Тэмдэглэл-158
Их сургуулиа төгсөөд ажил дээр гарсан эхний жилээ л энэ явах зам биш
гэдгийг нь мэдэж байсан ч явахаас өөр сонголтгүй болохоор тэвчиж, дургүй
байсан ч хийж өөрийгөө хүчилж, тэрэндээ өөрөө ядарч бухимдаж өдий
хүртэл ирсэн ч өөрчлөгдсөн зүйл үгүй. Өөөрчлөх ,өөр сонголт хийх боломж
байсан ч айсандаа гэхүү эргэлзсэндээ гэхүү эсвэл зүгээр л залхуурсандаа
эсвэл тийм боломж ер тохиогоогүй юм болов уу ямар ч л байсан дуртай
дургүй явж иржээ. Одоо тэгээд дээрдсэн юмгүй л байна.Гэхдээ ганцаараа би
ийм биш л дээ. Хаа сайгүй олон хүн өөрийнх нь явахыг хүссэн зам биш
гэдгийг мэддэг мөртөө явсаар л байдаг. Түм түмэн олон шалтгаанаар явсаар
л байдаг. Өөрчлөхийг хүсэвч өөрчилж чадахгүй байх л хамгийн хэцүү.
Миний шалтгаан бол ээж. Өөрийнхөөрөө бүгдийг шинээр эхлэх гэж үзэж бүгдээс холдож, яг юу хүсээд байгаагаа ойлгуулах гэж хичээсэн ч, зугатсан ч дахиад л бахь байрандаа хүрээд ирсэн.
Олон жил болох гоо үзэсгэлэнтэй сайхан зүйл хиймээр санагдаад байх юм. Гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэн хийх хүсэл сүүлийн үед их төрж байна. Уул нь энэ тал дээр их мэдрэмжтэй л дээ. Сурагч байхад хамгийн дуртай бас сайн байсан хичээл минь хими байсан юм байна. Хамгийн дургүй хичээл маань математик байсан. Ёстой л тоо дунд үсэг орсон цагаас нь эхлээд ойлгохоо байсан юм байна. Гэтэл өнөөдөр тоогоор хоолоо олж идэх гэж дээ.
Нас яваад ирэхээр хүн эрсдэлтэй том шийдвэр тэр болгон гаргаж чадахаа болидог юм шиг байна. Өөрийнхөө үүрэг, хариуцлагыг маш сайн ухамсарладаг болоод ирэхээр сэтгэлийн дуудлагаар хөдлөх нь багасдаг юм байна. Би ч ер нь тэртээ тэргүй багын шийдвэр гаргахдаа муу байсан юмдөө. Бодож бодож нэг шийдвэр гаргахаар дандаа тэр нь бүтэлгүйтнэ.
Нэг л өөр зүйлд өөрийнхөө хүчийг үзмээр санагдаад байна. Гоё сайхан үзэсгэлэнтэй зүйл хийж бүтээдэг л болмоор байна.Толгойд уул нь гоё гоё бизнес санаанууд, янз бүрийн санаачлага орж ирэх л юм. Яг түүнийгээ ажил хэрэг болгож хөрсөн дээр буулгах л хэцүү юм. Шаргуу тууштай байдал, өрсөлдөөнөөс үргэлж зайлсхийдэг минь миний сул тал юмдаа. Хүсч байгаа зүйлээ өөрийн болгохын тулд бусдад муу юм хийхийг хүсдэггүй зангаасаа болж алдсан нь их ч гэлээ засрахгүй хашрахгүй ухаарахгүй юм даа.
Сүүлийн үед эрэгтэй хүмүүстэй харьцаа тун муу байна. Аав дүү хоёроосоо бусдад нь. Яагаад ч юм бэ нэг л цаанаасаа уур хүрээд байх юм. Ялангуяа бүдүүлэг байдлыг нь харах юм бол. Эрэгтэй найзуудтайгаа аль болох харьцахгүй байхыг хичээж байна.
Цагаан сараас хойш согтууруулах ундаа хэрэглэх хүсэл огцом буурсан байна. Ганц хоёр шил пивоноос өөр юм уух хүсэл төрөхгүй байна. Night club орохоос илүү номын санд сууж ном унших хүсэлтэй болчихож. Шоколад, амттан идэх ямарч дур хүсэлгүй харин оронд тараг уух, лийр банана идэх аймар дуртай болсон. Гэхдээ ганц татгалзаж чадахгүй байгаа зүйл бол мах. Махнаас л уйдахгүй юмдаа.
Наруто дуусссан чинь сайхан байнөө. Анх ТВ8-ээр гарахад үзэж эхэлсэн юм байна. 10-аад жил үзсэн байна ш дээ. Японы нэг ангит аниме нар нь гоё ч гэлээ олон ангитууд бас дажгүй лдээ. Death note, Lovely complex, Toradora, Code Geass, Fullmetal Alchemist:Brotherhood, One punch man, Tokio Ghoul, Bleach гэх мэт байна. Заримдаа яагаад тэр давчуухан жижиг арлын хүмүүс чөлөөтэй задгай сэтгэдгийг гайхах юм. Туйлийн шаргуу хөдөлмөрч хийж буй зүйлдээ үнэнч сэтгэлээсээ ханддаг байдлыг нь сурах юмсан. Jrock сонсох ч бас дуртай шүү.

Comments
Post a Comment