Тэмдэглэл-91
Би нэг гадаад хэлийг үнэхээр чин сэтгэлээсээ төгс сурахыг хүсч байна. Зүгээр л хэрэгтэй гэдэг утгаар нь биш яг л тэр хэлийг судалж сурч байхдаа өөрийн эрхгүй тэмүүлэлтэй байж өөрийгөө хүчлэхгүйгээр сурах нэгтийм гадаад хэлтэй болмоор байна. Мэдэхгүй биш ч гэлээ үнэхээр сайн бол мэддэггүй хоёрын хооронд англи хэл, орос хэл, солонгос хэл гэх мэт байна л даа. Цааш нь бүр гүнзгийрүүлээд судалж суръя гэхээр нэг л дур хүсэл төрөхгүй юм. Араас гарч ирж байгаа дүү нар маань гадаад хэлэндээ үнэхээр мундаг байна. Янз бүрийн орны олон олон хэл сурч байна. Сурч байгааг нь харахаар өөрийн эрхгүй атаархмаар эрч хүчтэй, хүсэл эрмэлзэлтэй байх юм. Тэд сурч байгаа гадаад хэлний мэдлэг нь өөрийнх нь хүсэл мөрөөдөлд нэг алхам ойртуулна гэдгийг мэдэж байгаа нь үнэхээр бахархууштай. Даанч би юунд зориулж сурах вэ гэдэг нь тодорхойгүй болохоор ямар ч хүсэл алга. Нийгмийн шаардлага гэдэг утгаар бас дэлхийн мэдлэг, мэдээллийн ихэнх нь англи хэл дээр болохоор хүссэн хүсээгүй англи хэл мэдэх шаардлага гарч байгаа ч гэсэн англи хэлэнд үнэхээр дургүй. Эсвэл англи хэлийг урам зоригтойгоор судлах өөрийн гэсэн зорилготой болмоор ч юм шиг.
Comments
Post a Comment