Posts

Showing posts from August, 2016

Тэмдэглэл-134

МАН засаг барьж байгаа эхлэл нь олон хүнд таалагдахгүй л байна. Гэхдээ зарим хүмүүс өөрсдөө саналаа өгчихөөд өөрөө сонгоогүй юм шиг Монголын ард түмний сонголтыг хар, бид одоо хүртэл сонголт өгч сураагүй байна гэж худлаа юм мэддэг хүний дүр эсгэж хуцах нь дургүй хүргэх юмдаа. Би гэхдээ үнэхээр ардчилсан намын нэр дэвшигчид санал өгсөн ч гэлээ дуугүй л сууна. Яагаад гэвэл МАН-г нээх айхтар дэмжээд байдаггүй ч одоогоор итгэж болох ганц нам юмдаа. Бас энэ 2 жил гарангийн хугацаанд юу ойлгосон бэ гэвэл өртэй байснаас өлсөөд явж байсан нь дээр гэдгийг. Хэн нэгэнд өртэй байна гэдэг үнэхээр дарамттай. Бас тэр өрөө төлж чадахгүй бол нөгөө талынхаа эрхшээлд орж байнаа гэсэн үг. Зээлсэн тал нь өрнийхөө өрөнд ингэ тэг гэвэл тэрийг нь хийхээс өөр аргагүй шүүдээ. Эсэргүүцлээ гэхэд наад зах нь хуулийн хариуцлага хүлээнэ. Тэгэхээр яаж ч бодсон өргүй ширгүй байж жоохон өл хоолоор гэдсээ дүүргээд явж байвал нэгэн цагт цадтал идэх өдөр ирэх л байх. Өргүй бол баян гэж. Ядаж л сэтгэл тайван сайхан нойрсон...

Тэмдэглэл-133

Өчигдөр харсан солонго маань энэ жил харсан эхний солонго байлаа. Одоо ч дахиж харж чадахгүй байхдаа дараа зун хүртэл. Яагаад ч юм бэ тэр солонгыг харсан чинь надад азтай явдал тохиолдох юм шиг санагдаад байсан юм. Тэгтэл тэр нь өнөөдөр боллоо. Гэхдээ би яг азтай явдал уу, харамсмаар зүйл үү гэдгийг хэлж мэдэхгүй л байна. Өглөө ажлын шугамаар их хэмжээний рубль авахаар найман шарга орсон юм. Уул нь яг мөнгөө тааруулаад гарсан юм. Тэгээд нэг ченж залуугаас гайгүй ханшаар авахаар болоод төлбөрөө төлсөн чинь надад 500,000 төгрөг илүү гарчлаа. Тухайн үедээ тэр ченж залуу ч би өөрөө ч анзаарсангүй. Замдаа унаанд явж байгаад гэнэт юун их мөнгө надад илүү үлддэг билээ гээд их гайхлаа. Эхэндээ их айлаа. Илүү мөнгө авч гараад хүнд илүү өгөөд өрөнд орж байгаа юм биш байгаа гэж санаа зовоод ажил руугаа буцаж шалгалаа. Олон дахин шалгасан боловч яалтачгүй би тэр хүнд дутуу мөнгө өгчихөж. Ингээд нэг цаг хэртэй шаналлаа. Буцааж өгөх үү, яах уу гээд л. Мөнгө төгрөгний үнэхээр хэрэгтэй байгаа энэ үед ...

