Posts

Showing posts from 2019

Тэмдэглэл-218

Image
Тэмдэглэл бичээгүй 2 сар болчихож. Компанийн үйл ажиллагаа тааруу байгаа болохоор сүүлийн 45 хоног бараг л амралттай байлаа. Энэ хугацааг үр дүнтэй ашиглая гэж бодсон боловч санаснаар болсонгүй. Нэг мэдэхэд л цаг хугацаа юу ч хийж амжаагүй байхад урсан одож. Өчнөөн санаа зовоосон асуудлууд байгаа ч юуг нь ч шийдэж чадахгүй дэмий л их бодож цаг хугацааг алдах юмдаа. Дорвитой үйлдэл хийлгүй. Унтаж, идэж, кино үзэж, ганц 2 ном уншиж, гэрээ цэвэрлэж, хоол хийж, хааяа зурагт, инстаграм, тик ток, фэйсбүүк ухаж ингэс тэгэсхийж байтал өдөр хоног урсан өнгөрч. Мэдээж мөнгөний асуудалгүй байсан бол ингэж амьдрах сайхан санагдсан. Бас тайван. Гэвч амьдрахын тулд мөнгө хэрэгтэй. Мөнгөтэй байж л бусад санаа зовоосон асуудлуудыг төвөггүй зохицуулж болно. Яаж мөнгөтэй болох вэ гэж мянга бодож үсээ зулгаасан ч өөрт тохирох шийдэл олж чадсангүй. За ядаж гэртээ байж  дасгал хөдөлгөөн хийж өөртөө анхаарал тавъя гэж бодсон ч өөрийгөө захирч чадахгүй залхуурсаар байгаад л таарлаа. Сурагч байхад багш ...

32 жил

Image
Уул нь төрсөн өдрөөрөө тэмдэглэл бичъе гэж бодсон ч шартаад тэнхэл байсангүй. Бас тэрнээс хойш бичих хүсэл төрсөнгүй. 9-р сарын дундуур хотод ирлээ. Зуны 3 сар зугаатай, уур хүргэсэн, ядарсан, сэтгэл амар өнгөрлөө. Хотод ирээд 5 хоног гэрээр эмчилгээ хийлгэлээ. Хэтэрхий ядаргаанд ороод толгой маань санжилдаг болчихсон байсан. Сүүлийн нэг сар нь бараг эрэгтэй ажилчид байхгүй би өөрөө  "хүчит хар"  шиг хүчний ажлуудыг нь хийгээд байсан болохоор аргагүй ч үгүй биз. Суух ч завгүй өдөржин юм хийгээд л байсан мөртөө турж чадаагүй харин нэмсэн. Дээрээс нь баки болсон. Өмнөхөөсөө илүү том биетэй болчихсон. Найз маань намайг учиргүй даруухан, сайн залуу гээд л fb-гээр танилцуулсан ч надад харьцаад эхэлсэн чинь яавч цоо эрүүл хүн биш нэгтийм сэтгэцийн бага зэрэг гажигтай юм шиг санагддаг байсан. Тийм болохоор нээх илэн далангүй байлгүй ойр зуурын юм бичсэн шигээ л хот ороод найзыгаа бодоод нэг уулзвал уулзах юмдаа гэсэн харилцаатай байж байгаад хотод ирээд уулзахын өмнөхөн өнөө залууг...

