйдээ гэж  тайвшруулах юм даа. Өдөр тутмын амьдралынхаа сон...

Тэмдэглэл-204

Image
Өчигдөр үнэхээр адал явдалт зүүд зүүдэллээ. Гэмт хэрэг, цуврал аллага, нууцлаг хэргүүдтэй тэдгээр хэргүүдийг лаг илрүүлдэг мөрдөгч цагдаа нартай кино, зохиолд  дуртайг ч хэлэхүү би зүүдэндээ цагдаа болчихож. Бага насны буюу 8-10 насны охидыг хүчирхийлсэн гэмт хэрэгтэнг л хайгаад байх юм. Тэгсэн хамгийн сүүлийн хохирогч нь эрэгтэй хүүхэд байна. Яагаад хүйс солигдов гэсэн чинь эцэг эх нь хүүдээ эмэгтэй хүүхдийн хувцас өмсүүлчихсэн байсан болохоор хэрэгтэн андуурч хулгайлаад дараа нь хүчирхийлсэн байх юм. Гэмт хэрэгтэн эрэгтэй байсан бол эрэгтэй хүүхдийг хүчирхийлэхгүй л байх байсан гэж бодоод л, дээрээс нь эрэгтэй хүний ДНХ хүүхдүүдийн биенээс олдоогүй ч бэлгийн хүчирхийлэл хийсэн байдаг гээд л мөрдөж байсан чинь хэрэгтэн нь эмэгтэй хүн болж таараад өөрөө багадаа удаа дараа ангийхаа багшид хүчирхийлүүлж байсан, тэр явдал нь сэтгэцэнд нь нөлөөлж аймшигтай яргачин эмэгтэй болгосон байх юм. Хиймэл бэлэг эрхтэн ашиглаж хүүхдүүдийг хохироосныг олж тогтоогоод л хэрэгтнийг баривчилж бай...

Тэмдэглэл-203

Image
    Баяр хөөр, гомдол гуниг адил тэнцүү хосолсон хорвоод     Өөрийн гэсэн байраа олох гэж өдөр нь бодож, шөнө нь зүүдлэвч     Хүн бүхэн өөрийн хүссэн амьдралын харгуйг сонгох юм     Учигт тэр уртхан замдаа алдаж онох нь ч их юм     Аливаа бүхнийг үзэх юмдаа     Ай даа хүний амьдрал эгэл жирийн боловч     Энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа. /Харанга- Амьдрал/   Биеийн жин -90кг. Өндөр-170 см. 20 кг-р турчих юмсан гээд ярьсаар, бодсоор байгаад 5 дах жил дээрээ явж байна. Оролдлого хийх боловч олигтой үргэлжлүүлж чадахгүй юмдаа. Болохгүй бол одоо 20см-ээр өсөх арга хэмжээ авдаг ч юм билүү. Өчигдөр ажлаа тараад автобусанд явж байсан чинь нэг халамцуу ах орж ирсэнээ өөдөөс хараад суулаа. Намайг аймар хараад л байна. Дотроо согтуу толгой чинь юугаа хардаг байнаа гээд л бодож байсан чинь -Ахын дүү өөрт чинь юм хэльеээ гэнээ -За юу хэлэх гэсэн юм гэ...

Тэмдэглэл-202

Image
Дүүгээ том болж байгааг харахаар өөрийнхөө хөгширч байгааг мэдэх юм даа. Маргааш дүү минь их сургуулиа төгсөх нь. 9 настай байхад дүү минь төрсөн. Нээх бандгар улаан юм байж билээ. Эхэндээ бид нар Улаанаа гэж дуудаж байгаад дараа нь хамаатны настай эмээ одоо зөвхөн манай гэрийнхэн л  дууддаг хочийг нь өгсөн юм. Дүүгээ гэдсэнд байхаас л би хайртай байсан. Ээжийг орой гэртээ ирэхээр гэдсийг нь илээд дүүтэйгээ ярьдаг байсан. Хүнд хэцүү байсан 90-иэд онд төрсөн болохоор багадаа ээжийг наймаанд ийш тийш явчихсан хойгуур өөр ээжийн хөхийг хөхөж, чихэртэй хар цайгаар угжуулж л явсан даа. Хэдхэн сартай байхдаа менингит тусаад их өвдөж билээ. Тэгэхэд нь л би анх удаа бурханд залбирч үзсэн юм байна. Бурхан гэж байдаг бол дүүгийн минь эдгээгээд өгөөч гээд л уйлаад залбирч байснаа мартдаггүй. Тэр үед үхэж ч болох хэмжээний байсан болохоор. Сайн эмч нарын эмчилгээ, ээжийн минь асаргаа халамжаар дүү маань эдгэрч түүнээс хойш  зүрх сэтгэлийг минь хайраар бялхуулдаг ганц хүн болсон юм даа. Дү...

