Тэмдэглэл-165

Ажлын газрын маань надаас 4 дүү бүсгүйг дараа 7 хоногт бэр гуйх гэж байгаа гэдэг яриа ажлаар болж байснаа бүгд л надаас чи минь одоо яана даа, ганцаараа хоцорлоо гэцгээж хурдан хүнтэй суу гэх нь ядаргаатай юм.Тэр нь ямар санаан зоргоор болоод байдаг зүйл биш дээ.
Европын орнууд болон азийн зарим орнуудад 35-40 насандаа  гэрлэх нь хэвийн үзэгдэл шүү дээ. Үүнээс өмнө нь гэрлэвэл бараг залуудаа гэрлэж байгаа тоондоо орно. Магадгүй Монголчуудын дундаж наслалт бага, уур амьсгал, орчин нөхцөл гээд олон хүчин зүйлээс болж 30-35 нас бол оройтож байгаа үедээ ордог байх. Тэгээд гэр бүл болох хүн нь учирахгүй байхад яалтай билээ.  Гадаадад олон жил амьдарсан 37 настай хамаатны эгч маань Австри хүнтэй суух гэж байгаа юм. Бүр болохгүй бол гадаад нөхөртэй болсон ч яахав дээ.
Би бол үндсэрхэг үзэлтэн биш. Мэдээж Монгол Улс минь хөгжин цэцэглэж ард иргэд нь амар тайван сайхан амьдраасай гэж хүсдэг ч бусад гадаадын иргэдийг доромжилж ад үздэг нэгэн бол биш. Тэнгэр заяат хөх толботон гэж цээжээ дэлддэг нь биш ч өөрийн орны  зан заншил, өв соёл уламжлал,түүх, амьдралын хэв маяг онцлогоосоо ичдэггүй бусдад улсын иргэнд бахархаж ярьдаг танилцуулдаг. Бид дэлхий гэсэн энэ гаригаас өөр хаана ч одоохондоо амьдарч чадахгүй. Хаашаа ч явж чадахгүй. Энд төрсөн эндээ л үхнэ. Энэ гариг дээр амьдарч байгаа 200 гаруй улсын 7 тэрбум хүн хоорондоо эвтэй, нэг нэгнийхээ соёлыг хүндэлдэг, нэг нэгэндээ тусладаг, хаана ч очсон   эх байгалиалаа хайрлаж байгаасай гэдгээс өөр зүйл хүсдэггүй. Дэлхийн 2-р дайн дуусаад 100 жил ч болоогүй байхад дараагийн дайныг хүсэгчид их байх юм. Дэлхийн 3-р дайн гараасай тэгвэл Монгол тэр дундаас нь хожоод хөгжиж чадна гэж нэг хүн ярихыг сонсоод золтой л цохиж аваагүй. Шууд дургүй хүрсэн. Одоо ч энд тэнд дайн болж халдлагууд гарч байхад тэр бүгдийг ойлгож мэдэрч чадахгүй юмаа гэхэд дуугүй байж сурмаар юмдаа зарим хүмүүс. Дайн болоогүй ч гэсэн өдөр тутам хэн нэгний санаатай болон санаандгүй үйлдэл, өвчин эмгэгээс  болж хичнээн хүн амиа алдаж байгаа билээ дээ. Хайртай хүнээ алдах уй гуниг харуусал гашуудлыг мэдэхгүй, мэдсэн ч гэсэн мартсан ч юмуу эсвэл зүрхэндээ тэгтлээ ойр тусгаж аваагүй хүмүүс л үймээн самуун дайн дажиныг хүсдэг байх даа. Өөрсдийгөө дотроо бол  Marvel-н цувралын баатруудаар төсөөлөөд алж өгнөө л гэж боддог байх даа. Яг цаг нь болоход  амь нас нь хутганы ирэн дээр ирвэл хичнээн арчаагүйтэж амьдрах гэж зүтгэх бол.
Ер нь ажаад байхад бүдүүлэг зан гаргадаг хүмүүс дандаа царай муутай хүмүүс байх юмаа. Хэн хаана бүдүүлэг зан үйлдэл гаргаж байна тэр хүмүүс нь дандаа л царай муутай хүмүүс байх юм. Царай шигээ юмаа гэж дотроо бодох юм. Ер нь Солонгосчуудын хүний царай их хардаг, царайлаг сайхан хүмүүст дуртай байдаг нь тийм ч буруу зүйл биш бололтой. Сайхан хүмүүс чинь байнга л бусад хүмүүсийн хараанд өртөж явдаг болохоор үг үйлдлээ их хянадаг болчихдог юм шиг байгаан. Хэр барагтай л бүдүүлэг үг хэлж муухай зан үйлдэл гаргахгүй бусдыг хүндэлнэ, аливаад хүндэтгэлтэй хандана. Харин царай муутай хүмүүс алдах юмгүй гэсэн шиг л байх юмдаа.
Согтууруулах ундаа хэрэглэх ямар ч хүсэлгүй болчихож. Усны үхэр шиг л уудаг байсан минь бүр алга болчихож. Хүн даая хүрээд ир гэхэд өмнө нь бол за гээд л шууд очдог байсан бол одоо шууд татгалзаж хүмүүсийн нүд амыг орой дээр нь гаргаж байх шив. Би өөрөө ч шууд ингэтлээ дургүй болчихно гэж бодсонгүй. Нэг юманд донтвол эцсийг нь хүргэж байгаад гэнэт сонирхолгүй санагдвал шууд больчихдог зандаа баярлах ёстой юу эсвэл сонирхолгүй санагдталаа юу ч байсан орхидог нь сул тал болохоор засах ёстой юу.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157