Тэмдэглэл-204



Өчигдөр үнэхээр адал явдалт зүүд зүүдэллээ. Гэмт хэрэг, цуврал аллага, нууцлаг хэргүүдтэй тэдгээр хэргүүдийг лаг илрүүлдэг мөрдөгч цагдаа нартай кино, зохиолд  дуртайг ч хэлэхүү би зүүдэндээ цагдаа болчихож. Бага насны буюу 8-10 насны охидыг хүчирхийлсэн гэмт хэрэгтэнг л хайгаад байх юм. Тэгсэн хамгийн сүүлийн хохирогч нь эрэгтэй хүүхэд байна. Яагаад хүйс солигдов гэсэн чинь эцэг эх нь хүүдээ эмэгтэй хүүхдийн хувцас өмсүүлчихсэн байсан болохоор хэрэгтэн андуурч хулгайлаад дараа нь хүчирхийлсэн байх юм. Гэмт хэрэгтэн эрэгтэй байсан бол эрэгтэй хүүхдийг хүчирхийлэхгүй л байх байсан гэж бодоод л, дээрээс нь эрэгтэй хүний ДНХ хүүхдүүдийн биенээс олдоогүй ч бэлгийн хүчирхийлэл хийсэн байдаг гээд л мөрдөж байсан чинь хэрэгтэн нь эмэгтэй хүн болж таараад өөрөө багадаа удаа дараа ангийхаа багшид хүчирхийлүүлж байсан, тэр явдал нь сэтгэцэнд нь нөлөөлж аймшигтай яргачин эмэгтэй болгосон байх юм. Хиймэл бэлэг эрхтэн ашиглаж хүүхдүүдийг хохироосныг олж тогтоогоод л хэрэгтнийг баривчилж байх юм. Бас сүүлийн эрэгтэй хохирогчийн эцэг эх хүүхдийнхээ хүйсийг яагаад нууцлав гээд мөрдөөд байсан чинь хамаатны баян хүч нөлөөтэй айлын хүүхэд удаа дараа ойр хавийн бага насны эрэгтэй хүүхдүүдийг хүчиндэж байсан ч аав ээж нь аргалаад өнгөрдөг байсан болохоор хөөрхий эцэг эх нь хүүхдээ хамгаалах гэж охины дүрд хувиргасан биш хүүхэд нь хохирогч болдог өрөвдөлтэй л зүүд зүүдэллээ. Бас тэр баян хүүг баривчлаад шоронд хийгээд байх юм. Би  өөрийнхөө даргатайгаа хайр сэтгэлийн холбоотой юм шиг байгаан. Өмнөх эхнэрээсээ салсан хүүхэдгүй боловч бид хоёр бие биедээ сэтгэлтэй гэдгээ мэдэвч нэг л болж өгөхгүй хоёр талд яваад байх юм. Тэгснээ ерөөсөө ингэж явахаар нэгтийш болгоё гээд  зориг гаргаад л сэтгэлээ  илчлээд л нэгмэдсэн гэрлэхээр болчихож.
Миний нөхөр болох залуу Болд гэдэг нэртэй бас цагдаагийн газрын гайгүй том даргын албан тушаалтай өндөр биерхүү залуу байх юм. Дээрээс нь хамаатнууд бүгд эмэгтэй хүмүүс. Бизнес эрхэлдэг баян хүчтэй хүүхнүүд л байх юм. Дийлэнх нь надад дургүй, хэдхэн хүн л сайн ханддаг. Эмээ нь надад маш сайн болохоор хэн ч гадуурхаж чадахгүй байна. Тэгсэн надад хамгийн дургүй үргэлж нөхөр бид хоёрын голд хов ярьж 6 жилийн турш намайг эргэлзүүлж бид хоёрын хамт байх боломжыг үгүй хийж байсан эмэгтэй хамаатан саднаараа цуглаад эмээг нь эмнэлгээс гаргах гээд бөөнөөрөө байх үед гэнэт ухаан алдаж унаад л нас барчих юм. Тэгсэн хамаатангууд нь бүгд л намайг сэжиглээд л энэ хүүхэн л хорлосон гэж байхад нас барсан хүүхний ээж нь манай нөхрийг буруутгаад байгаа нь надад сонин санагдаад арай энэ хоёрын дунд ямар нэгэн юм болсон юм байхдаа гэж бодоод сэрчихлээ. Бас зүүдэн дундаа нөхөртэйгээ ромакчиклаад байнаа. Хардаж ч байх шиг. Минийх гэсэн өмчирхсөн сэтгэл төрөөд байсан шүү. Одоо ингээд бичсэн чинь санаанд ерөнхий зүйлс нь үлдэж  зүүднийхээ ихэнхийг бол мартсан байна. Цагдаа хүн хариуцсан хэргээ илрүүлээд хэрэгтэнг баривчилж ялыг нь үүрүүлэхэд нэгтийм өөрөөрөө бахархах ,үүргээ амжилттай гүйцэтгэсэндээ баярлах тайвшрах мэдрэмж төрөх нь бас сайхан л юм байна лээ. Цагдаа нар яг л ийм зүйл мэдэрдэг байхдаа гэж бодогдсон шүү.
