Тэмдэглэл-212
Жилийн сүүл сар гээд ажил ихтэй байгаа болохоор завтай байгаа дээрээ 2018 оноо дүгнэж бичихээр шийдлээ.
Энэ онд бичсэн тэмдэглэлүүдээ эргэн уншиж зарим нэг зүйлээ саналаа. 2018 он бас л урд жилүүд шиг нэг л мэдэхэд өнгөрч. Оны эхэнд тавьсан байсан төвлөгөөнүүдээс 100% биелсэн зүйл байхгүй ч гэлээ 30-40%-тай ганц хоёр зүйл байна.
-Ажил дээр хийх зүйл ихтэй, үр дүн сайтай завгүй жил байлаа.
-Цалингаа нэмүүлсэн
-Шинэ компанитай болж өөр хамт олон нэмэгдсэн
-Сургалтын төлбөрөө төлүүлсэн
-Хамт олноороо анх удаа аялсан жил боллоо.
Харилцааны тал дээр ямар ч асуудалгүй эргэн тойрныхонтойгоо сайхан харилцаатай хэвээр байсан. Шинэ танилууд нэмэгдсэн. Хасагдсан ч хүн байхгүй юм байна.
-Гэр бүлийн тал дээр гэвэл
-Ээж минь тэтгэвэрт гарсан. Ингээд аав ээж хоёр минь тэтгэвэрийн хүмүүс болсон.
-Бага дүү минь сургуулиа төгсөж ажилд орсон
-Эмэгтэй дүү маань ажлаа сольж өөр ажилд орсон
-Хоёр дүү маань тусдаа гарч бас байр түрээслэж амьдарч эхэлсэн. Дараа жилээс гурвуулаа цуг байхаар болсон.
-Муур нохой 2 маань эрүүл саруул байгаа. Энэ жил хоёр ч гөлөг авчирч тэжээсэн боловч нэг нь алга болсон, нөгөөдөх нь үхчихсэн. Макс хажуудаа нохой байлгахгүй юм байна болъё гээд дахиж нэмж нохой тэжээхгүй болсон.
-Наадмаар л нэг гэрийнхэнтэйгээ салхинд гарсан. 8-р сард дүүтэйгээ намар Хамрын хийд явсан юм байна.
-Найз нөхдийн хувьд эрэгтэй найзууд маань ихэнх нь 2 хүүхэдтэй болцгоосон. Ганц бие эмэгтэй найзуудаас хоёр нь хүнтэй сууж анхны хүүхдүүдээ гаргасан. Бусад эмэгтэй найзуудаас ам бүл нэмэгдээгүй юм байна.
-Хайр дурлалын хувьд мэдээж дахиад л ганц бие. Домог боллоо бурхан минь. Бүр нэг ч болзоонд яваагүй юм байна. Гадуур гарч наргих нь ч энэ жил бүр багассан юм байна.
Одоо хүнтэй танилцах 2-хон боломж байгаа юм байна. Нэг нь найзуудын шинэ жил, нөгөө нь манай Жинлүүрийн ордныхон группын шинэ жил.
-Эрүүл мэндийн хувьд ханиад томуунаас өөр зовиургүй байлаа. 11 сард Гялс төвд бүтэн биеийн багц шинжилгээ өгөхөд Д витамины гүн дутагдалд орсон, цөс бага зэрэг өтгөрсөн, баруун бөөр бага зэргийн үрэвсэлтэй, тарган болохоор зүрхний хэмнэл алдагдсан байснаас өөр зүйлгүй байлаа. Ямар нэгэн хавдрын шинж тэмдэг байхгүй, элэгний В, С вирус нь байхгүй, хеликобактер нь байвал зохих хэмжээнээс нь бага зэргийн их байсан. Үзлэгийн эмч нар нь нэн түрүүнд турах хэрэгтэй гэж сануулж байсан. 170 см өндөртэй хүн ядаж 70 кг бол гэсэн зөвлөгөөг өгсөн юм байна. Сэтгэл санаагаар унах нь харьцангуй багасч л байна. Урьдынх шигээ дотор мэдэгдэх хоосноо хоолоор дарах гэж оролдоогүй юм байна. Амттан, хоол, хэмжээгээ хэтрүүлж идэх дуршил өмнөхөөсөө багассан.