Нархан минь би чамд хайртай

Нархан минь, өчигдөр миний амьдрал бороотой байлаа Нархан минь, надруу инээмсэглэхэд чинь миний бүх гуниг алга болдог Бүүдгэр өдрүүд өнгөрч, гэрэлт өдрүүд ирж байна Нархан минь, чи бол миний цор ганц гэрэл гэгээ Би чамд хайртай энэ бол үнэн шүү Нархан минь чамд баярлалаа Миний замыг гэрэлтүүлж өгсөнд Нархан минь чамд баярлалаа Өөрийн бүх зүйлээ харамгүй өгсөнд Нархан минь чамд баярлалаа Чиний ачаар өөртөө би илүү итгэлтэй болсон Нархан минь, чи бол миний цор ганц гэрэл гэгээ Би чамд хайртай энэ бол үнэн шүү Нархан минь чамд баярлалаа Чин үнэнчээр байсанд Эхнээсээ дуустал шудрага хандсанд Миний амьдрал яг л элсэн шуурга шиг байсан Хатуу чулуу шиг болсон надад чи л гараа өгсөн Нархан минь, чи бол миний цор ганц гэрэл гэгээ Би чамд хайртай энэ бол үнэн шүү Boney M хамтлагийн Sunny дууг нь өнөөдөржингөө л сонслоо. Сонсоод байсан чинь ингэж л дуулаад байгаа юм шиг байна. Уул нь гоё орчуулвал их гоё шүлэгтэй юм шиг байна. Өчигдөр орой ажлаа тараад харьж явахдаа санамсаргү...

Тэмдэглэл-201

Image
Сүүлийн үед хайр дурлалтай холбоотой гоё зүүднүүд зүүдлээд байх чинь. Сайхан зүүд зүүдлэхээр дагаад сэтгэл санаа сайхан болчих юм. Арваад хоногийн өмнө манай байгууллагад 8р сард  ажилд орсон эмэгтэйн нөхөр нь нас барсан юм. Шөнө дунд энэ талаарх дуудлага авах бас л эвгүй юм билээ. Ажилд орсноосоо хойш  гурав, дөрвөн удаа талийгч нөхөр нь зодсон бололтой ажилдаа ирдэг байсан. 1985 оны хүмүүс, хоёр охинтой боловч талийгч нөхөр нь архи уудаг, зүрхний хийтэй уураа захирч чаддаггүй нөхөр байсан  юм. Хамаг юмаа эхнэртэй найдчихаад ажил хийхгүй, халтуур хийж олсон мөнгөөрөө ууж агсам тавина. Манай муу ажилтан л аргадаж, тал засаж амьдардаг байсан. Тэрнийг нь  харахаар миний уур хүрээд юунд нь нөхрөө ингэж хүндэлж эвийлдэг байнаа гэж бодогддог байлаа. Манайд ажилд орсноосоо хойш удаагүй нөхөртэй зодуулсан ирсэн юм. Нүүр нь хөх ягаан болчихсон. Тэр үед надад яагаад ч юм бэ нөхөрт нь таагүй зүйл болох юм шиг санагдсан. Гэвч хоёр дох, гурав дахаа зодуулаад ирэхэд ч өмнөх ...

