Тэмдэглэл-160
" Өөрийгөө өрөвдөж, хувь заяандаа гомдоллож, тэмцэгч бус байх нь огтхон ч дур булаам зүйл биш. Өөрийнхөө талаар сөргөөр боддог хүнийг хэн хүсэх билээ?"
Ордны зурхайгаа уншиж байсан чинь дээрх өгүүлбэр байна. Яг л тархин дундуур татаад авах шиг. Тийм шүү дээ огтхон ч сайхан зүйл биш мартсан байсан зүйлийг сануулах шиг болсон.
Тархины эрчим хүчээ тал тал тийшээ нь цацаад гол зорилго хүсч байгаа зүйлдээ төвлөрч чадахгүй байна. Яг юуг хүсээд байгаагаа, яавал өөртөө бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай аз жаргалтай байх вэ гэдгээ мэдмээр байна. Сониуч зангаасаа болж тал тал тийшээ үсчсэн байдлаасаа залхаж байна. Олон юмныхаа ч ашгийг гаргаж чадахгүй эхлүүлээд хаяад байхаар нэг л дарамттай юм. Бусад хүмүүс ч сүүлдээ " энэ ингэж байгаад больчихно, энэ нээх удахгүй ээ, энэ угаасаа чадахгүй ээ, энэ шантрамтгай л даа, наадах чинь худлаа худлаа " гэдэг боллоо. Энэ хандлагууд нь миний уурыг хүргэж байна. Нэг л басамжлаад ч байгаа юм шиг. Тийм биш гэдгээ баталж харуулж, амыг нь асуумаар санагдаад байдаг болчлоо. Тэгсэн мөртөө эцсийн үр дүн хүртэл яаж ч байсан ухрахгүй хаяхгүй байж чадах тэр зүйл юу гэдгээ олж чадахгүй байгаа нь би үнэхээр өөрийгөө мэддэггүй, мэдэх болоогүй гэдгийг харуулаад байх шиг.
Ойрд ерөөсөө анхаарал төвлөрч өгөхгүй байна шүү. Өглөөнөөс хойш анхаарлаа төвлөрүүлэх гэж хичээсээр арайхийж төвлөрөөд ажлаа хийхээр тарах цаг болчихсон байх юм. Магадгүй би жаахан залхаад байх шиг байна.
Хүний зүүдийг бичиж авдаг төхөөрөмж ирээдүйд бий болох болов уу. Толгойндоо төхөөрөмжөө байрлуулаад унтахад зүүдэлсэн зүүдийг нь видео шиг хураагаад авчихдаг. Өглөө нь ямар зүүд зүүдэлсэнээ эргээд үзэх боломжтой. Муухай зүүд зүүдэлвэл устгаад хэрэгтэй байвал хадгалаад л.... Магадгүй сайхан сонин зүүднүүдээ Youtube шиг олон нийтийн сүлжээнд байрлуулдаг бол ч. Хэрвээ ийм болчихвол маш олон гайхалтай сонин байж болшгүй зүйлс харах байхдаа. Зүүд гэдэг бөөн фантази шүү дээ. Надад лав ийм төхөөрөмж хэрэгтэй байна. Бөөн лаг лаг адал явдалт зүүд зүүдэлдэг болохоор. Өглөө тэрийгээ бүдэг бадаг санадаг. Заримаар нь дэлгэрүүлээд ном зохиол бичиж ч болмоор санагддаг боловч сэрснийхээ дараа цагийн дотор л мартчихаад байгаа нь тоогүй юм.
Нилээн хэдэн жилийн өмнө Англи хэлний мэдлэггүйгээсээ болоод нэг муухай эвгүй ичмээр байдалд орж билээ. Одоо ч тэр явдлыг бодохоор ичиж үхмээр санагдсан хэвээрээ байдаг. Тэр үед үнэндээ англи хэл сурах дур сонирхол надад огтхон ч байгаагүй. Эх орондоо байж гадаадаар ярих нь тэнэг хэрэг шиг санагддаг байлаа. Гэхдээ тэр явдлаас хойш хэлтэй бол хөлтэй гэдгийг ухаарсан. Бас олон боломжыг зөвхөн англи хэлний мэдлэг дутмагаасаа болоод бусдаас илүү олон давуу талтай ч алдаж байгаагаа мэдсэн юм. Гэхдээ лаг сурсан уу гэвэл үгүй. Угийн дургүй зүйлдээ нэг амьсгаагаар хүү хаа гэж ороод мундаг болох нь үлгэр ч гэлээ яст мэлхий, туулай хоёрын үлгэрийг санан санан бага багаар өөрийгөө хүчлэлгүй алгуурхнаар суралцснаар одоогийн өөрийн мэдлэгийг тэр үетэй харьцуулбал хамаагүй сайжирсан. Мэдээж хүн бүр өөр. Бас хэлний авъяас гэж нэг юм байх шиг байнаа. Тэр нь даанч надад заяагаагүй болохоор дээр нь бас сурах хүсэл тэмүүлэл байхгүй зүгээр л бусдаас хоцрохгүй гэсэндээ л албадан сурч байгаа болохоор алгуурхнаар яаралгүй тайвнаар өөрийгөө хүчлэлгүй явсаар л байна. Өөрийнхөө гадаад хэл сурах арга эвийг олоод л авчихбал бусад олон хэлийг сурч болох л юм билээ. Ганцхан арга эвээ л олох нь л их чухал юм гэдгийг саяхнаас ухаараад л байна. Одоо Хятад хэл сурах сонирхол хөдөлж байна. Нээх бичгийн хэлэндээ мундаг лаг болохгүй байж болох ч ярианы хэлэндээ сайжирмаар байна. Ер нь миний хувьд сурах арга бол толгой эргүүлсэн дүрмүүдээс хол байх. Уншлаа гэхэд гол утга санааг нь ойлгох, ойр зуурын юм бичих чадвартай тэгээд гол нь сонсч ойлгох, холбож ярихдаа л голлон анхаарах. Нээх лаг өндөр түвшиний бичгийн болон ярианы чадвар дутмаг байгаа ч яван явсаар нэг өдөр сурсан л байна байх даа. Магадгүй 18 настай хүүхдийн мэддэг зүйлийг 40, 50 насандаа мэддэг болсон байх ч гэлээ эцсийн эцэст сурсан мэддэг болсон гэдэг нь л чухал юм. Тэр үед ч үр өгөөжөө өгөх ч юм билүү. Илүү том боломжыг олж авах ч юм билүү. Шал дэмий, хэрэггүй мэдлэг гэж байхгүй байх. Их бага хэмжээгээр ашиг тусаа өгч л байдаг байх.

Comments
Post a Comment