Нархан минь би чамд хайртай
Нархан минь, өчигдөр миний амьдрал бороотой байлаа
Нархан минь, надруу инээмсэглэхэд чинь миний бүх гуниг алга болдог
Бүүдгэр өдрүүд өнгөрч, гэрэлт өдрүүд ирж байна
Нархан минь, чи бол миний цор ганц гэрэл гэгээ
Би чамд хайртай энэ бол үнэн шүү
Нархан минь чамд баярлалаа
Миний замыг гэрэлтүүлж өгсөнд
Нархан минь чамд баярлалаа
Өөрийн бүх зүйлээ харамгүй өгсөнд
Нархан минь чамд баярлалаа
Чиний ачаар өөртөө би илүү итгэлтэй болсон

Чин үнэнчээр байсанд
Эхнээсээ дуустал шудрага хандсанд
Миний амьдрал яг л элсэн шуурга шиг байсан
Хатуу чулуу шиг болсон надад чи л гараа өгсөн

Boney M хамтлагийн Sunny дууг нь өнөөдөржингөө л сонслоо. Сонсоод байсан чинь ингэж л дуулаад байгаа юм шиг байна. Уул нь гоё орчуулвал их гоё шүлэгтэй юм шиг байна. Өчигдөр орой ажлаа тараад харьж явахдаа санамсаргүй энэ дууны remix-г нь сонсчихсон чинь чихэнд хоногшоод байн байн сонсмоор санагдаад байх чинь.
https://www.youtube.com/watch?v=O-x_Mh6kR5o
Монголын газрын зургийг харж байсан чинь Улаанбаатар хот маань газар нутгийн хэмжээгээр жижигхэн юм байна гэдгийг анзаарлаа. Дарханаас ялигүй том юм. Гэтэл хүн амынх 1/3 нь төвлөрч амьдардаг гэхээр багадах нь аргагүй ч юм шиг. Манай Улс ч бас том газар нутагтай юмаа гээд мэдрээд байж байтал дэлхийн газрын зургийг харсан чинь манай дэлхий бас том санагдаж байна шүү. 7 тэрбум хүн багадах ч юм шиг. Гэвч дийлэнх нь далай. Хуурай газрынх нь багагүй хэсэг нь хүмүүс суурьшаагүй төвлөрөөгүй эзгүй хээр тал. Хүний амьдрах боломж бүрдсэн дэд бүтэц, хот хөгжсөн хүмүүс төвлөрч амьдардаг газар нутгийн хэмжээ нь бага юм байна. Тэр хэмжээ нь л 7тэрбум хүнд арай багадаад байгаа бололтой. Тэгээд л дэлхий жижиг гэдэг үг гарсан байхдаа.
Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдгийг утгаар нь мэдрүүлсэн зүйл саяхан боллоо. Ажил дээрээ ялихгүй зүйл байсан ч санаа оноо нийлдэггүй, үг солихоороо л муудалцдаг таарамжгүй харилцаатай менежер маань миний талд орж намайг өмгөөлсөнд нүд минь орой дээрээ гарах шахлаа. Одоо ч ёстой далимдуулаад сайхан муулах байхдаа гэсэн чинь санаанд оромгүй зүйл болж миний ажлыг зөв хийсэн гэж хэлсэнд нь цочирдлоо. Ганц муулдаг хүн маань гэнэт миний талд орсон чинь үнэхээр сонин санагдлаа. Тэрнээс илүү бүр гайхшруулсан зүйл бол үргэлж сайхан харилцаатай байсан нэг нэгэндээ сайхан ханддаг хэзээ ч муудалцаж байгаагүй, үргэлж ойлголцож, санаа оноо нийлж байсан захирал маань үнэхээр сонин зан гаргасан явдал байлаа. Бурхан минь тэр нүдний харц, нүүрний хувирал нь үнэхээр аймар. Хамт ажиллах хугацаандаа хэзээ ч харж байгаагүй төрх. Цочирдсондоо юу гэж хэлэхээ мэдэхгүй шоконд орлоо. Уулзсан, учирсан хүн болгон л ам сайтай байдаг, сайхан ааш зангийн нь гайхдаг хүнээс эвгүй төрх олж харсандаа итгэж чадахгүй л байна. Хүнийг мэдэх болоогүй байна даа гэдгээ л ухаарлаа. Бодоод байсан муу менежер минь надад чухал хэд хэдэн зүйл дээр миний талд орж намайг дэмжиж байсан юм байна. Өдөр тутмын төвөгтэй харилцаанаасаа болоод нээх анзааралгүй өнгөрдөг байж. Харин захирал маань санаачлагаараа ч, сэтгэлэээрээ ч надад тусалж, дэмжиж байгаагүй юм байна. Ер нь юу бодож өдий хүртэл хамт ажиллаж ирсэн юм болдоо. Их гайхаж байна шүү. Гадна хуурамч төрхөнд нь л итгээд явсан юм байна л даа.
Гэнэт захирлынхаа жинхэнэ төрхийг олж харсан болохоор ч тэр үү үлдэх шийдвэр гаргасандаа харамсаад байх чинь. Гарна гэснээрээ гарчихгүй тэгсэн бол өдийд өмнөх сайхан сэтгэгдэлтэйгээрээ л явна шүүдээ. Одоо бол нүдэнд өмнөх муухай төрх нь харагдаад эвгүйцсэн сэтгэгдэл арилахгүй л байна. Харах болгонд тэр төрх нь бодогдоод өмнөх шигээ дотно биш зугатах маягтай байна. Хүний нэг л эвгүй зан, хандлагыг олоод харчихвал дахиж өмнөх шигээ байдаггүй шууд хөндийрөөд харилцахаасаа аль болох зугатдаг, өөрөөсөө түлхдэг зантай хүн болохоор одоо зөвхөн ажлын холбогдолтой л зүйлсийг л байлгах болно. Өмнөх шигээ илүү дутуу юм ярьж инээж хөхөрдөгөө болиноо. Тэгэх ч үнэхээр тэнэг санагдаж байна.
Найз залуу гэхээс илүү сексийн хамтрагчтай болвол илүү дээр юм шиг санагдаад байх юм. Найдвартай итгэлтэй над шиг одоогоор хосын амьдралыг сонирхохгүй байгаа залуу олдох болов уу. Ид насан дээрээ ганц бие найз залуугүй байх чиь бэлгийн амьдралд жаахан хүндээр тусаад байх чинь. Энэ талаар жаахан бодож судлах хэрэгтэй л байна. Ойр хавьд хайр сэтгэлийн холбоо тогтоох боломжгүй ч гэсэн зүгээр хамтрагч байхад тохирох хүн юу билээ гэдгээ.

Comments
Post a Comment