Posts

Showing posts from December, 2015

Тэмдэглэл-81

3 өдрийн дараа шинэ он гарлаа. Цаг хугацаа ч гүй ээ мөн хурдан юмдаа. 2015 он миний хувьд сайн ч зүйл үгүй, муу ч зүйл үгүй болж өнгөрлөө. Жилийн жилд л би гэдэг хүн доорхи онигоо шиг өөртөө биелүүлж байгаагүй зорилт зорилго энэ тэр лаг дэвшүүлдэг байж билээ.   Шинэ оны зорилтууд: 2013: Энэ жил ядаж 10 ном уншина аа! 2014: Ядаж 5 ном уншъя! 2015: Ядаж 1 ном уншина аа! 2016: Ноднин эхлэсэн номоо дуусгана аа! 2013: 90кг хүртэл турна 2014: 95кг хүрч болохгүй 2015: Дандаа эрүүл хооллоно 2016: 100кг хүрэхгүй байх дэглэм барина 2013: Дэмий юманд дахиж мөнгө үрэхгүй 2014: Зээлээ дарна аа 2015: Зээлүүдээ цөөлнө өө 2016: 2020 он гэхэд өргүй болчих юмсан 2012: Би Чимгээд халамжтай хань болно 2014: Би Чимгээгээс салахгүй ээ 2015: Чимгээтэй эвлэрнэ ээ 2016: Би Туяад халамжтай хань болно оо 2013: Би өөр хүүхэн өдахгүй 2014: Дахиж Туяатай уулзаж эхнэрээ хуурахгүй 2015: Би Туяатай суухгүй ээ 2016: Би өөр хүүхэн өдөж Туяаг хуурахгүй  ‪ Одоо бол янз бүрийн биелүүлэхг...

Тэмдэглэл-80

Хүн ер нь заавал биелүүлэхийг хүссэн хүсэл мөрөөдөлтэй байх ёстой юм гэж үү. Байхгүй бол яах вэ. Би л гэхэд чин сэтгэлээсээ хүсч байгаа холын том мөрөөдөл зорилго бол алга. Харин зүгээр л жижиг жижиг зорилгууд бол байна. Заавал тийм зорилготой байж тэрийгээ биелүүлж байж амьдарсан юм шиг санагдах ёстой юм гэж үү. Зүгээр л тухайн цаг үе нөхцөл байдалдаа тохируулаад амьдраад байж болохгүй гэж үү. Сайн ээж, сайн эхнэр болоод улсынхаа хувьд сайн иргэн, найзынхаа хувьд сайн найз, хүнийхээ хувьд сайн хүн байгаад амьдарч болно биз дээ. Заавал ямар нэгэн томоохон гавьяа зүтгэл байгуулах, бүтээх шаардлагагүй биздээ. Заавал алдартай хүн болох, баян хүн болох, бизнесмэн болох, дарга захирал болох алба байхгүй шүү дээ. Тэгж амьдраагүй гээд амьдрал маань уйтгартай хийсэн бүтээсэн зүйлгүй харамсалтай амьдарсан болох гэж үү. Хүн бүрт байдаг хүсэл надад байхгүй байлаа гээд би өөртөө гутраад өөрийгөө ойлгохгүй шаналаад байх хэрэггүй зүйл гэдгийг ойлгосон. Бид бүгдээрээ л нэг нэгэнтэйгээ адилхан бас нэг...

Тэмдэглэл-79

Би өөрт байгаа өөрийнхөө сайн чанаруудыг давуу талуудаа өөртөө болон бусдад хэлэх дуртай. Өөрийгөө хэт дөвийлгөн худлаа магтахаас энэ бол өөр л дөө. Хүн чинь их мартамхай шүү дээ. Өөрийнхөө сайн сайхан зүйлийг өөртөө ч бусдад ч сануулж байхгүй бол нэгмэдэхэд мартчихсан дараа нь өөрийгөө хичнээн өөрчлөгдсөнөө их гайхдаг шүүдээ. Юунаас болоод яагаад би ингэтлээ өөрчлөгдчихвөө гээд л... Зүгээр л хааяа хааяадаа өөртөө сануулж байвал бага ч гэсэн өөртөө итгэлтэй байна. Бусдад ч гэсэн сануулж байвал хүмүүс өөрт минь итгэж найдаж амьдрана шүү дээ. Бас өөрчлөгдөөд эхэлвэл сануулж хэлнэ. Сайн сайхан зан чанаруудаа хадгалж өөрийнхөө амьдралын чиг шугамаас нээх их хол зөрчихгүй амьдрах чинь л дараа нь харамсах сэтгэл төрүүлэхгүй байх. Өөрийнхөө сайн чанарыг зуршлыг бусдад хэлдэг хүмүүсийг  өөрийгөө магтлаа гэж буруушааж хүлээн авдаг хүмүүсийг ойлгодоггүй. Гэхдээ бас худлаа тэгж ярьдаг хүмүүс байдаг л даа. Нэг л сайн сайхан хүн юм шиг байвч нидэр дээрээ үнэхээр өөр хүн байдаг тохиолдол ч их. ...