-Санхүүгийн хувьд айхтар сүртэй хүндрэл гараагүй ч хуримтлал үүсгэж чадаагүй хэвээр л байна. Яг л хэрэглээндээ таараад байх юм.
2018 он 100% гэвэл 68% үнэлгээ өгөхөөр өнгөрлөө. Гэхдээ бас он гарахад 10-аад хоног дутуу байна. Сайхан зүйл тохиолдож ч мэдэх юм.
2019 онд 2018 оноос ч их ажилтай болох юм шиг байна. Ажлын хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлэх болохоор бас л завгүй байх нь.
2019 оны сүүлээр 5 жил төлөх зээл маань дуусч санаа амрах юм байна. 2 дүүтэйгээ хамт амьдрах байр авахын төлөө зүтгэнэ дээ. Зээлэнд төлж байсан мөнгөөрөө хуримтлал үүсгэж эхэлнээ.
Хавар сургалтаа амжилттай төгсөж шалгалтуудадаа тэнцээд мэргэжлийн цолоо авчихвал бүр сайн байна.
Он гараад л нас 32 болох нь. Нөхөр, үр хүүхдийн талаар нухацтай бодох цаг болсон бололтой. Хүүхэд чинь оройтлоо гэсэн үгийг одоо хүлээн зөвшөөрч эхэлж байна. Энэ хэвээрээ яваад байж болохгүй юм шиг байна.
Эрүүл мэндээ бодсон ч, эрчүүдийн анхаарлыг татахын тулд ч тэр, ээж болохын тулд 22 кг өөхөө шатаах л хэрэгтэй болох нь дээ. Нэг л турнаа гээд яриад явахаас илүү бодит болгохын тулд өөрийгөө энэ тал дээр дайчлах л хэрэгтэй байна даа. Бас гадаад хэлний түвшингээ сайжруулна гэчихээд яг хэвэндээ л байлаа. 2019 оноо гадаад үзэмжиндээ анхаарах, шалгалтандаа тэнцэх, хэлний мэдлэгээ сайжруулах, дээшлүүлэх жил болгоноо. Энэ 3 дээр илүү анхаарна гэсэн үг.
2019 он маань ч гэсэн үр өгөөжтэй, мартагдашгүй сайхан дурсамжууд ихийг бүтээсэн гайхалтай жил байгаасай гэж хүсч байна.
Миний блогоор орж гардаг уншдаг хүмүүстэй ч ирэх 2019 ондоо эрүүл саруул байж, санасан бодсондоо хүрсэн, сайхан жил болж өнгөрөхийг хүсэн ерөөе.
2019 он маань ч гэсэн үр өгөөжтэй, мартагдашгүй сайхан дурсамжууд ихийг бүтээсэн гайхалтай жил байгаасай гэж хүсч байна.
Миний блогоор орж гардаг уншдаг хүмүүстэй ч ирэх 2019 ондоо эрүүл саруул байж, санасан бодсондоо хүрсэн, сайхан жил болж өнгөрөхийг хүсэн ерөөе.
I spent half my life looking for you
Just to find you here on a Friday night in the city
Ain't no way I could ignore you, no
Oh but if I feed the beast, it will wake up to come out and get me
Just to find you here on a Friday night in the city
Ain't no way I could ignore you, no
Oh but if I feed the beast, it will wake up to come out and get me
.. Oh make my heart beat, beat
Come on and feed the beast /https://www.youtube.com/watch?v=qeSXKtu-B2E/
Come on and feed the beast /https://www.youtube.com/watch?v=qeSXKtu-B2E/
Comments
Post a Comment