Тэмдэглэл-217

Image
Блогоо дээрээ бичих нь улам л холдоод байна шүү. Сэтгэл санаа тайван, юунд ч санаагаа чилээж зовохгүй байгаа болохоор л тэр байх даа. Буйр нууран дээр ирээд 14 хоног болчлоо. Энэ зуныг энд ажиллаж, амарч өнгөрөөгөөд намар хот орно. Мэнэнгийн их тал дунд л нэг зуныг өнгөрөөх нь дээ. Хааш хаашаа цэлийсэн тал байх чинь эхэндээ бас эвгүй л байлаа. Одоо ч бас дасч байна даа. Нар хурдан мандаж, жаргана. Буйр нуур сайхан нуур байна. Ёроол нь тэр чигтээ элс, хүчтэй давалгаатай, эргээрээ зөөлөн элстэй, бас хясаанууд ихтэй, дээгүүр нь усны шувууд байнга зэллэж ниснэ, яг л далай эрэг дээр байгаа мэт. Эргээсээ нилээн хол явж байж гүнзгийрдэг, гэхдээ хөл алдаж живнэ гэсэн ойлголт байхгүй. Жоохон гүнзгийрч явсанаа буцаад гүехэн болчихно. Элсэн ёроолтой болохоор тэр байх. Заримдаа яг л усан дээгүүр явж байгаа мэт их элс усаа түрэн гарч ирсэн байна. Энд утас, интернетийн сүлжээ муу болохоор, дээрээс нь утсаа элсэнд унагаагаад алга болгосон учир хүмүүстэй нээх холбоо барихгүй л байна. Чих амар сайхан...

Тэмдэглэл-216

Image
Би хүүхэд байхын л минималист нэгэн байсан юм байна. Энэ маань сайндаа биш гэр бүлийн минь ядуу амьдралтай холбоотой байж. Хүссэн бүхнээ авах боломж биш хэрэгтэй зүйлээ л авах санхүүгийн чадвартай байсан болохоор. Одоо ч гэсэн бага насны минь сонголтууд зуршил болсон юм шиг байна. Манай гэрт илүү дутуу тавилга, хэрэгтэй хэрэггүй овоорсон зүйлс байдаггүй. Хэрэглэхгүй бол харамсахгүйгээр хаяж чаддаг эсвэл хэрэгтэй нэгэнд нь өгч чаддагтай холбоотой байх. Ном унших дуртай надад хүртэл тийм ч их ном байхгүй. За ихдээ л 20-иод ном байгаа байх. Номын сангаас ном авч унших эсвэл бусдаас зээлж уншдаг.  Бас үнэтэй эд хэрэглэл байхгүй. Үнэтэй гар утас, машин, цаг, гоёл чимэглэл, цүнх хувцас гэх мэт. Зүгээр л боломжийн үнээр авсан хэдэн хувцас, эд хэрэглэлтэй. Гоо сайхан, эрүүл ахуйн тал дээр харьцангуй үнэтэй зүйл хэрэглэдэг ч түүнийгээ яг таг өөртөө тохируулж авч дуустал нь хэрэглэдэг.  Энэ маань ганц эд зүйл дээр ч биш хүмүүсийн харилцаан дээр, мэдээлэлүүдэд дээр хүртэл ашиглагддаг. ...

Тэмдэглэл-215

Image
Блог дээрээ бичээгүй сар гаран болж. Энэ хугацаанд их зүйл л боллоо. Ямартай ч ажлаа хүлээлгэн өглөө. 6 жил өдөр, шөнө, амралт гэлгүй ажиллачихаад хувийн амьдрал, боловсрол, эрүүл мэнддээ анхаарах ч завгүй явж хамаг юмыг нь хийж бүх зүйлийг нь нугалж өдий хүрсэн байхад эцсийн эцэст үдэлтийн хоол ч үгүй гарлаа даа. Бодохоор гомдмоор ч юм шиг. Өөртөө л гомдох юм даа. Эцсийн эцэст миний л шийдвэр байсан шүү дээ ийм хамт олон, удирдлагатай ажиллах. Яахав ажил хөдөлмөр эрхэлснийх өмнөх байшингийн зээлээ төлж, дахиад жижигхэн 2 өрөө байр авлаа. 10 жилийн хугацаатай банкны зээлээр. Дахиад л өвдөх ч эрхгүй амьдрах нь дээ. Бас л хотын зах руу авлаа. Хотын төвийн байрны үнийг одоогоор төлж дийлэх боломжгүй болохоор яалтай билээ. 4.01нд байрандаа нүүж ороод 2 дүүтэйгээ хамт сайхан л байна. Ажилгүй өдрийн цагаар гэртээ байх бас л тиймхэн санагдаж байна. Одоо гэртэйгээ ойролцоо газар ажилд орохыг хичээнээ. Хол бол бүтэхгүй. Хотын түгжрэлд хамаг цаг өнгөрчихнө. Одоо гэрээ аятайхан тохижуулах л үлд...

