Тэмдэглэл-83

Эмэгтэй хүн бүрт үлгэр дуурайл авдаг тийм л бүсгүй болох юмсан гэж бодож дотроо хичээж явдаг эмэгтэй байдаг байх. Миний хувьд SEX AND CITY  цувралын SAMANTA бол миний дуртай дүр. Түүний эмэгтэйлэг, тачаангуй, сээтэгнүүр, шудрага, ажил хэрэгч, донжтой,өөрөө өөртөө сэтгэл хангалуун байж өөрийнхөөрөө асуудлаа шийддэг, биеэ даасан, өнгөрсөнтэйгээ зууралддаггүй, шинэ соргог зүйлсийг туршихаас айдаггүй зан чанарууд нь их таалагддаг. Мэдээж сексийн амьдрал нь жоохон замбараагүй л дээ. Магадгүй эрх чөлөөнд их дуртай болохоор өөрөө зөвхөн өөртөө л хамаатай болохоор энэ нь нээх асуудал болохгүй дүр. Мэдээж надад байдаггүй байлгахыг хүссэн зан чанар Самантад байдаг болохоор би дуртай. 
Өчигдөр нэг эрэгтэй хүнээс их гоё үг сонслоо." Яагаад ч юм бэ чамайг санаад байх юм. Үнэн шүү" гэж хэлэхэд нь зүрх догдолсон гэж худлаа ярихгүй ч таатай санагдсан. Миний сонирхдог биш зүгээр л танил хүн хэлсэн болохоор догдлоогүй байх. Эмэгтэй хүн болохоороо ямар ч эрэгтэй хүнээс сэтгэл татагдахгүй байлаа ч гэсэн сайхан үгс сонсох гоё шүү дээ. Эсвэл нэг талаараа иймэрхүү үг сонсоод догдлохгүй байна гэдэг маань  юмыг наанатай цаанатай боддог болчихсон нас явсны шинж ч юм болов уу. 
Нийгэм, эдийн засгийн хүнд байдалд байгаа энэ үед бодол санаагаа аль болох эерэг байлгахыг хичээж, мөнгөгүй боллоо гээд урвайлгүй, хүссэн юмаа авч чадахгүй байгаадаа сэтгэл гонсойлгүй муу бодлуудаар толгойгоо дүүргэж болоогүй байгаа юманд урьдчилж санаа зовж шаналалгүй " болно доо, бүтнэ дээ" гэсэн итгэлээр л амьдрах гэж хичээж байна. Банкны лизингийн зээл байгаагүй бол уул нь сайхан даваад гарчих байлаа. Даанч их мөнгө хуримтлуулж чадаагүй хүн чинь зээлээр л юм авч дараа нь бага багаар төлөхөөс өөр аргагүй юм даа. Одооны залуучууд нээрээ хүүхнүүдээс дутахааргүй болзож үерхэх гэж байгаа бүсгүйнхээ амьдрал, боловсрол, эд хөрөнгө, эцэг эх, хамаатан саданг их хардаг болжээ. Муу нуухаар шудрага илчил гэдэг шиг өөрийнхөө ч өрөөлийн цагийг ч дэмий үрэхгүйн тулд анхны уулзалтан дээрээ ер нь өөрийнхөө байгаа байдлыг би лав шууд хэлчихдэг юм. Өөрийнхөө муу муухайг түрүүлээд хэлчихвэл амар байдын. Нэг л сайн сайхан хүний дүр эсгэчихээд дараа нь тэр бүхэн нь худлаа байвал хоёр талд хоёуланд нь хэцүү ш дээ. Сайн сайхнаа түрүүлж харуулчихаад нуусан муу зүйлсээ бага багаар гаргаж шоконд орцгоож байснаас муу муухайгаа түрүүлж хэлэлцчихээд дараа нь сайн сайхнаа бага багаар гаргаж улам бие биедээ татагдаж явах чинь сайхан биш гэж үү. Хэн нэгнийг хуурмаг сайхан зураглалаар өөртөө татах хүсэл үгүй болчихож. Зүгээр л байгаа дүрээрээ л татмаар байна. Цаана нь нуугдаж байгаа сайхан зүйлсийг олж харалгүй муу муухайд нь хэтэрхий анхаараад орхиж явбал миний биш тэрний л аз нь хаясан хэрэг болох байх даа. 

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157