Тэмдэглэл-200

Image
Instagramm ашиглаад эхэлсэн чинь facebook жоохон уйтгартай санагдаад байна шүү.  Надад хийж чаддаггүй, хийж үзээгүй олон зүйлс байна. Дугуй унаж чадахгүй, машин барьж чадахгүй, усанд сэлж чадахгүй, эцэг эхдээ хайртай гэж хэлж байгаагүй, том хэмжээний тоглолт, шоун дээр очиж байгаагүй, сайн үйлсийн аянд оролцож байгаагүй, мөнгөн хандив өгч үзээгүй/ажлын, найз нөхдийн, хамаатан садангаас бусад/, шүхрээр үсэрч үзээгүй, экстрийм бүх зүйлсийг туршиж үзээгүй, ядаж Монголоороо ч бүрэн аялж үзээгүй, дуртай хамтлаг дуучныхаа тоглолтыг ч үзээгүй, ямар нэгэн спорт тэмцээн уралдаанд оролцож байгаагүй, элдэв янзын танилцах арга  хэмжээнд  оролцож байгаагүй, ямар нэгэн клуб, сайн дурын байгууллагын гишүүн биш, мөрөөдлийн ажлаа хийгээгүй, шивээс хийлгэж байгаагүй, хосоо олоогүй гээд их байна даа. Өдий болтол хийж ирсэн зүйл нь наргисан цэнгэсэн зугаацсан хөгжилдсөн гэхдээ зөв аргаар биш. Харамсахгүй байна. Эртхэн муу зүйлийн амтыг мэдрээд гарсан нь зөв болсон юм. Харин гэр бүл зо...

Тэмдэглэл-199

Image
    Хайр дурлалын тал дээр үнэн азгүй төрсөн хүн юм. Өдий болтол бүтээгүй ч гэсэн сайхан мартагдашгүй дурсамж үлдээсэн, чин сэтгэлээ зориулсан, харамсах зүйлгүй, жинхэнээсээ хайрласан хамтдаа хийсэн зүйл ихтэй хайр дурлалын харилцаа нэг ч байгаагүй юм байна. Бодсон чинь харамсмаар санагдаж байна. Яагаад тэгтлээ хайрлахаас айсан юм болдоо. Хайрлах, шаналах гэдэг тийм ч аймар биш юм гэдгийг одоо л ойлгож байна. Харин ч тийм зүйл байхгүй байх нь илүү гунигтай юм. Зүрх сэтгэлээ хамгаалж байна гээд харин ч өөр өөрийгөө эвдээд байсан байна. Гэхдээ би шийтгүүлж байгаа бололтой. Урьд насандаа ямар нүгэл хийсэн болоод шийтгүүлж байгаа юм болдоо. Миний түрүүлж сайн болсон таалагдсан хүмүүс хэзээ ч надад дурлаж байгаагүй юм байна. Тэдний хүсдэг эмэгтэй би байгаагүй. Харин би хэзээ ч хайрлаж чадахгүй , хамт удаан байж чадахгүй, миний сонирхол огтхон ч биш хүмүүс надад сэтгэл алдрах юм. Хичнээн муухай хандсан ч  тоохгүй араас гүйх нь хүртэл хэцүү санагдуулдаг хүмүүс яагаад н...

Тэмдэглэл-198

Image
   Төрийн байгууллагын хяналт шалгалтууд 4-р сар гэхэд дуусах нь уу. Оны өмнөөс авахуулаад ээлж дараалан явсаар л байна шүү. Дуусгаж санаа амрах юмсан. Сэлэнгэ хот хоёрын хооронд хичнээн ч явав. Манай байранд нэг хий юм байнаа. Анх ороход мэдэгдээгүй боловч өвлөөс авахуулаад илт мэдрэгдсэн боловч хамт амьдарч байгаа найздаа хэлээгүй байсан юм. Сүүлийн үед бүр найз маань мэддэг болоод айгаад хэрэг алга.  Шөнө ч олигтой унтаж чадахгүй л байна. Үүрээр 4 цаг өнгөрөөгөөд л унтдаг боллоо. Унтсан ч биш унтаагүй ч биш хоёрын хооронд байгаад хангалттай нойр авч чадахгүй болохоор толгой өвдөөд байна шүү. Манай байрныхны хэрүүл шуугиан архидалтаас муу энергиэс эрчим хүч аваад сүүлийн үед нүдэнд харагдах нь холгүй л байна. Өчигдөр шөнө бүр хаачихсан байсан өрөөний хаалгыг онгойлсон. Гал тогооны өрөөнд их юм хийгээд байгаа юм даа. Бас угаалгын өрөө, үүдний өрөөнд бүгчихээд яг бид хоёрын өрөө рүү орж ирэхгүй байгаа юм. Хөгшин, залуу хоёр хар юм байгаад л байна. Яадаг ч юм билээ....

