Тэмдэглэл-168

3л хар пиво уусан чинь 2 кг таргалчихаж хэрэг алга. Эмэгтэйлэг байж вино л ууж байхаас. Ойрд хэл амтай өдрүүд байлаа. Гэхдээ надад ямар ч бухимдал гонсойлт юу ч мэдрэгдсэнгүй. Харин хамтрагчдаа өөрчлөх цаг болсон гэдгийг л мэдлээ. Цаашдаа хамт ажиллаж хамтарч баг болж ажиллана гэдэг нь бүтэхгүй зүйл бололтой.Өөрсдийгөө байгаагаасаа илүү үнэлж хардаг хийх ёстой зүйлээ хийсэндээ бахархдаг ч юмуу том зүйл хийчлээ гэж сайрхдаг, даруу биш тэрүүхэн тэндээ жижигхээн хөөрхөн амбицтай хүмүүстэй нэг баг болж ажиллахаар инээд хүрээд байна. Өөрсдөөс нь өөр байгаа намайг шүүмжлээд гэх юмуу гоочлоод гэх юмуу нэг л харьцаа тавгүй байна. Хэрвээ би хэл амтай дуугүй нэгэн биш байсан бол гал гарах гээд л байна шүү. Гэвч тэгтлээ дотно биш боловч шууд харьцаагаа таслаад зам замаа хөөхөөр бас харьцаатай биш болохоор төвөгтэй юмдаа.
Хүмүүс бусдад хүндлэгдэж, бусдын анхаарлын төвд байж, магтуулах, өөрсдийгөө мундагаар мэдрэх асар их хүсэлтэй байх юм. Харин энэ хүслээс би альхэдийн татгалзчихсан.  Зүгээр өөрийгөө 7 тэрбум хүний нэг за үсрээд л 70 жилийн настай амьд бодгал үхэхээрээ зүгээр л мартагдах нэгэн гэдгээ мэдсэнээс хойш нээх сүрхий өөрийгөө энэ амьдралд өөрийн гэсэн үүрэгтэй ирсэн гэх мэт үгнүүдэд итгэхээ больсон. Онцгой нэгэн, мундаг нэгэн, баатар нэгэн биш. Жирийн л нэг, байдаг л нэг энгийн хүн. Энэ бүгдийг хүлээн зөвшөөрөөд өөрөөсөө илүү амьдарч байгаа хэн нэгэнд атаархахаа болиод өөрийгөө, өөрт байгаа зүйлсээ голохоо зогсоовол сэтгэлийн маш амар амгалан байдлыг мэдэрдэг юм байна. Бидний өөрсдөө дүгнэдэг тэр утга учиртай амьдрал эцэст нь зүгээр л ямар ч утгагүй санагдаж болно шүү дээ. Бусдаас илүүрхэхгүй юмаа гэхэд дутахгүй амьдармаар байна гэж хэлж байсан хүмүүсийг зөндөө сонссон. Тэр тэгсэн байна би ч бас тэрнээс юугаар дутдын  гээд л зүтгэж байгаа хүмүүсийг зөндөө харсан. Бусадтай барьцаж амьдраад л байх шиг. Бусдад өөрийгөө батлах гээд л. Юуны тулд юм бүү мэд. Худлаа хэдэн магтаал сонсч өөрийгөө дөвийлгөх гээд байгаа ч юм уу. Өөрийгөө бусдад хэрэгтэй хүн гэдгээ харуулах гээд ч байгаа юмуу.
Хурдхан найз залуутай болохгүй бол нүүрээр батга гараад хэрэг алга. Гаднаас нь эмчлээд ч нэмэр алга. Жоохон байж байгаад л дахиад гарчих юм. Ядаж байхад эрэгтэй хүнд сэтгэл татагдахгүй юм. Татагдсан нэгэн нь альхэдийн өөр хүнтэй байх юм. Бас болгоомжтой байхгүй бол өөрөө ч мэдэлгүй хүний 2-дох болчихсон явж байх хэцүү үе байна шүү. Эхнэр ч юмуу найз бүсгүйгээсээ түр зуур тусдаа байгаа эрчүүд бас зүгээр байхгүй бололтой худал үнэн юм яриад өөр эмэгтэйн толгойг эргүүлж явах юм. Өөрийнхөө хүүхдийг ах дүүгийнхээ хүүхэд болгоод яриад явж байгаа хүнтэй ч таарах юм байна ш дээ. Итгэх хэцүү байна даа. Миний үеийн эрчүүд чинь бас өөрийн үеийн бүсгүйчүүдээ голоод залуу бүсгүйчүүд сонирхдог юм байна. Би чинь ер нь хөгшиндөө ороод байгаа юм бишүү. 2000 оны хүүхэд одоо 17 настай гээд бодохоор нас явчихсан ч юм шиг. Өөрийгөө харахаар залуу ч байгаа юм шиг.
Хэрэг тарьдаг асуудал үүсгэдэг үе минь баяртай болж байна даа. Одоо илүү ухаантай, илүү буурьтай гэдэг үе рүү шилжиж байх шиг байна.





Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157