Тэмдэглэл-132

Ажлын  копьютерийн дэлгэцэн дээр маань  нэг танихгүй Монгол залуугийн зураг байдаг болоод 2 сар болж байгаа юм. Facebook-ээс санаандгүй олж харсан зураг. Цаанаа л нэг зэвүүн харц тэрийгээ зөөллөсөн үлмэдэг мишээлт. Сууж авахуулсан байрлал, үсний засалт, өмссөн хувцас гээд бүх юм нь үнэхээр донжлог. Дээрээс нь өндөр цагаан залуу. Солонгост  авахуулсан байсныг бодвол тэнд амьдардаг эсвэл зүгээр л аялж явсан байх. Би түүний тухай юу ч мэдэхгүй зурагнаас нь өөр юу ч байхгүй. Зургийг нь тавьсан хүнээс асуусан боловч надад хариу өгөөгүй л дээ. Угаасаа танихгүй хүнд юу гэж хэлэх вэ дээ. Олох гэж нилээн оролдсон боловч бас нууцлаг, чимээгүй нэгэн бололтой. Яг л харагдаж байгаа шигээ. Надад тайвшрал өгдөг болохоор би тэр зургийг харах дуртай. Хэрвээ би хэзээ нэгэн цагт түүнтэй таарвал баярлалаа гэж хэлнээ. Би түүнийг төсөөлөх дуртай. Түүнд хүрч байна гэж, үсийг нь илбэж байна, гараас нь атгаж байна, дуу хоолойг нь, арьсийг нь, үнэрийг нь бас 2-р сувгаар  хүртэл төсөөлдөг. Маш...

Тэмдэглэл-131

Өчигдөр орой нетээс "Та хэт өндөр энергийн давтамжтай хүн үү" гэсэн нийтлэл уншлаа. Тэр нийтлэлд бичсэн зүйлс надтай тохирч байна лээ.  " Бусад хүний хувьд болоод байдаг эм бэлдмэл, хоолны дэглэм, хэвшил танд таарахгүй байх, Ихэнх хүмүүсийн сайн гэж ярьдаг эрүүл мэнд, итгэл бишрэлийн систем, зан үйл танд нийцэхгүй байх, Та өөртөө хичнээн ч анхаарал тавьсан энерги, зан төлөв, дархлалын систем тань сайжрахгүй байх,  С үнслэг биетүүд эргэн тойронд нь байгааг мэдрэх. Зарим тохиолдолд тэднийг харж, сонсох,  Ө ндөр оюун ухаан, ур чадвартай хэдий ч хүссэн амжилт, харилцаа холбоо, аз жаргалаа олж авч чадахгүй байгаа мэт мэдрэмж,   Илүү өндөр ухамсартай буюу "сэрсэн" мэт мэдрэмжүүд үе үе төрөх хэдий ч дэлхий дээрх 3 хэмжээст, өдөр тутмын амьдралд удаан үргэлжлэх боломжгүйг нь олж мэдрэх,   Маш тод зүүдлэх, зүүдэндээ хөдлөх, ярих буюу үйлдэл хийх,   Цаг хугацаа илүү хурдсах эсвэл өдөр тутмын ажлуудаа хийж байх зуур "цаг хугацааг мэдрэхгүй болох", Та дэ...

Тэмдэглэл-130

Image
Амьдрал үнэхээр сайхан юмаа гэж бахдалтайгаар өөртөө хэлэх юмсан. Амьдрал гэдэг их хувь заяа, их боломж, маш гайхалтай зүйл гэдгийг яс мах, сэтгэл зүрх бүх эд эсээрээ мэдрэх юмсан. Одоо бол надад яг л ял мэт санагдаж байна. Амьдрал гэдэг шоронд орчихсон юм шиг. Насаараа үүрч явах ял шиг үнэхээр бачимдмаар давчидмаар. Эл хуль хөдөө тосгонд ойн цоорхойд жижиг дүнзэн байшинд  ганцаараа амьдармаар. Нэг муур, нэг нохой, хэдэн тахиатай, жижиг талбайд ногоо тариад л...Бүх юмнаас хол. Үхсэн мэт нам гүм тайван амьдрал. Ямар ч атаархал, шунал, элдэв зүйлс байхгүй. Хүмүүстэй харилцах гэж янз бүр болохгүй, тэднээс хол. Ганцаараа байхыг хүсэвч ганцааранг минь үлдээхийг хүсэхгүй байгаа хүмүүс. Яагаад ганцаараа байхыг хүсээд байгааг мэдэх гэсэн шалтгааныг нь олж учрыг нь тайлах гэсэн хүмүүс. Зүгээр л зүгээр л тэгж хүсч байгааг ерөөсөө ойлгохгүй байх юм. Бүх юманд шалтгаан байгаа гэх юм. Шалтгаангүй зүйлс үргэлж надад тохиолддог. Яагаад гэдгийг нь би өөрөө ч олохоо больчихсон байхад миний олохгү...

