Тэмдэглэл-107
Зүүд хүний сэтгэцэд нөлөөлдөг гэдэг нь үнэн юмаа. Заримдаа би сэрэхдээ бодит байдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй юм. Зүүд маань миний жинхэнэ амьдрал юм шиг санагдах юм. Буцаж зүүдний ертөнц рүүгээ явмаар санагдана. Зүүдэндээ би урьд нь очиж байгаагүй харж байгаагүй хотынхоо гудамж талбай, байшин барилгыг зүүдэлдэг. Ирээдүйд хот маань миний зүүд шиг болвол сайхан л байна.
Өчигдөр цайны цагаараа ажлын хүүхнүүдтэйгээ буу халж сууж байгаад цаг хугацааг ухраавал ямар шийдвэр гаргахгүй байх байсан бэ гэж асуусан чинь ихэнх нь нөхөртэйгээ суухгүй байх байсан гэж хариуллаа. Ямар ч эргэлзээгүйгээр шууд тэгж хариулцгаасанд их гайхлаа. Эмэгтэй хүний амьдралын хамгийн том чухал шийдвэр бол нэг насны ханиа сонгох явдал шүү дээ. Энэ сонголтоо л зөв хийх юмсан гэж бодож бас айж байна. Би хэзээ ч хайр дурлалаас болж гүн шархалж байсангүй. Бүгдээрээ л хамаг чадлаараа миний төлөө хичээж, намайг чин сэтгэлээсээ хайрлаж байхад тэр бүх зүйл нь миний хувьд хангалттай санагдаж байсангүй. Яагаад ч юм бэ нэг л сэтгэлд хүрч чаддаггүй байсан. Чин сэтгэлийг нь мэдэж байсан ч мэдэрч байгаагүй юм байна. Гэхдээ би хайрлах ёстой тэр л хүнээ олвол хайрласан шиг хайрлаж чадна гэдгээ мэддэг. Харин олтлоо хичнээн хүнийг шархлуулах юм бол доо.
Түүнийг би маш ихээр хүсэмжлэх хэрнээ бас хамгийн ихээр шархлуулах хүн нь би байх. Тийм болохоор дахиж харилцаагаа эхлүүлэх алхамыг хийж чадахгүй байна. Түүнээс өөр илүү хэн нэгэн гарч ирвэл эргэлзэлгүй орхиж чадах тийм хатуу сэтгэлтэй нэгэн шүү дээ би. Тийм болохоор өөрийнхөө шуналыг орхиж түүнийг зүгээр л тайван орхиё. Одоо хайр дурлалын харилцаан дээр тохирохгүй гэдгээ мэдсээр байж тохирох шалтгаан, сэтгэлдээ нийцүүлэх зүйлийг хайж нөгөө хүнээ өөртөө сайн болгох зүйлсийг хийхгүй ээ. Залхаж бас утгагүй санагдаж байна.

Comments
Post a Comment