Тэмдэглэл-108

Урьд нь өөрийгөө онцгой нэгэн гэж боддог байлаа. Өөрт минь ямар нэгэн онцгой хувь тавилан байгаа гэдэгт итгэдэг байлаа. Тэр онцгой хувь тавилан учрал тохиолыг их л хүлээдэг байлаа. Гэхдээ нэг л өдөр тийм юм байхгүйг ойлгосон юм даа. Хүлээн зөвшөөрөх хэцүү байсан. Яагаад би биш гэж. Надад онцгой байх бүх зүйл байна гэж гоморхдог байлаа. Надад их юм байсан. Авъяас, мэдрэмж, бусдыг татах чадвар гээд л..Бас гэнэтийн онцгой үйл явдлууд ч тохиолдож байсан. Зовлон ч тохиолдож байсан ч дааж гарч чадахгүй тийм хэцүү бол байгаагүй ээ. Даваад л гардаг байсан. Гэхдээ би өөрийгөө дэндүү онцгой гэж бодоод юу ч хийж, яасан ч гэсэн хувь тавилан миний талд байна гэдэгт бүр итгэчихсэн байсан юм шиг. Тиймээс би хичээхээ больчихсон юм. Тэгээд л нэг өдөр хичээхээ болисноор алдсанаа мэдсэн юм. Бас өөртөө дэндүү бардсан юм. Үргэлж зөв шийдвэр гаргаж, үргэлж өөрийн минь зөв байна гэдэгт итгэж явдаг би бас л тэнэг толгой шүү. Ер нь 22 нас хүртлээ амьдрал минь хэцүү байсан ч би өөрийнхөө хувьд аз жаргалтай гайхалтай нэгэн байсан. Гэхдээ амьдралд хөл тавихдаа би хүмүүсийг ч, өөрийгөө ч мэддэггүй байсанаа ойлгосон юм. Мэддэг гэж боддог байсан зүйлсээ яг үнэндээ мэддэггүй байснаараа олон бэрхшээлтэй учирч эцэст нь би зүгээр л бусдын адил нэгэн гэдгээ ойлгосон юм. Тиймээс заримдаа өөрийгөө онцгой гэж бодож явдаг хүмүүсийг харахаар инээд хүрэх ч шиг бас энэ итгэлээ над шиг битгий алдаасай гэж хүсэх шиг.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157