Тэмдэглэл-197

Image
Блогтоо юм бичилгүй 1 сар болжээ. Уул нь дээр согтуудаа шал утгагүй юм бичээд постолсон байсныгаа өглөө нь хараад шууд устгасан. Юу бодож тийм тэнэг юм бичдэг байнаа. Зүгээр л гэмшсэн сэтгэлээ цайруулах гэсэн л байх л даа. Тэр өдөр гэр бүлтэй найзтайгаа үнсэлцсэнээс болоод л.. Гэхдээ цааш нь юу ч болголгүй өөрийгөө татаж авсан л даа. Ер нь сүүлийн үед согтохоороо эрэгтэйчүүдийг өдөөд сээтэгнээд байдаг болчихсон байх чинь. Гэхдээ тэр надад  хамгийн анх гэрлэх санал тавьсан хүн. Даанч дөнгөж их сургуулиа төгсөж байсан би юун хүний эхнэр болох. Эрх чөлөө мандтугай л байлаа. Бас сэтгэл зүрхэнд минь 2 хүн хоногшчихоод байсан үе болохоор бусдын сэтгэлийг юун хүлээх авах. Одоо ч гэсэн намайг харах болгондоо урьдынх шигээ сэтгэл нь догдолдог гэж хэлснээс болоод л  тэнэг зүйл хийчихсэн байх. Өглөө нь эрүүл болоод  бодсон чинь fuck fuck гээд чангаар орилмоор байсан шүү. Түүний уярам үгнээс илүү түүнтэй үнсэлцсэндээ харамссан сэтгэл арилахгүй байгаа нь надад үнэхээр түүнийг гэсэ...

Тэмдэглэл-196

Энд тэндхийн лекц семинарт суухаар нэг л гадаадад сурч тэндээ үлдэж амьдрах сонирхолтой залуучууд, Монголоос л явж байвал хаашаа ч хамаагүй гадаад явах сонирхолтой хүмүүс ихсээд байгаа нь яах аргагүй төр засаг, улс орондоо итгэх итгэл нь алдарсных байх л даа. Монголд хэзээ ч хүн шиг сайхан амьдрахгүй, боломж л олдвол сайхан өөр улсад амьдар гэх үзэл давамгайлж байгаа болохоор яалтай билээ. Би ч гэсэндээ сүүлийн үед эндээ ингээд байх нь утгагүй ч юм шиг. Боломж нөхцөл нь таарвал явчмаар юм шиг санагдаж байгаа ч дараа нь буцаад л  Монголоос өөр хаана ч урт удаан хугацаанд амьдарч чадахгүй гэдгээ мэдэрдэг. Хэддүгээр ангийн уран зохиолын номон дээр билээдээ Мазаалайн тухай үлгэр гардаг. Тэр үлгэрт ган болж уух ус, идэх хоолгүй болсон бүх ан амьтад аргагүйн эрхэнд өөр нутаг руу дайжихад ганцхан мазаалай л би хаашаа ч явахгүй гээд үлддэг тухай гардаг. Амьтад мазаалайн тэнэгийг гайхацгаадаг боловч буцаад ган тайлагдаж байгаль сэргэж ус, өвс ногоо ургаж эхлэхэд бүгд эргэж ирээд мазаалайга...

Тэмдэглэл-195

Image
https://www.facebook.com/bburtun / https://www.facebook.com/Humuun -  Миний хааяа унших дуртай fb хуудсууд.    ...Сэргэлэн залуу чиний  өмнө би     Сэтгэлээ алдан зорин очиж     Халуун янагаар уруул дээр чинь үнсэхэд     Чиний сэтгэл зүрх миний харцанд уусах болно /https://www.youtube.com/watch?v=Fs9qtaliEWE Ордны зурхайгаар бол 1, 2 сард хостой болох магадлал өндөр болохоор гарч зугаац, хүмүүстэй танилц гэсэн байсан боловч миний хувьд худлаа болох юм шиг байна. Ингэсээр байтал цагаан сар болоод 1, 2 сар нь дуусчих юм шиг байна. Цагаан сарын буузаа хийчихсэн болохоор амар байнаа. Одоо угаалга цэвэрлэгээ гэсэн том ажил байна даа. Зарим хамаатны дүү охидууд хоёр дах, гурав дах найз залуучуудаа дагуулж орж ирэх гэж байхад миний хувьд хүний урманд нэг ч хүн танилцуулж байсангүй. Дан ганц би ч биш дүү бид хоёр. Манай хоёр охин яачихсан гэхээрээ ганц ч хүн дагуулж ирдэггүй байнаа, хүнээс илүү биш юмаа гэхэд дутуу төрүү...