Тэмдэглэл-90

Цагаан сарын буузны ард гарч санаа амарлаа. Энд тэнд очиж айлуудын бууз хийж өгсөөр байгаад ядарчихсан байна ш дээ. Цагаан сар болоод л бууз хийх болохоор над шиг хэрэгтэй чухал хүн хамаатан садан дунд байхгүй болчихно. Бүгд л буузаа хийлгүүлэх гээд хэцүү ш дээ.  Жилдээ ганц удаа юмдаа гээд л хэлээ хазаад дуугүй өнгөрч ахмадуудынхаа буузыг нь хийж өгөх юмдаа.  3 хоног тогоо шанагатай зууралдана гэхээс үнэндээ халширч байгаа ч хийхээс өөр аргагүй юмдаа.
Энэ жил ч цагаан сарын хоолны дарамтаас гарч амжаагүй байхад Валентины өдөр болоод нэмж сэтгэл санаагаар унах юм байна л даа. Чацга царайлаад бас л энэ жил ганцаараа. FB-гээр хосуудын  жаргалтай байгаа пост зургаар бөмбөгдүүлэх байх даа. Жилийн жилд л 2.14-нд дандаа ганц бие байх юмаа. Эмэгтэй хүн юм байна даа шоколадаар зүрх мүрх хийгээд догдолж могдлоод хэн нэгэнд өгмөөр л байна ш дээ. Гэртээ гиюүрч суумааргүй  байна ш дээ. Гэхдээ одоо яая гэхэв. Байгаа байдалтайгаа эвлэрээд л байж байхаас. Өөрөө өөртөө шоколад авч өгсөн шигээ, аймшгийн кино үзсэн шигээ л сууж байхаас. Зарим хүмүүс Монголчуудыг Валентиныг тэмдэглэхийг их дургүйцэх юм. Үхсэн ламын баяр энэ тэр гээд л ... Энэ чинь уул нь сайхан хайрын баяр ш дээ. Хосуудыг  хамтдаа нэг өдрийг хоёулахнаа хөгжилтэй сайхан өнгөрүүлж нэг нэгэндээ хайртай гэдгээ урьд урьдынхаасаа илүү мэдэрч аз жаргалтай байгаасай л гэсэн утга бүхий өдөр шүү дээ. Тэгтэл зарим хүмүүс дэндүү гүн ухаанч үзлээр авч үзэх юмдаа. Эсвэл нэгтийм эсэргүү байх юм. Олон олон баяр дундаас яг хайрынх  гэвэл ганц Валентин л байна ш дээ. Эсвэл өөр байгаа юмуу. Заавал нэг нэгэндээ үнэтэй бэлэг өгч гадуур гарч тансаглаж мөнгөө үр гэсэн үг уул нь биш л юмсан. Нийтээрээ нэг иймэрхүү ойлголтдоо болчихоод муугаар харах юм. Зүгээр л хосуудыгаа нэг нэгэндээ хайртай гэдгээ харуулж мэдрүүл гэсэн нь мөнгөөр илэрхийлэгдээд байгаа нь зарим хүмүүст буруу ойлголт өгдөг юм шиг. Хоёулахнаа нэг өдөр гэртээ сайхан хоол хийж идээд хөгжилтэй зүйлс хийгээд эрхэлдээд нялууралдаад өнжсөн ч болно ш дээ. Заавал үнэтэй ресторанд хоол идээд л гадуур кино жүжиг үзээд л нээх үнэтэй бэлэг солилцоод байх албагүй ш дээ. Эсвэл тэгдэг баяр гэж ойлгодог юм болов уу.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157