Тэмдэглэл-78

Хүний оюун ухаан гэж их нууцлаг зүйл байх юмаа. Бид эзэмшдэг хэрнээ нууцыг нь судлаад дуусахгүй юм. 13 настай байсан байхаа. Тэр үед Христийн цуглаан дээр хүүхдүүдэд чихэр бохь тарааж өгдөг байлаа. Нэг удаа байрныхаа найзтай хоёулаа гэрийнхээ хойно байдаг Христийн сүмд очлоо. Сүмийн пастор нь тэгэхэд Есүсийг дуудаад л уйлж орилоод л эзэн надад тэгж хэллээ ч гэлүү нэг тиймэрхүү зүйл болсон юм. Тэр үед надад Есүс гэгчийг нь харах хүсэл маш их төрж билээ. Гэртээ ирээд л хүн саад болохгүй байх гэж бодоод л балкон дээрээ гарч байгаад л бүх анхаарлаа 100% огтхон ч сарниулалгүй төвлөрүүлж байгаад л Есүсийг харах хүсэлдээ бүх анхаарлаа хандуулсан юм. Хэсэг хугацааны дараа нүдэнд минь  их гэрэл  харагдаад л, маш дулаанхан урсгал биеийг минь бүчин авах нь мэдрэгдээд л за одоо л харах нь дээ гэж бодсон боловч манай хоёр дүү намайг цочоосноос болоод бүтээгүй юм даа. Дараа нь хэд хэд оролдсон боловч яг л тэр үеийнх шиг төвлөрч чадаагүй юм. Одоо ч гэсэн яг л тэр үе шиг төвлөрч үзэхийг хүсд...

Тэмдэглэл-77

Хүүхэд насны сайхан гэгээлэг гоё дурсамж гэвэл 5, 6-тай байсан үе минь л юм шиг байна. Би чинь бас хөөрхөн наймааны одтой хүн шүү. Ер нь бол аавынхаа гадна дүр төрх, ааш зангийн нь илүү дуурайсан. Ямартаа л аав ээж хоёрыг салж байхад би аавтайгаа үлдэнэ гэж хэлээд ээждээ их загнуулж билээ. Манай аав уул нь наймаа хийхдээ мундаг байлаа. Намайг 5, 6-тай байхад 90-иэд оны ганзагын наймаачидын нэг байсан юм. Тухайн үедээ л бусад хүүхдүүдийн тоглодоггүй тоглоомоор тоглож, төрөл бүрийн гоё чихэр шоколад иддэг, гоё хувцаснууд өмсдөг охин байлаа. Манай ээж чин тэр хавийнхаа хамгийн ганган хүүхнүүдийн нэг байгаад л манай гэрээс аав ээжийн найз нөхөд ах дүү гэсэн хүмүүс салдаггүй байсан юмдаг. Гэвч архинд аав минь орж бүх мөнгөөрөө уугаад 10 хэдэн хоногоор алга болчихдог болсон юм. Сүүлдээ манайх гэдэг айл юу юучгүй хоцорсон юмдаа. Нөгөө саймшраад байсан найз нөхөд ах дүү бүгд л алга болцгоосон. Орох орон ч байхгүй айл айлын хаяа дэрлэж явсан цаг үе минь эхэлсэн юмдаа. Багаасаа л жижиг жижиг хөө...

Тэмдэглэл-76

Үнэхээр аймшигтай. Байгууллагын шинэ жил болох гээд л ажлын хүүхнүүд 1, 2 кг хасчих гээд л хичээж байхад би 2 кг-р нэмчихсэн байх юм. Нэг л юм дутагдаад сэтгэл санаа гаднаа тогтвортой байгаа ч дотроо бол үгүй бололтой. Муу ёртой юм шиг л юм идмээр санагдаад байхын. Дарах гэхээр л улам л нэмэгдээд дээрээс нь анхаарлаа өөр юманд сатааруулж чадахгүй байгаа болохоор өөрийн эрхгүй дэлгүүр лүү гүйгээстэй. Нээх гоё тийм оргилсон эрч хүч өгөх, өөрийн эрхгүй өөрчлөгдмөөр санагдуулах тийм зүйл алга.  Өчигдөр өглөө ажил руугаа ирж явах замд fm-ээр хүмүүсийн СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ-ын тухай ярьж байна. Манай улсад чинь энэ талаар хийсэн судалгаа гэж байдаггүй юм байна ш дээ. Байлаа ч ихэнх нь л сэтгэл хангалуун биш гэж хариулсан байх байхдаа. Би ч гэсэн надаас энэ асуултыг асуувал үгүй гэж хэлэх ч нилээн бодохоор бас тийм ч гэмээр юмуу ер нь эргэлзээтэй байна. Мэдээж амьдарч байгаа нийгэм, орчин, одоогийн өөрийн амьдралаа харах юм бол үгүй гэж хэлэхээр байгаа боловчиг миний энэ амьдралыг мө...

