Тэмдэглэл-94

Амьдралдаа ганц л удаа нэг эмэгтэйд их атаархаж билээ. 2 жилийн өмнө хамгийн сонирхолтой ажил эрхэлдэг хүмүүс ч билүү сонирхолтой аргаар мөнгө олдог хүмүүс ч билүү нэг иймэрхүү гарчигтай нийтлэл нетээс уншсан юм. Тэдэн дунд секс тоглоомууд туршиж үзээд түүнийхээ талаар өөрийнхөө блогт бичдэг бүсгүй байсан юм. Секс тоглоом үйлдвэрлэдэг компаниуд бүсгүйд бүтээгдэхүүнүүдээ явуулаад өөрийнх нь санал сэтгэгдлийг нь блог дээр нь бичүүлээд тэгээд мөнгө төлдөг. Энэ тухай уншчихаад бурхан минь би энэ бүсгүйн оронд байсан ч болоосой гэж их хүссэн. Тэр бүсгүйн нөхөр нь ч бас азтай залуу. Тэр хоёр хэзээ ч хэрэлдэхгүй, бас салахгүй байх гэж би дотроо бодож байлаа. Шөнийн жаргалдаа сэтгэл хангалуун байдаг хүмүүс өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, сайхан зантай байдаг юм шиг санагддаг. Хүн төрөлхтөнд маш олон ярианы сэдэв бий. Улс төр, шашин, цаг үе нийгмийн асуудал, эдийн засаг, шинжлэх ухаан, амьдралын утга учир гээд л.. Гэвч энэ бүх сэдвээс миний хэзээд ярих дуртай, сонсох дуртай, залхдаггүй, уйддаггүй, үл ойшоодоггүй ганц сэдэв бол сексийн тухай. Энэ бол зүгээр л хоёр хүн хавьтах төдийнхнөөр хязгаарлагдахгүй дотроо маш олон зүйл, нууцыг агуулж байдаг. Хүний үүсэлтэй холбоотой маш том зүйл. Гэв гэнэт тэнгэрээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн унаад ирээгүй нь ойлгомжтой. Хүн төрөлхтөний өмнөх үеийнхэн үржилд орж хувьслын замаар явсаар явсаар одооны хүн төрөлхтөн үүссэн байх. Эрт дээр үеэс хүмүүс сексийг судалсаар ирсэн одоо ч гэсэн судалсаар..Хүмүүс амьдралдаа янз бүрийн олон сайхан таашаал, мэдрэмж авдаг. Тэр олон таашаал мэдрэмж дундаас хэзээ ч салж чадахгүй нь дур тавилт байх. Үүнийг мэдрэх гэж л хүмүүс үр удмаа үлдээдэг болсон байх. Хэрвээ бидний энэ мэдрэмж сайхан биш байсан бол хүн төрөлхтөн гэж байхгүй байх байсан ч юм бил үү. Хайртай хүнтэйгээ хийх секс илүү сайхан байдаг болохоор хайр сэтгэлийн хүч ихэссэн байх. Хүмүүс хайрыг магтан дуулнаа гэдэг чинь угтаа хайртай хүнтэйгээ хийх сексийг л магтан дуулж байгаа юм. Нэг нэгнийгээ ширтэж биеэрээ уусан нэгдэх мэт нэгэн хэмнэлд хөдлөн нэг нэгнээ мэдрэхээс илүү сайхан зүйл гэж байгаа болов уу. Хайртай хүний минь биенийх нь нэг хэсэг миний бие дотор байна гэж мэдрэхийн төдийд л үнэхээр халуунхан  энэ мэдрэмжийг үгүйсгэх хүн байгаа болов уу. Миний тархи толгойд сексийн тухай маш олон  төсөөллүүд байдаг. Энэ төсөөллүүдээ гэхдээ зөвхөн хайртай хүнтэйгээ л хуваалцахыг хүсч байна. Хайр сексийг илүү амттай, илүү утга учиртай, илүү сайхан болгодог. Дээрээс нь нэмээд жаахан хачрууд байхад л болно. Тэгвэл үргэлж л сонирхолтой санагдана шүү дээ. Хосуудын харилцаа ч илүү гүн бат бэх байна гэж бодогдох юм.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157