Тэмдэглэл-129

Би ер нь хэзээ ч уухаа зогсоож чадахгүй бололтой. Энэ талаараа аавыгаа дуурайсан бололтой. Шартдаггүй байсан бол мэдэхгүй ээ бүр донтчихсон эсвэл өдөр тутмын хэрэглээ болчихсон байх биз. Харин бусад хүмүүс шиг уухаараа секс хийх хүсэлтэй болдоггүй харин ч бүр байхгүй болдогт бурхандаа талархаж байна. Тийм биш байсан бол маш олон тэнэг алдаа хийх байсан биз. Өөр бусдаар бол солиотой тэнэг зүйлсийг харин ч нэг хийх юмдаа. Өөрийгөө хөндлөнгийн нүдээр харсан чинь зугаа цэнгэл хөөсөн, юунд ч санаа зовохгүй, ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүй, зорилго тэмүүлэл байхгүй, зүгээр л ажлаа хийгээд зугаацаад л амьдарч байгаа хүн байна. Дараа нь намайг зовоох, сэтгэлээ шаналгах алдаа хийхгүй, эрсдэл гаргахгүй нэгэн хэмийн тайван мөртөө хөгжилтэй амьдралаар амьдарч байна. Гэтэл зарим хүмүүсийг харахаар миний ингэж амьдарч байгаа нь утгагүй ч юм шиг санагдах юм. Гэхдээ л би зугаатай мөртөө тайван, өөрийгөө л боддог энэ амьдралын хэв маягтаа дуртай. Энэнээс өөр хэв маяг ч зохихгүй байх. Би өөртөө таар...

Тэмдэглэл-128

Эмэгтэй хүн мөнгөтэй байхад л сэтгэл хангалуун, аз жаргалтай сайхан амьдарч чадах нийгэм, цаг үед амьдарч байна. Гоо үзэсгэлэнг ч авч болно. Хайрыг ч хүсвэл авч болно. Хэн нэгэн эрэгтэй дэргэд байхгүйн төлөө гуниглаж зовох ямар ч хэрэггүй аз жаргалтай байх бүхий л боломж байна. Тийм байхад нэг эрэгтэй хүнээс болж зовох бүсгүйчүүдийг хараад сууж чадахгүй нь. Эсвэл үргэлж миний дэргэд хэн нэгэн эрэгтэй байсаар ирсэн болохоор би хайрлуулах хүн байхгүйн ганцаардлыг мэддэггүй юм болов уу. Зугатахыг хүсч нэгээс нь салахад нэгмэдэхэд нөгөөдөх нь гараад ирнэ.  Энэ ядаргаатай байдлаас болж би эрчүүдээс залхаж байна. Эрчүүдээс залхана гэдэг нь хайраас залхаж байна гэсэн үг үү. Хайр сэтгэл гэдэг бол эрэгтэй эмэгтэй хоёрын хоорондын харилцаа шүү дээ. Энэ харилцаа сайхан бол сайхан хайр, энэ харилцаа муу бол шархалсан шаналсан сэтгэлүүд. Ямар ч догдлол, баясал алга. 9 жилийн турш сэтгэлд минь хадаастай байсан тэр минь хүртэл надад одоо юу ч мэдрүүлэхгүй байна. Зүгээр л нэг хүн шиг санагдаж байн...

