Тэмдэглэл-214
Амьдрал надад яг л нохойгоо зоддог, нүд үзүүрлэдэг, савхийвэл л загнаж хөөж тууж байдаг, хэдэн өдөр хоол өгөхгүй өлсгөж байснаа тавгийн ёроолд жоохон жанхуу шиг хоол өгдөг эзэн шиг хандах юм. Хөөрхий нохой гэрээсээ ч явж чадахгүй, хэрвээ явбал гудамжинд гарна. Гудамжны нохой болчихвол одооныхоос дээрдээд байх юм байхгүй, харсан үзсэн хүмүүс хөөж тууж зовооно, олдсон жоохон хоолоо ч өөрөө ч идэж чадахгүй бусад золбин нохойнуудад булаалгана, гадаа хүйтэнд үүр ч байхгүй олигтой дулаахан унтаж чадахгүй гээд бүр дордсон нөхцөл хүлээж байгаа болохоор хатуу эзний ааш авирыг тэвчин амьдрах нохой. Эзэндээ эрхэлж ,хайр халамжаар бөмбөгдүүлж, гоё хоол идэж, том байшинд амьдарч, дураараа тоглох зарим нохдод атаархан ийм эзэнтэй болох минь яав даа. Ямар азтай нохой нь сайн эзэнтэй учраад, яагаад би ийм хэцүү эзэнтэй учирсан бол гэж санаашран атаархах нохой.
Хичээгээд байхад юмс бүтэхгүй улам л дордоод байхаар хэцүү санагдах юм.
Яг миний юу нь болохгүй байгаа юм бол, юуг нь буруу хийгээд байгаа юм бол гэж зөндөө бодовч гаргалгаа алга.
Бусдад сайн санаж, сайхан хандаж, шудрага байхад эргүүлээд яагаад үл тоосон, басамжилсэн, дутуу үнэлсэн, сэжиглэнгүй, найдваргүй мэтээр хараад байгаа юм бол...
Халуун, дулаан харьцаад байхад зөрүүлээд хүйтэн хөндийн мэдрэмж авах юм.
Дургүй хүрчлээ. Алхам тутамдаа хичээж амьдрах, өөрөөрөө байж болохгүй байгаа энэ амьдрал ядаргаатай санагдаж байна.
Хүрээлж байгаа хүмүүс маань ч намайг аз жаргалтай, сайн сайхан байгаад дотроо атаархаж, дургүй байдаг. Зовж хэцүү байвал дотроо тэд тайвшралыг мэдэрч, бах нь ханадаг. Тэр сэтгэл хөдлөлүүдийг ямар үйлийн үрээр би мэдээд байдаг юм бол. Бусдын бодлыг уншиж чадахгүй ч юу мэдэрч байгааг нь маш сайн мэддэг. Тийм болохоор жаргалтай байгаа, хэцүү байгаагаа бусадтай хуваалцаж чаддаггүй. Тийм болохоор л би бусдад юу бодож байгаа нь мэдэгдэхгүй хаалттай, нийтэч биш санагддаг байх.
Үнэн хэрэгтэй би маш нээлттэй, нийтэч хүн юм шүү дээ. Болгоомжлоод байхааргүй шудрага, илэн далангүй нэгэн.
Бусдын дэмжлэг, сайхан урам хайрласан үгсээр маш их дутаж байгаагаа л мэдэж байна. Өөрөө өөртөө үргэлж хэлж ирсэн ч бусдаас бас сонсохыг хүн хүсдэг л юм байна.
Ядаргаатай нөхцөл байдал минь хурдан дуусч, хичээл зүтгэл минь үнэлэгдээсэй гэж л хүсэе дээ.
Спиннигт яваад яг 2 сар боллоо. 4 кг жин хассан ч хүмүүс намайг 6, 7 кг жин хассан юм шиг харагдаж байна гэсэн. Анх удаа л тууштай 2 сар явлаа. Урьд нь сар гаран болоод л орхиод байсан бол энэ удаа тэгсэнгүй бас цаашдаа ямар ч байсан 6 сар хүртэл хичээллэх төлөвлөгөөтэй байна.

Comments
Post a Comment