Тэмдэглэл-159

Урьд нь том өгзөгнөөсөө ичээд дандаа урт цамц даруулж өмсдөг байлаа. Кимийн том өгзөг моодонд орсноос хойш нуухаа больсон юмдаа. Бас хүүхэд байхдаа том амнаасаа ичээд дандаа амаа таглаж инээдэг байлаа. Ээж минь юун муухай дарвайж инээдийн ам хамраа таглаж инээ гээд л их загнана бусад охидыг харахаар жижигхэн жимбэгэр амтайд атаархдаг байлаа. Нэг удаа найзуудтайгаа маазраад л ёстой элгээ эвхэртэл инээж юун амаа таглаж инээх жинхэнэ сулд нь тавьчихсан байж байсан чинь нэг эрэгтэй найз минь харж харж байснаа чи инээхээрээ хацар чинь хонхойгоод хөөрхөн юмаа гэж хэлснээс хойш амаа дарж инээхээ больсон юм. Хүний хамгийн гайхалтай төрхийг гараараа хааж байсан байна лээ шүү. Гэхдээ шүдгүй бол хэцүү л дээ. Их инээдтэй харагдах байх. Ер нь байгаараа байх л сайхан гэдгийг мэдэрсэн дээ. Магадгүй зарим хүмүүст таалагдаж болно бас таалагдахгүй ч байж болно. Тэглээ гээд нээх өөртөө урам хургарсан явдалгүй л байна. Байгаараа байнаа гээд бүдүүлэг байна гэсэн үг бас биш юм. Зарим хүмүүс байгаараа л байх сайхан гээд нээх муухай бүдүүлэг зангаа хаацайлаад байдаг. Хүний нийгэмд амьдарч байгаа хойно юуг бүдүүлэг үйлдэл гэх вэ, юуг соёлч боловсон байдал гэх вэ гэдгээ ялгаж салгаж биеэ явах нь л зүйтэй байх.
Одоогийн сурагч охидыг харахаар нүүр амаа аймар будсан байгаа нь огтхон ч таалагдахгүй юм. Зүгээр л өөрөөрөө гэрэлтдэг нас байхад нээх хүнд будагнууд хэрэглээд л улам л муухай болгоод байх юм. Хэлэхээр сургааль айлдсан болоод сонсохгүй юм.
Арьс маань ч нас яваад ирсэн чинь муухай болж байна шүү. Арчлахгүй л бол хуурайшаад эмзэгрээд байдаг болчихож. Элдэв носоо толбо бага зэргийн зураасан үрчлээ үүсч эхэлж байна. Урьд нь нүүрээ нээх арчлахгүй байсан ч болоод байдаг байсан бол одоо бол нэг өдөр л өнжих юм бол эвгүйтээд байдаг болчихож. Хойшдоо бүүр л их анхаарах болох байх даа.
"UP" гээд анимишн дээр гардаг шиг хамтдаа аялалд явнаа гээд цуглуулсан мөнгөө амьдралд тохиолдох бэрхшээл мөнгөний хэрэгцээ бүртээ зориулсаар байгаад сүүлдээ явж чадалгүй хөгширсөн байдаг шиг л зүйл надад тохиолдох гээд байх юм. Дараа тэгж байгаад болно доо гэсээр, цаг хугацаа явсаар нэгмэдэхэд юу ч хийж амжаагүй байдаг шиг л юм болох гээд байна шүү. Амьдрал маань бидний бодсон санаснаар байдаггүй нь муухай ч гэлээ тийм л байж сонирхолтой байдаг байх.


Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157