Posts

Showing posts from July, 2016

Тэмдэглэл-124

Image
НӨАТ-ын сугалаагаар нь 20 сая төгрөг хожих аз таарчаасай. Дахиад 2 жил төлөх банкны зээлээсээ салах юмсан. 2 жил нэгмэдэхэд өнгөрөх ч гэлээ одоо надад бол хол санагдаж байна. Банкны зээлээ төлчихөөд гадагшаа явмаар байна. Австрали юмуу Канад л над шиг хүнд тохирох юм шиг санагдаж байна. Эсвэл Хятадын Даляньд сурмаар байна. Оюутан байхдаа сургуулийнхаа  оюутан солилцооны хөтөлбөрөөр л анх хилийн дээс алхаж байснаас өөр гадагшаа явсангүй. Эрээн л орсон байх даа. Амьдралдаа анх удаа өөрийнхөө бүх зүйлийг дайчилсан маань тэр хөтөлбөрт багтах байсан. Яагаад ч намайг маш гайхалтай олон зүйлс хүлээж байгаа юм шиг санагдаад л тэр зүйлсийг мэдэхийг их хүсч бүр орой бүр бурханд залбирдаг байлаа шүү дээ. Ээж маань явуулахгүй гэж дургүйцэхэд хүртэл зөрж уйлж байж явж билээ. Ээжийн минь дургүйцсэн нь бодвол карманд нь хийгээд явуулчих мөнгө байхгүй, өмсчих ч олигтой хувцасгүйд минь санаа нь зовсон байхдаа. Замын зардлын мөнгөнөөс ч угаасаа илүү гарч чадаагүй ч би үүнд гутраагүй зүгээр л намайг...

Тэмдэглэл-123

Өвчинөө хүндрүүлж үхэх оролдлогыг минь ээж минь таслан зогсоолоо. Ямар л эх хүн охиноо өвчнөө эмчлэхгүй яваад байхыг харж тэсэх вэ дээ. Дахиад л ээжийгээ зовоочихлоо. Ингэж ээжийгээ зовоосныхоо үйлийн үрийг би амсах вий дээ. Өөр шигээ хүүхэдтэй болчихвол яанаа гэж бодсон чинь гэнэт маш аймар санагдчихлаа. Ээжийн минь намайг гэсэн хайр халамж, дүүгээ хайрлах миний сэтгэл л намайг аргамжиж байх шиг. Хэн нэгнээс ямар ч хамааралгүй байх ямар байдаг бол.. Ганцаардсан, хаягдсан, гологдсон юм шиг байх болов уу эсвэл маш их эрх чөлөөтэй байх болов уу. Хэрвээ би өнчин байсан бол надад ямар ч эцэг эх ах дүү байхгүй би хэнээс ч хараат бус намайг хорих, аргамжих зүйл үгүй байсан бол бурханд тэрсэлсэн чөтгөрийн гар хөл болсон нэгэн байх байсан. Хорвоо дэлхийг үзэн ядаж, хүмүүсийг ч үзэн ядаж тэднийг гайхамшиг гэж хардаггүй зүгээр л махан бие гэж хардаг маш хэрцгий маш муу эмэгтэй байх байсан даа. Тэрийг мэдсэн юм шиг зөв хүн, сайн хүн, шудрага хүн байхаас өөр сонголт үлдээлгүй өөрийн доторх муу муу...

Тэмдэглэл-122

Шалихгүй юм байж өөрийгөө их юманд бодсон их зантай залуучуудыг харахаар дургүй хүрээд байх юм. Өөртэй нь суусан эмэгтэй бараг л жаргана даа гэж ярьж явдаг дүрдээ орчихсон  гэхдээ бодит байдал дээр эмэгтэй хүнээр тэжээлгээд гараа хумхиад суух хүсэлтэй  залуус. Өөрийгөө тэгээд гайгүй чинээлэг боломжийн амьдралтай гээд дүгнэчихнээ, хэдэн гайгүй явж байгаа ах дүү, найз нөхдөө гайхуулсан  сайн хүрээлэлтэй залуу гэгдэх сонирхолтой. Ажлын байран дээр энд тэндээс сонссон худал үнэн онол парактик ярьж мундаг гэсэн нэр зүүхийг хүсэгчид. Иймэрхүү ядмаг тэнэг яриа, хандлагад нь зарим бүсгүйчүүд автаад байх юм. Хөндлөнгөөс харж байгаа надад л бүтэхгүй залуу гэдэг нь харагдаад байхад л өнгө мөнгө, ашиг сонирхол харж байгаад л суугаад  дараа нь тэгээд ярьсан шигээ хүн биш гэдгийг нь ойлгоод нэг нэг хүүхэд тэврээд салах юмдаа бүсгүйчүүд. Үнэндээ өөрийгөө л бөөцийлж өөртөө л санаа тавихаас биш бусдыг хүндэлж хайрлаж мэддэггүй халамжилж чаддаггүй хүмүүс. Нэг л их брэнд, бизнес санаа,...

