Тэмдэглэл-105
Миний урам зориг, эрч хүч, итгэл үнэмшил, найдвар байхгүй болчихоор бүх зүйл бодож байснаас минь өөр байхаар би хямардаг юм байна. Бүгд худлаа байсанд дургүй хүрч ямар ч утга учиргүй санагддаг юм байна. Бас өөрийгөө чамлахаар нэг л тийм хэцүү хүн болж хувирах юм.
Хайрыг хүсдэг хэрнээ би хэзээ ч хайрыг нэгт тавьж байсангүй. Эрдэм боловсрол, мэдлэгийг эрхэмлэдэг хэрнээ хэзээ ч түүний төлөө үхэн хатан тэмцэж байсангүй. Сайн найз нөхөдтэй баймаар байгаа боловч найз нартаа чин сэтгэлээсээ анхаарч, туслаж байсангүй. Гэр бүлээ халуун дулаан байгаасай гэж хүсэх хэрнээ түүний төлөө юу ч хийж байсангүй. Хөөрхөн байхыг хүсэх хэрнээ түүнд цаг зарцуулж байсангүй. Мөнгөтэй байхыг хүсэх хэрнээ залхуурч аль биед амар зүйлийг хийдэг байж. Зорилготой, хүсэл мөрөөдөлтэй байхыг хүсдэг хэрнээ зүгээр бодохоос, бусдад атаархахаас өөрийг хийсэнгүй. Яг юу хийж, яаж амьдарч ирснээ ойлгохгүй байна. Зүгээр л амьсгалж л байсан юм шиг. Ирээдүйгээ бодох дургүй, өнгөрснөө мартчихдаг яг одоогоороо л амьдарч яг одоо л яамаар байна түүнийгээ хийж ирсэн би зүгээр л урсгалаараа амьдарч ирсэн нэгэн юм байна. Гэхдээ дэлхийг дагаж би эргэдэг болохоос биш дэлхий намайг тойрч эргэдэггүй болохоор олон зүйл бодож төлөвлөж итгэж амьдарснаас яг одоо яамаар байна тэрийгээ л хийж амьдарвал болох юм шиг, илүү амгалан тайван байх юм шиг. Гэвч хүний шунал гээчийг яаж ч чадахгүйгээс хойш энэ шуналдаа автагдан өөрийгөө зовоож суух юм даа.

Comments
Post a Comment