Тэмдэглэл-202
Дүүгээ том болж байгааг харахаар өөрийнхөө хөгширч байгааг мэдэх юм даа. Маргааш дүү минь их сургуулиа төгсөх нь. 9 настай байхад дүү минь төрсөн. Нээх бандгар улаан юм байж билээ. Эхэндээ бид нар Улаанаа гэж дуудаж байгаад дараа нь хамаатны настай эмээ одоо зөвхөн манай гэрийнхэн л дууддаг хочийг нь өгсөн юм. Дүүгээ гэдсэнд байхаас л би хайртай байсан. Ээжийг орой гэртээ ирэхээр гэдсийг нь илээд дүүтэйгээ ярьдаг байсан. Хүнд хэцүү байсан 90-иэд онд төрсөн болохоор багадаа ээжийг наймаанд ийш тийш явчихсан хойгуур өөр ээжийн хөхийг хөхөж, чихэртэй хар цайгаар угжуулж л явсан даа. Хэдхэн сартай байхдаа менингит тусаад их өвдөж билээ. Тэгэхэд нь л би анх удаа бурханд залбирч үзсэн юм байна. Бурхан гэж байдаг бол дүүгийн минь эдгээгээд өгөөч гээд л уйлаад залбирч байснаа мартдаггүй. Тэр үед үхэж ч болох хэмжээний байсан болохоор. Сайн эмч нарын эмчилгээ, ээжийн минь асаргаа халамжаар дүү маань эдгэрч түүнээс хойш зүрх сэтгэлийг минь хайраар бялхуулдаг ганц хүн болсон юм даа. Дүү маань байгаагүй бол би хэзээ ч зөв замаар явах юмсан, зөв амьдрах юмсан гэсэн нэгэн болохгүй байснаа л мэддэг. Бас үйлийн үр гэж байдаг гэдэгт итгэдэг болохоор би буруу зүйл хийгээд тэр маань дүүд минь ирчих вий дээ гэхээс айж явдаг. Миний ганц сул тал болохоор, миний ганц хайртай хүн болохоор. Энэ дэлхий дээр чин сэтгэлээсээ хайрладаг ганц эр хүн бол миний дүү. Дүүгээ өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр амьдраасай, хийе гэснээ хийж амьдраасай ингэхэд нь эгчийн зүгээс шаардагдах бүх зүйлийг хийж өгөхийг хүсдэг. Миний хувьд дүү минь эрүүл саруул л байвал болох ч хэзээ нэгэн цагт хэн нэгний нөхөр, бас аав, нэг айлын өрхийн тэргүүн болно. Тиймээс сайн иргэн, сайн аав, сайн нөхөр, сайн мэргэжилтэн, сайн найз, сайн хүү, сайн дүү болоход нь чиглүүлж зөвлөж тусалж амьдрах нь эгчийн хувиар хийж өгөх зүйл билээ. Үүнийгээ л ядаж хариуцлагатай, 100% бүрэн дүүрэн харамсах зүйлгүй хийж өгөх юмсан гэж бодогдох юм даа.
3 хоног хөдөө ямар ч сүлжээгүй тариалангийхаа бригад дээр байлаа. Нүдэнд торох нэг ширхэг ч мод байхгүй үргэлжилсэн тал. Намар тэр тал дээр буудай халиураад шаргалтаад л гоё харагдах байх. Цахилгаан гаргадаг генераторын чимээнээс өөр чимээ байхгүй ажил ундарч байгаа ч нам гүм байх чинь үнэхээр тааламжтай байлаа. Бас 2 өдөр үнэхээр сайхан унтаж амарсан. Ямар нэгэн элдэв мэдрэмж байхгүй, айдас эвгүй байдал байхгүй үнэхээр сайхан байсан. Шөнө гарахдаа ч айгаагүй. Ямар нэгэн эвгүйцэл, айдас мэдрэхгүй орчинд байх үнэхээр сайхан байсан. Хажуудаа ширээний гэрэл асааж унтахгүй л бол унтаж чадахаа байсан надад ганцаараа өрөөндөө унтахад ямар ч асуудал гараагүй. Үнэхээр энерги сайтай газар байсан шүү. Тэнд байгаа ажилчид маань ч гэсэн олон таван аашгүй элдэв долоон юм ярихгүй өглөө эрт босоод л ажилдаа гараад өдөржин л амсхийлгүй оногдсон ажлаа сайн хийнэ. Хоолны цагаараа хоорондоо юм ярьж инээж хөхрөнө. Тэнд байхад миний нойр асар их хүрч байлаа. Сав л хийвэл өрөөндөө ороод унтмаар санагдаад байсан боловч хүмүүс ажиллаж байхад ганцаараа унтаж байх нь эвгүй тул тэсээд л байлаа.
Хүмүүсийг амархан уучлах юмдаа. Ялангуяа уучлал гуйсан хүмүүсийг юу ч хийсэн байлаа намайг яаж хохироосныг нь үл харгалзан заза гээд л уучилчих юм. Уучлал гуйгаагүй нэгний хийсэн зүйлийг бол цаг хугацаа мартуулаад л юу ч болоогүй юм шиг харьцах юм даа. Гэхдээ мэдээж зааг үлддэг.
Хүн л юм чинь хэн ч л гэсэн алдаа гаргана шүү дээ. Алдаагаар нь хүнийг шүүгээд байхыг хүсдэггүй.