Зүүдэндээ заавал хүчингийн  хэрэг зүүдэлдэг нь ийм төрлийн хэргүүдэд хамгийн дургүй болохоороо тэр байхдаа.
Хоёр сайн найз маань ийм хэргийн хохирогчид болсон болохоор ч тэр үү хүнд тусдаг байх. Иймэрхүү хэргийн хэрэгтэнгүүд нь  ихэвчлэн ойрын хүрээллийн хүмүүс байдаг. Нэг  найзын маань ах нь багаасаа нийлдэг байсан гэр орноор нь орж гардаг 5 залуу найзад маань төрсөн өдрийг нь тэмдэглэж өгнө гээд амралтанд дагуулж очоод архиар шахаад хоёр найзыг минь хүчирхийлсэн байсан юм даа. Юугаа ч мэдэхгүй 17 настай хоёр охин хохироод хаана яаж хэлэхээ ч мэдэхгүй ичиж айсандаа чимээгүй өнгөрөөсөн байсан. Хоёр жилийн дараа л нэг нь надад болсон явдлаа ярихад нь яг л би тийм байдалд өөрөө орсон мэт маш хэцүү байсан шүү. Сонсоход л хамаг яс шархираад өөрийн эрхгүй л дотор муухайраад хэсэгтэй л хэцүү байсан. Зүгээр өнгөрүүлж болохгүй явдаг газраар нь явах хэрэгтэй гэж зөндөө ятгасан ч дийлээгүй юм даа. Хэрэг хийчихээд шийтгэл хүлээх нь бага эсвэл хөнгөн ял авдаг хэрэг бол манай улсад бол хүчингийн хэрэг байх. Энэ бол зөвхөн хүчээр л бэлгийн харьцаанд орох тухай биш, үүний цаана тэр эмэгтэйн сэтгэлийн шаналал айдас гэдэг маш том хүчин зүйл явж байдаг. Тэр шаналал ичгэвэрт байдал айдас хүнийг ирээдүйд юу ч хийлгэж, хэн ч болгож болно. Эрэгтэй хүмүүс магадгүй тэр сэтгэлийг ойлгож чадахгүй байж болох ч өөртэй нь адил эрэгтэй хүн өөрийг нь хүчирхийлвэл ямар санагдах бол. Юуг мэдрэх бол тэр мэдрэмжээс хэд дахин хүчтэй муухай мэдрэмжийг эмэгтэйчүүд мэдэрдэг гэдгийг л мэддэг болоосой. Тиймээс эцэг эхчүүд эрэгтэй хүүхдээ эмэгтэй хүний биеэ хамгаалах чадвар сул байгааг ашиглан эсвэл хүчилж биед нь хүрдэггүй хүн болгон хүмүүжүүлж эмэгтэй хүнийг хайрладаг болохоос хүч хэрэглэж болдоггүй гэдгийг ер нь эр эм гэлгүй харилцан нэг нэгнээ хүндэлж ойлгож хайрлаж халамжилж чаддаг нэгэн болгон өсгөн хүмүүжүүлэх хэрэгтэй байх даа. Үр удмаа сайн хүмүүжүүлж байж л хүн төрөлхтөний түүх уртаас урт үргэлжлэх байх даа.
Ажлынхантайгаа өдрийн цайгаа хамт уухаар үнэн дарамттай. Ярианы сэдэв нь намайг хүнтэй суулгах, хүүхэдтэй болгох. Сүүлдээ залхаад дургүйцлээ илтээр хэлдэг болсон болохоор бас гайгүй болсон ч дурдахгүй өнгөрнө гэж үгүй.
Багаасаа л  өөртөө гэрлэх гэж яарах хэрэггүй гэж хэлдэг байсан. Өөрийгөө ойлгоогүй, өөрөө өөрөөрөө байхад ч хэцүү байхад дахиад өөр дээрээ хүмүүс нэмж бас ойлгох хэрэг гарна гэдэг чинь үнэхээр давчидмаар байх шүү. Гэрлэлт гэдэг дан ганц хайр, аз жаргал гэсэн үг биш. Энэ бас давхар үүрэг, хариуцлага байдаг.  Салалт их байгаа нь хайр, аз жаргалдаа дэндүү анхаараад үүрэг, хариуцлагаа орхигдуулсан гэсэн үг. Эсвэл үүрэг хариуцлагадаа хэтэрхий анхаараад хайр, аз жаргалыг мэдрэхээ больсон.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157