Тэмдэглэл-121

Би нэг зүйлийг ойлгодоггүй. Хүмүүс буруу хүнээ хайрлаад хамт байгаа гэдгээ мэдээд байгаа мөртөө яагаад салж чадахгүй зовоод байдаг юм бол. Юунд ч юм бэ нэг юманд найдаад л байх юм. Ийм хүмүүсийг би лав өөрөө өөрийгөө зовоох дуртай түүнээсээ өөрөө ч мэдэлгүй таашаал авдаг хүмүүс гэж боддог. Мэдсээр байж, бусад хүмүүс хэлээд анхааруулаад байхад дараа нь өөрийгөө шаналгах зовоох зүйлс хийдэг хүмүүс бол ийм төрлийн хүмүүс. Тэгээд дараа нь би мэдээгүй гэж хэлдэг. Үнэндээ мэдэхийн дээдээр мэдэж байж зүгээр л үгүйсгэж худлаа итгэл өөртөө үүсгэдэг. Үнэндээ бол өөрийгөө зовоох нь сайхан санагддаг. Мэдээж хэн ч би өөрийгөө зовоох нь надад сайхан байдаг гэж хэлэх вэ дээ. Байнга л ямар нэгэн юманд ороогдож хэзээ ч зовлон нь дуусдаггүй хүмүүс байдаг. Бусдын сайхан байгаад атаархаад л, өөрийгөө өрөвдөөд л.. Зарим нэгэн өрөвч хүмүүс эхэндээ мэдэлгүй туслаад л зовлонгоос нь салгалаа гэж бодовч дахиад л нэг шинэ зовлон үүсгээд хүрээд ирнэ.  Нэг бодлын зовлонгоос кайф авч амьдарч байгаад нь  ат...

Тэмдэглэл-120

 Эрүүл мэнд чинь сайнгүй байна шүү гэсэн дохиог бие минь надад өгөөд байгаа ч ямар ч  арга хэмжээ авмааргүй санагдсаар. Нэг бол өөрөө эдгэр үгүй бол үхье гэж бодогдох юм. Үхэл ирлээ гэхэд надад хоргодох харамсах сэтгэл алга. Хараагүй, үзээгүй, хийгээгүй маш олон зүйл байгаа ч гэсэн тэдгээр нь надад нэг их нөлөөлөхгүй байна. Энэ махан биенээс салчихвал нэгтийм маш их эрх чөлөөтэй, сэтгэл амарсан, хүнд зүйл нуруунаасаа авч хаясан юм шиг уужирсан, тайван амгалан, уртаар амьсгаа авч чадах юм шиг мэдрэмж төрөх юм шиг санагддаг. Одоо бол  энэ махан биенд хоригдчихоод гарч чадахгүй байгаадаа бухимдаад байгаа ч юм шиг, энд байгаа нь галзууруулах гээд байгаа ч юм шиг санагдаж байна. Даанч өөрөө өөрийгөө алж чадахгүйгээс хойш ямар нэгэн өвчний вируст найдахаас. Хүмүүс харамсахгүй амьдрах гэж хичээдэг. Хармсахгүй амьдрана гэдэг нь бусдаар хүрээлэгдэж, бусдад хүндлэгдэн, бусдаар хайрлуулж үхэхэд нь зөндөө хүн араас нь чин сэтгэлээсээ гашуудаж сайнаар дурсагдан үлдэхийг хэлэх юм шиг ...