Өдрийн бодол цөөн, тогтвортой хүмүүс их зүүдэлдэг, харин бодол нь тогтворгүй их зүйл боддог хүмүүс бараг зүүдэлдэггүй гэж сонслоо. Энэ үнэн юм шиг байна лээ. Би өдөр нээх олон юм боддоггүй. Хэдхэн зүйлийн талаар эргэцүүлж гүнзгийрүүлж л боддог. Тэгээд л үнэхээр тод, үйл явдал ихтэй зүүд зүүдэлдэг юм шиг байна.
Ээж минь үргэлж миний алдсан боломжийн тухай ярьдаг. Хэрвээ чи их сургуулиа төгсөөд хэлснээр минь тэгсэн бол өдийд гээд л... Тэрний хүүхэд тийм байна, ийм байна гээд л.. Өөрийнх нь хэлснээс зөрөөд аль ч үгүйг явааг минь ярина. Гэхдээ надад бусдад гайхуулахаар зүйл байхгүй байж болох ч хамгийн чухал зүйл буюу эрүүл саруул, амар тайван амьдрал байна. Хүмүүс юунд ч сэтгэлээ чилээлгүй, амар тайван л амьдрахыг л хүсдэг биз дээ.Хар багын л надад материаллаг хүсэл байгаагүй. Хүүхдүүд надаас гоё тоглоомоор тоглож байсан ч бусад хүүхэд шиг тоглоомоор нь тоглохыг гуйж байгаагүй. Өөрийнхөө л тоглоомоор тоглодог байсан. Хүүхдүүд гоё амттан идэж байсан ч надаа гэж горьдож үзээгүй. Урьд нь идэж байсан юм шиг л тоодоггүй анхаардаггүй байсан. Харин авъяасаа л бусдад гайхуулахыг хүсдэг байсан. Хүмүүс алив дуулаад өг, бүжиглээд үзүүлчих, шүлэг уншчих гэхээр л аймар дуртай хийдэг байснаа л санадаг юм. Угийн л ийм хүнийг өнгө мөнгө харсан тэрийг голчилсон хүн болгож өөрчлөх гээд байгаа нь хэцүү юм. Тийм хүн болохыг хүсэхгүй байгаа нь өнөө үед тохирохгүй буруу зүйл юм болов уу.
Инстаграммаас би олон сайхан зүйл хардаг. Өөрсдийнхөө өмсөж зүүж эдэлж хэрэглэж байгааг, хаана амьдарч байгаагаа, ямар тансаг аялал хийж байгаагаа, гайхалтай үдэшлэг хүлээн авалтуудад оролцож байгаагаа гээд л бас өөрийнхөө үзэсгэлэн гоог, тэрийгээ яаж санаа тавьж арчилж байгааг. Гэхдээ энэ бүхнийг харах нь нь надад сайхан байдаг. Тэрнээс биш өөрийнхөө амьдралтай харьцуулаад өөрийгөө жишээд урам хугарахгүй байна. Атаархах ч үгүй байна. Ийм амьдрал бас байдаг байх нь гэдгийг миний төсөөлөөгүй зүйлс энэ дэлхий дээр их юм гэдгийг л мэдэж авдаг.
Саяхан зургаан жил уулзалдаагүй хуучин хамт ажиллаж байсан найзтайгаа таарлаа. Миний таргалсаныг бас ганц бие байгааг гайхаад хэдийгээр өөрөө гэр бүл үр хүүхэдтэй болсон ч өөрийгөө өөрчилмөөр байгаагаа яриад л бас намайг чи ингэ тэг одоо л ганц бие дээрээ ийм ч юм хий тийм ч юм хий гээд л ярив. Ер нь хараад ажаад байхад гэр бүлийн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа хүмүүс хэзээ ч өөрчлөгдмөөр байна гэж ярьдаггүй бас бусдыг ингэ тэг гэдэггүй өөрийнхөө л бай дуртай зүйлээ хий байгаагаар чинь хайрлах хүн гарч ирнээ л гэж ярьдаг. Харин гэр бүлийн амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаа нь үргэлж өөрчлөгдмөөр байгаагаа нэг л зүйл болохгүй байна гээд л бас намайг тур нүүрээ буд эмэгтэйлэг хувцасла тэгж байж л эрчүүдийн анхааралд өртөж найз залуутай болно гэж ярьдаг. Хэдийгээр надад амьдралынхаа нарийн ширийн зүйлийг ярихгүй ч гэлээ ярьж буй зүйлээс нь болохгүй байгааг анзаардаг. Өнөөдөр нүүрэн дээрээ 3 том батга гаргачихсан дээрээс нь нүүрээ будаагүй ч гэлээ өөрөөсөө ерөөсөө ичилгүй хотын төвөөр яваад ажил дээрээ сууж байна. Миний батгатай батгагүй, будагтай будаггүй өөрөөсөө ичихүү үгүй юу гэдэг зөвхөн миний л асуудал. Өөр хэн ч үүнд анхаарахгүй. Магадгүй хажуугаар зөрсөн хүн юун царай муутай хүн бэ гэж бодоод өнгөрсөн ч тэр хүн 10 мин дараа миний тухай мартаж орхино. Тэгж бодсон үгүйг ч би бас мэдэх аргагүй. Тийм байтал өөртөө хий дэмий тавгүй мэдрэмж үүсгэж хүн бүр батга руу минь харж байна гэж худлаа өөрийгөө зовоох нь утгагүй хэрэг шүү дээ.
Зарим зүйлийг ойлгоод ухаараад ач холбогдол өгөлгүй тайван байдаг хүмүүс тэр зүйлийг ойлгоогүй хүмүүст хачин, тэнэг санагдаж болох л юм.

Comments
Post a Comment