Тэмдэглэл-75

Өөрийгөө одоо хамгаалж чаддаг болсон гэж би боддог. Урьд нь өөрөөсөө ахмад хүмүүсийг хүндлээд ямар ч асуудлаар над руу дайрч давшилахыг нь үг дуугүй сонсдог байлаа. Үг хэлмээр байдаг боловч надаас ахмад хүн шүүдээ гэж бодоод л тэвчдэг байлаа. Дараа нь түүнээсээ болоод их стрессддэнэ. Гэхдээ одоо бол хэн ч над руу дайрч давшилахад шууд л хэлье гэснээ хэлчихдэг болсон. Угаасаа хүмүүстэй муудалцах дургүй. Хэрэлдэж ч чадахгүй. Хэлдэг хараалын үг гэвэл мангар, тэнэг хоёр л байх. Зүгээр л уурлаж бухимдахгүйгээр соёлтойгоор боловсон зангаар өөрийг нь бага зэрэг ичмээр байдалд оруулж сурсан байна. Ичсэн хүн жоохон бантана. Бантаж байх тэр үед нь сайхан үг хэлээд тайвшруулаад үүсээд байгаа асуудлыг зохицуулана. Зүгээр л сөргөлдөөнөөр биш тайвнаар асуудлыг зохицуулна. Энэ аргыг урьдны захирлаасаа сурч байлаа. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр мундаг захирлаасаа их зүйл сурсан. Манай захирал ер нь амны фигур сайтай хүн байсан юм. Төвөгтэй асуудал захирал дээр очлоо. Шийдэгдлээ. Ямар ч өндөр те...

Тэмдэглэл-74

12-р сарыг дуустал сайхан завтай байх нь ээ. Энэ хугацаандаа юу хийх үү. За ямар ч л байсан үзнэ гээд бодчихсон байсан хэдэн кинонуудаа үзнэ. Нэг уншаад сайн ойлгоогүй байгаа нэг номоо дахиж уншина. Англи хэл, солонгос хэлээ эргүүлж нэг харна. 2016 онд биелүүлэх  төлөвлөгөө гаргана. Энэ удаа сайн бодож байгаад өөрийнхөө нөөц боломжинд тулгуурлаж байгаад сансрын биш илүү бодит байдалд нийцсэн зорилгууд бичнээ. Гоолингоо.mn гээд эмэгтэйчүүдэд зориулсан сайтыг унших их дуртай. Дургүй эмэгтэй хүн ч гэж байхгүй байх. Анх "хөөрхөн" гээд блог байхаас нь л уншдаг байсан. Өдөр бүр орж үздэг хэдэн сайтын минь нэг. Дандаа гоё гоё урам ухаарал өгсөн нийтлэл бичдэг шүү. Олон сайхан нийтлэл дундаас нь 2 нийтлэл л бүр мартагдахгүй санагдсаар байдаг. "Урьдчилж бэлд" гэсэн нийтлэл нь их сайхан. Ер нь ажил дээр бол урьдчилж бэлдэх зарчмыг сайн хэрэгжүүлдэг шүү. За аягүй бол энэ хэрэг болно гэж бодоод л тэр тухай судлаад эсвэл тооцоод бэлдээд тавьчихсан байхад дараа заавал хэрэг болд...

Тэмдэглэл-73

Маш нялуун, эрх, эмзэг хүн байх хайр дурлалын тал дээр хэцүү юмаа. Дандаа л нэг тийм хөндий хүмүүстэй учрах юм. Тэгээд эрхэлж нялуурахыг дотроо хүсэвч эрэгтэйчүүд нь тийм зүйлд дургүй  болохоор биеэ барьсаар сүүлдээ сэтгэл татагдахаа больчих юм. Уул нь 2015 оны ордны зурхайгаар бол бараг л заяаны ханьтайгаа учирна гэсэн байсан нь миний хувьд худлаа байноо. Одоо ганцхан сар л үлдэж. Уг нь саяхан нэг залуутай танилцсан боловч бас л ялгаагүй хөндий хүн юм. Өдөр бүр уулзаж хамт баймаар байвч бага багаар хоёулаа явъя гэх юм. Эмэгтэй хүний бардам бас хөдлөөд үгүй гэж чадсангүй. Сэтгэлээ бас л ойлгуулж чадсангүй. Энэ байдлаараа байвал би түүнд татагдахгүй улам л хөндийрнө гэдгийг мэдэхгүй байгаа нь харамсалтай. Миний сэтгэл хөрсөн хойно надад сайн гээд яг л урьдын зүйлс давтагдах гээд байх юм. Эрчүүд нэг тийм хөндий байвал эмэгтэйчүүд өөрт нь улам сайн болно гэж боддог юм болов уу. Залуу байхад ч тиймэрхүү залуус таалагддаг  байсан л даа. Одоо бол үгүй юм шиг байна. Харин ч халуун ду...