Тэмдэглэл-216
Би хүүхэд байхын л минималист нэгэн байсан юм байна. Энэ маань сайндаа биш гэр бүлийн минь ядуу амьдралтай холбоотой байж. Хүссэн бүхнээ авах боломж биш хэрэгтэй зүйлээ л авах санхүүгийн чадвартай байсан болохоор. Одоо ч гэсэн бага насны минь сонголтууд зуршил болсон юм шиг байна. Манай гэрт илүү дутуу тавилга, хэрэгтэй хэрэггүй овоорсон зүйлс байдаггүй. Хэрэглэхгүй бол харамсахгүйгээр хаяж чаддаг эсвэл хэрэгтэй нэгэнд нь өгч чаддагтай холбоотой байх. Ном унших дуртай надад хүртэл тийм ч их ном байхгүй. За ихдээ л 20-иод ном байгаа байх. Номын сангаас ном авч унших эсвэл бусдаас зээлж уншдаг. Бас үнэтэй эд хэрэглэл байхгүй. Үнэтэй гар утас, машин, цаг, гоёл чимэглэл, цүнх хувцас гэх мэт. Зүгээр л боломжийн үнээр авсан хэдэн хувцас, эд хэрэглэлтэй. Гоо сайхан, эрүүл ахуйн тал дээр харьцангуй үнэтэй зүйл хэрэглэдэг ч түүнийгээ яг таг өөртөө тохируулж авч дуустал нь хэрэглэдэг.
Энэ маань ганц эд зүйл дээр ч биш хүмүүсийн харилцаан дээр, мэдээлэлүүдэд дээр хүртэл ашиглагддаг. Хамт байхыг хүссэн хүмүүстэйгээ илүү их холбоотой байж, цагаа өнгөрөөдөг. Бас өөрийн хийх дуртай зүйлдээ л цагаа зарцуулдаг.
Магадгүй миний цагаа зарцуулдаг зүйлс маань бусдад үр дүнгүй хий дэмий хугацаа алдаж байгаа мэт санагдаж болох ч эцсийн эцэст тэдгээр зүйлс минь намайг хөгжөөдөг, жаргалтай байлгадаг нь л чухал юм. Гэхдээ түр зуурын жаргалтай байлгах зүйлд биш илүү урт хугацаанд жаргалтай байлгах зүйлд цаг хугацаагаа зарцуулах нь чухал. Харин би үүнийг л зөв хийж чаддаггүй сул талтай.
Шинэ ажилдаа ороод ажлаа хүлээн авч дууслаа. Харьцангуй залуу хамт олон дунд энэ удаа орлоо. Том компани болохоор ганц бие залуучууд нилээдгүй байгаа ч зарим нь салсан хүмүүс бололтой. Огт амьдрал зохиож байгаагүй хүмүүс нь бага л юм шиг байна. Над шиг ганц бие бүсгүйчүүд бас их байна. Яваандаа тэд нартай илүү их ойр дотно болж зовлонгоо хуваалцаж байнаа гэхгүй юу. Яг бодож байсан шигээ ганцаараа тусдаа гоё өрөөнд сууж байна.
Одоо шалгалтандаа намар тэнцэх, найз залуутай болох хоёр зорилгоо биелүүлчихвэл нэг хэсэгтээ л сайхан байна байх.
2019 онд өмнөө тавьсан 4 том зорилго маань биелэгдлээ гэсэн үг.
Одоогоор ажлын ачаалал бага ч компанийн үйл ажиллагаатай уялдаад 5-р сарын дундаас эхлээд 9-р сар хүртэл нилээн завгүй байх нь дээ.
Өмнө нь шар өнгөнд дургүй байлаа. Нартай өдрөөс илүү бүүдгэр өдөрт дуртай. Зуны улиралаас өвлийг илүүд үздэг байлаа. Одоо харин шар өнгөнд, наранд, зунд өвлөөс илүү дуртай болсон байна. Хаанаас ч билээ өөдрөг хүмүүс шар өнгөд дуртай бол гутранги эсвэл депрессэнд орсон хүн шар өнгөнд дургүй үзэн яддаг гэж сонссон. Тэгээд өөрийгөө бодсон чинь үнэн л юм шиг байна. Өмнөх би -гээс одооны би илүү өөдрөг тайван нэгэн болсон байх. Хүмүүс өөрчлөгддөг. Гэхдээ бас өөрлөгддөгүй зүйлс тэр дунд нь бий. Илүү үнэ цэнэтэй чухал зүйлс нь бол хэвээрээ л байдаг. Миний хувьд хэзээ ч, хаана ч, юу ч хийж, яаж амьдарсан байлаа шудрага байдал, хайр, энх тайванг илүү чухалчилна. Бусад нь тэгээд энэ 3-г эрхэмлэж явахад болох л байлгүй дээ.

Comments
Post a Comment