Тэмдэглэл-198
Төрийн байгууллагын хяналт шалгалтууд 4-р сар гэхэд дуусах нь уу. Оны өмнөөс авахуулаад ээлж дараалан явсаар л байна шүү. Дуусгаж санаа амрах юмсан. Сэлэнгэ хот хоёрын хооронд хичнээн ч явав.
Манай байранд нэг хий юм байнаа. Анх ороход мэдэгдээгүй боловч өвлөөс авахуулаад илт мэдрэгдсэн боловч хамт амьдарч байгаа найздаа хэлээгүй байсан юм. Сүүлийн үед бүр найз маань мэддэг болоод айгаад хэрэг алга. Шөнө ч олигтой унтаж чадахгүй л байна. Үүрээр 4 цаг өнгөрөөгөөд л унтдаг боллоо. Унтсан ч биш унтаагүй ч биш хоёрын хооронд байгаад хангалттай нойр авч чадахгүй болохоор толгой өвдөөд байна шүү. Манай байрныхны хэрүүл шуугиан архидалтаас муу энергиэс эрчим хүч аваад сүүлийн үед нүдэнд харагдах нь холгүй л байна. Өчигдөр шөнө бүр хаачихсан байсан өрөөний хаалгыг онгойлсон. Гал тогооны өрөөнд их юм хийгээд байгаа юм даа. Бас угаалгын өрөө, үүдний өрөөнд бүгчихээд яг бид хоёрын өрөө рүү орж ирэхгүй байгаа юм. Хөгшин, залуу хоёр хар юм байгаад л байна. Яадаг ч юм билээ. Энэ байраар л хэсэн хэсүүлчилдэг юм шиг байгаан. Одоо энэ байрнаас хэсэгтээ л нүүнэ гэж байхгүй болохоор тоохгүй л байхаас. Ямар ч байсан орой болгон арц гангаар гэрээ утаж байя. Жоохон ч гэсэн нэмэр болох байх.
4 улиралтай байх нь манайх шиг ядуу улсад бас хэцүү юмаа. Өвөл, зун, хавар намрын хувцас авах хэрэг гарах юм. Гадуур хувцаснууд гутал цүнх бас л үнэтэй шүү дээ.
Нэг найз маань нөхрийнхөө найзтай намайг танилцууллаа. Гэхдээ одоогоор уулзаагүй л дээ. FB-гээр чаталж байна. Надаас намхан гэсэн болохоор инээд хүрээд л байна. Энэ угаасаа жоохон явцгүй харилцаа болох нь тодорхой байгаа ч найз болоод л үлдэхээс. Энд удахгүй ирэх юм гэсэн. Тэгэхээрээ уулзнаа л гээд байгаа. Надад нэг таалагдсан зүйл нь гэвэл юу юугүй сайн энэ тэр гэж гүйхээргүй нилээн болгоомжилсон харилцаа нь таалагдаж байгаа. Би өөрөө эр хүнд тийм ч амархан итгэж найддаг төрлийн хүн биш болохоор бид хоёрын хоорон дох зааг одоогоор их дажгүй санагдаж байна.
Гадаа сайхан дулаараад байгаа болохоор ажлаа тараад л алхаад сайхан л байна.
Дахиад л ажлаа хийх ямар ч хүсэлгүй болчихлоо. Маргааш өглөө ажилтай гэж бодохоор л... Яаж явнадаа гэж л бодогдох юм. 2 өдөр сайхан л амарлаа. Тэгсэн ч амраад л баймаар, юу ч хиймээргүй санагдаад байх юм. Дахиад л энэ амьдрал утгагүй санагдаад эхэллээ. Ямар ч урам зориг байхгүй. Дахиад л шалтгаангүй ядраад л эрч хүчгүй болоод эхэллээ.
Болдог бол хааяа бий болдог дарамттай энэ мэдрэмжээсээ бүр мөсөн салах юмсан.
Comments
Post a Comment