Тэмдэглэл-119

Өвөөтэй маань олон жил хөрш амьдарсан ахтай өчигдөр санамсаргүй дайралдлаа. Би ч таниагүй л дээ. Намайг сүрхий таниад тэр чи мөн үү гээд л нэг хүн хүрээд ирэхээр нь танилаа шүү дээ. Ойр зуурын юм ярьж байснаа энэ олон жилийн дараа ингэж чамайг таних хүн надаас өөр байхгүй байх даа гэж хэллээ. Яагаад гэсэн чинь чи багадаа их хөөрхөн байсан их харж явдаг байж билээ.  Ийм болно гэж хэн санахав. Гэхдээ багын төрх чинь байна байна. Одоо хэдэн хүүхэдтэй болсон бэ гэж авдын. Уурлах уу, уйлах уу гэдгээ мэдэхгүй хэсэг алмайрлаа. Магтан муулна гэдэг нь л болсон. Насанд хүрээгүй охиныг харж явдаг байсан гэхээр нь бас муухай санагдчихлаа. Гэр бүлтэй мөртөө орой нь хоёулаа уулзъя гээд ярих энэ эрчүүдийг яахав. Эрчүүд яагаад нууцлаг харилцааг хүсдэг юм бол.. Нууцлаг бас аюултай болохоор нь уу. Хайр нь гэр бүлийн амьдралын явцад байхгүй болоод зүгээр л үүрэг хариуцлага дээр тогтдог болсон болохоор уу. Өчигдөр шөнийн хэсэгхэн бороонд ганцаараа сайхан алхлаа. Хатуу ундаа ч нөлөөлөхөө больж дээ. Өн...

Тэмдэглэл-118

Ханиад маань хүндрээд энэ наадмын өдрүүдээр өөрийгөө ч гэрийнхнийгээ ч сайхан баярлуулж чадсангүй. 4 өдөр орон дотроо халуурч хэвтэх шив дээ. Ханиаданд л дарлуулчих юм даа.  Дотны хэдэн найзууд минь бүгд л гадагшаа яваад надад жаахан гунигтай санагдаж байна. Сүүлийнх нь бас л яваад өглөө. Бүгд л гадагшаа явж амьдар гэх юм. Явдаг ч юм билүү. Явъя гэвэл яг хаашаа явах уу. Тэрийгээ ч мэдэх юм алга. Энд хүлээж бодож байсан зүйлс бүгд бүтэхгүй болсон болохоор хүлээх зүйлгүй болчихсон болохоор би ийм гунигтай байгаа юм болов уу. Өөрөө өөрөөсөө ч залхах шиг. Нисэх юмсан. Нисч чаддаг ч байсан болоосой хүмүүс. Газар гэгчээр тусгаарлагдахгүйгээр эрх чөлөөтэй хаашаа л бол хаашаа л нисчихдэг байсан бол сайхан байхгүй юу.  Надад хүмүүс баяр баясал авчрахгүй байгаа хэрнээ хүмүүсийн бүтээсэн зүйлс намайг тайвшруулах юм. Кино, ном, дуу хөгжим, зураг, бүжиг, хоол, согтууруулах ундаа гээд л.. Нэгтийм маш өөр мэдрэмж л надад хэрэгтэй байх шиг. Эсвэл шал өөр орчин. Магадгүй явах нь л зөв санагд...

Тэмдэглэл-117

Хүмүүс үнэхээр уйтгартай санагдаж байна. Хүмүүстэй харьцахаас ч дургүй хүрч байна. Ялангуяа эрэгтэй хүмүүстэй. 5,6 сарыг маш томоотой өнгөрүүлжээ. Энэ хугацаанд нэг ч болзоонд явсангүй явах ч сонирхол алга байлаа. Яг л олон дахин уншсан ганцхан номноос өөр унших ном олдохгүй цаг нөгцөөх гэсэндээ дахиад л нөгөө номныхоо хуудсыг залхуутайяа эргүүлэх мэт мэдрэмж төрдөг болчихож. Хүсч хүлээж байсан тэр хүн маань ч гэсэн ялгаагүй сонирхолгүй санагдаж байна. Энэ бүхний эцэст ийм мэдрэмж авах  юм гэж санасангүй дээ. Өөрөө өөртэйгээ л байхдаа  сайхан байна. Гоё кино үзэж, сайхан дуу сонсож, амттай хоол идэж, согтотлоо ууж, санаа зовохгүйгээр бүжиглэж хэн юу гэхэд санаа зовохгүй, бусдын талаар анхаарахгүй зөвхөн өөртөө л сайхан санагдах зүйлсийг хийж амьдарч байна. Ингээд харахаар атаархах юмгүй надад хүмүүс атаархаад байдагийг нь олж мэдэх шиг. Би зүгээр л өөрийгөө жаргалтай байлгах сонголт шийдвэрийг гаргаж сурчээ. Бүх хүмүүст бас ийм сонголт хийх эрх байгаа боловч бэлэн биш гэдгээ м...