Тэмдэглэл-201



Сүүлийн үед хайр дурлалтай холбоотой гоё зүүднүүд зүүдлээд байх чинь. Сайхан зүүд зүүдлэхээр дагаад сэтгэл санаа сайхан болчих юм.
Арваад хоногийн өмнө манай байгууллагад 8р сард  ажилд орсон эмэгтэйн нөхөр нь нас барсан юм. Шөнө дунд энэ талаарх дуудлага авах бас л эвгүй юм билээ. Ажилд орсноосоо хойш  гурав, дөрвөн удаа талийгч нөхөр нь зодсон бололтой ажилдаа ирдэг байсан. 1985 оны хүмүүс, хоёр охинтой боловч талийгч нөхөр нь архи уудаг, зүрхний хийтэй уураа захирч чаддаггүй нөхөр байсан  юм. Хамаг юмаа эхнэртэй найдчихаад ажил хийхгүй, халтуур хийж олсон мөнгөөрөө ууж агсам тавина. Манай муу ажилтан л аргадаж, тал засаж амьдардаг байсан. Тэрнийг нь  харахаар миний уур хүрээд юунд нь нөхрөө ингэж хүндэлж эвийлдэг байнаа гэж бодогддог байлаа. Манайд ажилд орсноосоо хойш удаагүй нөхөртэй зодуулсан ирсэн юм. Нүүр нь хөх ягаан болчихсон. Тэр үед надад яагаад ч юм бэ нөхөрт нь таагүй зүйл болох юм шиг санагдсан. Гэвч хоёр дох, гурав дахаа зодуулаад ирэхэд ч өмнөх мэдрэмж  мэдрэгдээд байсан боловч нөхөрт нь юу ч болохгүй л байлаа. Би ч сүүлдээ өөрийгөө худлаа л бодоод байна гэж бодоод мартчихсан байсан чинь маш гэнэтийн зүйл болсон. Үнэндээ гэнэтийн байсан ч би лав гайхаж цочирдоогүй. Болох ёстой зүйл болсон мэт санагдсан. Харин одоо манай ажилтаны амьдрал урьдынхаасаа хамаагүй илүү сайжрах юм шиг, илүү аз жаргалтай байх юм шиг санагдаж байна. Чөлөө авсан байсан 10-аад хоногийнх нв ажлыг би давхар хийлээ. Ажлыг нь цалгардуулалгүй хийсэн болохоор цалинг нь бүтнээр нь бодож байгууллагад өртэй байсан түүнээс нь хаслаа. Харин би  давхар хүний ажил хийсэн ч гэлээ нэг ч төгрөг өөртөө авсангүй. Авъя ч гэж бодогдсонгүй. Өөрийнхөө хүн чанарын талаар бодоод байсан чинь 100 хувь лаг биш юмаа гэхэд 60 хувь бол байгаа юм шиг байна. Заримдаа би ч хувиа хичээмтгий болчихдог талтай л даа.
Одоогийн байдлаар миний сарын орлого цэвэр 1,000,000 төгрөг байна.
Үүнээс:
 - Байрны түрээсэнд 100,000 төг
 - Байрны мөнгө, нет, цахилгаан, сөх-д 63,000 төг
-  Банкны лизингд 250,000 төг
-  Гар утасны төлбөр 15,000 төг
-  Унааны мөнгө 30,000 төг
- Гоо сайхан, ахуйн хэрэглээнд 55,000 төг
- Баяр ёслол, найзуудын төрсөн өдөр, хандив тусламж 15000 төг
- Хувцас 30,000 төг
- Хоол хүнсэнд 442,000 төг өдөрт дунджаар 14,000 төг зарцуулдаг юм байна. Энэ гэхдээ ерөнхий тооцоо л доо. Хоорондоо жоохон гүйнэ. Гэхдээ би ч арай өдөрт 14,000 төг идэх юманд зарцуулахгүй байгаа. Дээд тал нь 10,000 л байх. Ингээд л олсон мөнгө нь дуусч байна даа. Ямар ч хуримтлал үүсгэх аргагүй. Өөрийгөө л дөнгөн данган болгож байна. Яахав банкны зээл дуусвал ч илүү мөнгө гарч ирэх ч гэлээ хуримтлуулсан мөнгөгүй хүн өшөө том худалдан авалт хийхийн тулд дахиад л зээл авч таарах байх даа. Нэмээд 1,000,000 төг орлоготой болчвол яг сайхан болох гээд байна шүү. Ингэхийн тулд сард 2,5 сая төгрөгийн цалинтай болох хэрэгтэй. Энэ цалинг авахын тулд дахиад 5 жил энэ байдлаараа ажиллавал авдаг болох байх. Гэхдээ энэ нь надад дэндүү удаан санагдаж байна. 30 хүрчихээд ганцхан сая төгрөгийн орлоготой сууж байгаадаа санаа зовж ичиж байна. Үүнийг өөрчлөхийн тулд илүү дээр болгохын тулд хичээмээр, зүтгэмээр байгаа ч яг яах ёстойгоо, юунаас эхлэхээ  мэдэхгүй байгаа минь л намайг бухимдуулж байна.
Эцсийн үр дүнгээс илүү тэрхүү үр дүнд хүрэх үйл явц, арга зам нь надад илүү чухал учраас шууд зорилгоо хараад л урагшаа зүтгэх нь миний хувьд бүтэшгүй зүйл л дээ. Өөрийнхөө хувийн санхүүг бодсон чинь жоохон тиймхэн л байна. Яавал санхүү нь ч сайжраад өөрөө ч аз жаргалтай байх арга замыг сайн бодож тунгааж эрэлхийлье дээ. Хүнээс тусламж дэмжлэг авахаас санаа зовоод л өөрөө л бүх юмаа зохицуулж бий болгох гэж хичээдэг зангаа бас засмаар байнаа. Зарим хүмүүс шиг ичих нүүргүй, санаа зовохгүйгээр тусламж гуйж бусдад төвөг учруулан барин, бусдад найдаж санасандаа хүрдэг хүн болох хэрэгтэй ч юм шиг. Гэвч энэ хэзээ ч надтай зохицохгүй зан юм даа.


     

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157