Тэмдэглэл-214

Image
Амьдрал надад яг л нохойгоо зоддог, нүд үзүүрлэдэг, савхийвэл л загнаж хөөж тууж байдаг, хэдэн өдөр хоол өгөхгүй өлсгөж байснаа тавгийн ёроолд жоохон жанхуу шиг хоол өгдөг эзэн шиг хандах юм. Хөөрхий нохой гэрээсээ ч явж чадахгүй, хэрвээ явбал гудамжинд гарна. Гудамжны нохой болчихвол одооныхоос дээрдээд байх юм байхгүй, харсан үзсэн хүмүүс хөөж тууж зовооно, олдсон жоохон хоолоо ч өөрөө ч идэж чадахгүй бусад золбин нохойнуудад булаалгана, гадаа хүйтэнд үүр ч байхгүй олигтой дулаахан унтаж чадахгүй  гээд бүр дордсон нөхцөл хүлээж байгаа болохоор хатуу эзний ааш авирыг тэвчин амьдрах нохой. Эзэндээ эрхэлж ,хайр халамжаар бөмбөгдүүлж, гоё хоол идэж, том байшинд амьдарч, дураараа тоглох зарим нохдод атаархан ийм эзэнтэй болох минь яав даа. Ямар азтай нохой нь сайн эзэнтэй учраад, яагаад би ийм хэцүү эзэнтэй учирсан бол гэж санаашран атаархах нохой. Хичээгээд байхад юмс бүтэхгүй улам л дордоод байхаар хэцүү санагдах юм. Яг миний юу нь болохгүй байгаа юм бол, юуг нь буруу хийгээд бай...

Тэмдэглэл-213

2019 он, гахай жил, 32/33/ нас. Он гараад альхэдийн 2-р сар дундаа орчихож. Сэтгэл санаа минь, амьдрал минь нэг хэвийн тайван байлаа. Ирээдүйн тухай, өөрийнхөө тухай, бусдын тухай дэмий юм бодохгүй байхаар амар амгалан байх юм даа. 12-р сарын дундаас спиннингээр хичээллэж эхэлсэн. Спиннинг их давгүй юм. Дасгалаа дууссаных дараах бие сэргэсэн мэдрэмж нь их гоё.  Даанч орой 20 цагаас хичээллээд 21 цагт дуусдаг болохоор бие сэргэчихээр нойр хүрэхгүй юм. Шөнийн 1-2 цаг болтол сэрүүн байж байгаад өглөө босох гэж бөөн юм болох юм даа. Өглөө 7.40-д босоод л 8.30-д гэрээсээ гараад 9.30-д ажил дээрээ ирэх юм даа. Арайхийж хассан жингээ цагаан сараар буцаагаад нэмчихлээ. Дасгал бүрийн дараа багш маань биеэ тэврээд хэвт гээд хэвтүүлдэг юм. Өөрийгөө тэврээгүй ямар их удсанаа мэдсэн. Өөрийгөө тэврэх бас сайхан санагдсан. Ер нь өөрийгөө тэвэрч баймаар юм байна лээ. Өөрийгөө хайрлаж надад энэ биеэс өөр юу ч байхгүй гэдгээ ойлгож эрхэмлэж нандигнаж явах ёстойгоо ухаарсан. 3.31-нээр ажлаасаа гар...