Тэмдэглэл-106
Энэ хэдэн өдрүүдэд нилээн бодсоны эцэст надад ямар ч ашиг тус авчрахгүй хэрнээ миний цаг, сэтгэл, мөнгийг үрж байдаг зугаа цэнгэл, ажил, уулзалт, хүмүүсээс татгалзаж өөрт хэрэгтэй зүйлдээ илүү ихийг зарцуулж байхаар шийдлээ. Тусламж хэрэгтэй үедээ л холбогддог эсвэл намайг уруу татах зорилготой хүмүүсээс бага багаар холбоогоо тасалж амьдралдаа хэн дуртайг нь оруулж байдагаа болиноо. Амьдралдаа оруулах хүнээ сайн бодож шийдэхгүй бол хэрэгтэй хэрэггүй хүмүүст хайран цаг хугацаагаагаа зарцуулж эцэст нь хожсон зүйлгүй болсон байна. Надад ямар нэгэн байдлаар ашигтай байх зүйлд, хүмүүст л цаг хугацаа,сэтгэл, мөнгийг зарцуулж байх нь хавьгүй дээр юм байна гэдгийг маш сайн ухаарлаа. Тиймээс надад хэрэггүй харилцаануудыг бүгдийг нь тасална бас үүсгэхгүй. Хүмүүсийн, цаг хугацааны, мөнгөний үнэ цэнийг надад маш сайн ойлгуулсан өдрүүд байлаа. Бас өөрийнхөө үнэн гэнэн итгэмтгий давхар санаагүй амьдардаг гэдгээ олж мэдсэн маань өөрийгөө жоохон өөрчлөгдөх хэрэгтэйг ухаарууллаа.
Би өөрийгөө ч эргэн тойрноо ч солонго шиг үзэсгэлэнтэй харагдуулдаг өвөрмөц тод хүмүүстэй хамт байх дуртай. Тэдний амьдралын хэв маяг, үзэл бодол, харах өнцөг, хандлага нь надад яг л өөр ертөнцөд очсон мэт сонирхолтой сайхан санагддаг. Харин өөр шигээ саарал эсвэл хэтэрхий бараан үгүй бол хэтэрхий цагаан хүмүүстэй байх дургүй. Өөрийн гэсэн тод өвөрмөц өнгө төрхтэй хүмүүстэй хамт байхыг хүсч тэдэн шиг болохыг хүсэхдээ өөрийгөө янз бүрийн өнгөөр буддаг байж. Гэвч өчүүхэн усны дусалд л өнөөх будаг нь хуулран өөрийн минь жинхэнэ дүр төрх гарч ирнэ. Үүнийгээ хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй байж. Гэхдээ нэгэнт л саарал хүн юм чинь саарлаараа л байя. Дахиж өөртөө янз бүрийн өнгө будаг нялмааргүй байна.

Comments
Post a Comment