Тэмдэглэл-127

Би хүнийг хүлээх дургүй, хүлээлгэх ч дургүй. Болзсон цагаасаа 15 минут л хоцорвол би шууд яваад өгдөг. Миний энэ зан зарим хүмүүст таалагддаггүй. Гэхдээ миний хувьд бол ямар нэгэн хэргээр уулзалт товлосон бол ямар ч их ажил, шалтгаан байсан тэр бүгдээ тооцоод л ирэх ёстой. Үгүй бол энэ уулзалт нөгөө хүнд тийм ч чухал биш байсан гэсэн үг. Чухал биш зүйлийн төлөө яагаад би өөрийнхөө хайран цагийг үрэх гэж. "Очиж байна, хүлээж бай, ажил амжихгүй байна, ингэсэн байна, тэгчихлээ" гэсэн шалтгаануудыг би сонсох дургүй. Дараа өөр өдөр дахиж цаг товлоод уулзъя гээд л яваад өгдөг. Магадгүй энэ зангаасаа болж сайхан боломжууд алдсан байх ч гэлээ би харамсахгүй байна. Ажлын ярилцлаганд орох үед зарим албан тушаалтнууд ажил горилогчыг дуудаж ирүүлчихээд хүлээлгээд байдаг. Тэгээд үүнийгээ тайлбарлахдаа хэр тэвчээртэйг нь шалгаж байна гэж тэнэг тайлбар хийдэг. Би лав ийм бодолтой удирдлагатай хамт нэг баг болж ажиллаж чадахгүй. Тиймээс ярилцлагандаа орохгүй зүгээр л яваад өгдөг. Намайг хүн ...

Тэмдэглэл-126

Image
Надад нэг 40 настай ах өөрийнхөө тухай ярилаа. Эцэггүй ээжтэйгээ өссөн, 8-р  ангийн боловсролтой, ядуу амьдралтай, ээж нь бас эрт өнгөрсөн, эхнэр аваад амьдралын төлөө зүтгэсэн бүх зүйлийг тэгээс эхэлсэн гээд. Одоо бол өөрөө нэг жижигхэн машинтай, толгой хоргодох байртай, 100 айл дээр вакуум цонх хаалга хийдэг хуримтлуулсан хэдэн төгрөгтэй сайхан амьдралын төлөө зүтгээд л байна гэж ярив. Яах гэж энэ тухайгаа ярьсаныг мэдэхгүй ч надад лав энэнд нь гайхуулаад байх юу байнаа гэж бодогдож суув. Бодвол өөрийгөө хөдөлмөрч мундаг хүн гэдгээ харуулах гэсэн байх л даа. Би харин тэгж бодсонгүй. Надаас илүү хүн байхад огтхон ч бахархах сэтгэл төрсөнгүй. Харин энэ түүхийг эмэгтэй хүн надад ярьсан бол би бүр та чинь ямар дайчин хөдөлмөрч мундаг эмэгтэй вэ гээд бишрэх байсан байх. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү байх ёстой гэсэн энэ бодол надад ч бас байдаг. Үүнийгээ ч зөв гэж боддог. Илүү байж чадахгүй юм бол эрэгтэй хүний хэрэг эмэгтэй хүнд огтхон ч байхгүй. Бас тэр хүний хэлсэн сайхан амьдра...

Тэмдэглэл-125

Би өрнийн зурхай унших дуртай. Гэхдээ өдөр тутмынх бол биш. Ерөнхийд нь унших дуртай. Өчигдөр нэг Америк астралогичийн бичсэн зурхайн тоймыг уншсан чинь өнгөрсөн дөх  хүнд хэцүү  цаг үеүд бол угаасаа л тийм байхаар байсан юм байна. Миний буруу биш харин санчир гаригийн буруу байж. Гэнэт л орвонгоороо бүх юм эргэсэнд гайхаад байсан чинь энэ бол од гариг эрхэс намайг шалгаж сорилтууд явуулж надад хичээл заасан юм байна. Хэрвээ тэр сорилтуудыг хүлээн авахгүй зугатаад байх юм бол ар араасаа улам их сорилттой тулгарна гэж бичсэн байсан нь үнэхээр үнэн. Эхэндээ би нүүр тулахаас айж зугатдаг байсан. Гэхдээ байдал улам хүндрээд байсан болохоор нүүр тулж өөрөө бэрхшээлээ давж эхэлсэн чинь айж байснаас минь хавьгүй амархан бүх зүйл шийдэгдэж ирсэн. Одоо 9-р сараас эхэлж үзэж туулсан бүхнийхээ шанг хүртэхээр сайхан болно гэж бичсэн нь үнэн байгаасай. Од гариг эрхэс хүний амьдралд нөлөөлдөг гэдэгт би лав итгэдэг. Тэргэл сартай өдөр лав надад огцом огцом гаж зүйлс хиймээр санагдаад өөрийгө...