Тэмдэглэл-89
Заримдаа хичнээн хичээж мэрийж тэмцсэн ч нэг л болдоггүй, үр дүнгүй хий дэмий өөрийнхөө эрч хүчийг алдахаас өөр юмгүй тийм цаг үе байдаг. Тийм цаг үед хичээж тэмцэхээс илүү тэр үеийг дуусахыг тэвчээртэйгээр хүлээх нь илүү дээр байдаг. Яаж ийгээд тэр үеэ тэвчээд гарчихвал нөгөө бүтэхгүй болохгүй байсан зүйлс аяндаа л өөрөө бүтээд эхэлдэг. Аливаа зүйлд өөр өөрийн гэсэн цаг хугацаа байдаг юм шиг. Болох зүйл болох цагтаа л болдог гэж боддог. Тэрнээс нь өмнө яагаад ч болдоггүй. Гэхдээ болох ёстой тэр үеийг нь алдчихвал дахиж иртэл нь нилээн удаан хүлээх хэрэг гарна.
2016 он миний хувьд арай л ширүүн эхлээд байх шиг санагдаад байна. Бодож төлөвлөсөн зүйл хойшлоод байгаад жаахан урамгүй л байна. Бас бус муу зүйлс тохиолдоод дээр нь нэг л эрч хүчгүй сулбагар яваад байна. Ойрд номын дэлгүүр орж шинэ ном авсангүй. Сэтгэл зүрх, оюун ухааныг минь салхи шиг нээх сайхан цэлмүүлээд өгөх ном олж авахсан. Тэгвэл арай л дээр болох байх.
Надад заяасан авъяас, чадваруудыг би ерөөсөө өөрийн хүсэлгүй, дургүй, залхуу байдлаасаа болоод ашиглаж чадахгүй юмаа.
Хоол сайн хийдэг чадвар байна. Зүгээр л хичээлгүйгээр хэдэн зүйл холиод амттай хоол хийх чадвар байхад хоол хийх үнэн дургүй. Уул нь энэ чадвараа хөгжүүлвэл мундаг тогооч болох байх. Гэвч яагаад ингэтлээ хоол хийнэ гэхээс хамаг яс хавталзаад байдаг юм бол...
Мэтгэлцэх, ятгах, ухуулга хийх чадвар байна. Улс төр, олон нийтийн ажил, худалдаа наймаа сонирхдог бол энэ чадвараа ашиглаад амжилтанд хүрэх нөөц боломж байгаа боловч даанч хүмүүстэй байнга харьцаж олон юм ярих үнэнхүү дургүй. Амнаас минь алт унах гэж байгаа юм шиг л байх юм. Альболох цөөн хүнтэй бага харьцах нь илүү дээр санагдах юм.
Бусдад юмын хялбархан ойлгомжтойгоор тайлбарлаад өгчих чадвар байна. Багш болсон бол сайн л багш болох байсан байх. Даанч хүнд юм тайлбарлах үнэхээр төвөгтэй тээртэй санагддаг.
Бүжиглэх, жүжиглэх чадвар байна. Урлагийн хүн болсон овоо хол явах байсан байх. Одоо зүгээр л бусдыг урхидахдаа л ашигламаар аядаж байна.
Загварын мэдрэмж сайтай бусдын хувцаслалтыг тохируулж өгч, нүүрийг нь будаж өгдөг боловч энэ чиглэлд ерөөсөө сонирхолгүй. Элдэв янзын загвар хөөх, бүр энэ чиглэлийн сэтгүүлүүд унших ч дургүй. Ядаж энэ чадвараа хөгжүүлвэл лаг л стилист болох боломж байвч загвар үнэндээ сонирхол татахгүй юмаа.
Гэх мэтээр үргэлжлээд байвч анхнаасаа надад байсан болохоор би нээх үнэлээд байдаггүй юм шиг байна. Бусад хүмүүс хоол хийж сурах гэж, бусдыг дагуулах гэж, бусдад зааж сургадаг болох гэж, бусдыг гоёдог хүн болох гэж цаг хугацаа мөнгө төгрөг сэтгэл зүрхээ зориулж байхад зүгээр л цаанаасаа ирчихсэн зүйлсээ би ерөөсөө үнэлэхгүй юм. Гэтэл надад байхгүй нилээн хичээл зүтгэл хөдөлмөрөөр олж авах зүйлд дурлах юм.
Өөрт байгаадаа биш байхгүй зүйлээ илүү бодож тэр зүйлд илүү татагддаг нь хүний араншин юмуудаа.

Comments
Post a Comment