Гэр
Орой бүр гэр лүүгээ харих замдаа Улаанбаатарын утаат өвлийн тэнгэрээс харагдахгүй их оддыг ширтсээр гэртээ ордог. Энэ байшингаа би бусдаас зөрүүдлэн авсан учир нь шөнө ирж үзсэнтэй холбоотой байх. Өвлийн шөнийн тэнгэрт гялалзах их одод үзэсгэлэнтэй харагдаж би энд л амьдармаар байна гэж өөртөө хэлсэн. Бас салхитай хөндий гэж нэрлэгддэг шигээ их салхитай газар. Салхинд зогсох дуртай надад тохирсон газар. Эзэнгүй айлууд их байдаг болохоор амар амгалан. Утаагүй цэвэр агаартай нь сайхан. Хот манай гэрээс бол сайхан харагдана. Утаа бүрхсэн хотын гэрлүүд холоос их үзэсгэлэнтэй харагддаг. Зурж чаддаг бол зурахсан. Нэг гэм нь даанч хол л доо. Ажил гэр хоёрын хооронд өдөрт 4 цаг зарцуулна шүүдээ. Эхэндээ хэцүү байсан ч одоо бүүр дасаад хол санагдахаа ч больчихож. Оддыг ширтэх тоолонд би энэ газрын биш тэр дээр байх газрын хүн юм шиг мэдрэмж үргэлж л төрдөг. Хэзээд арилахгүй. Өчигдөр яг л мэдрэгдсэн мэдрэмж өнөө орой оддыг харахад дахиад л мэдрэгдэнэ. Тэргэл сартай шөнө бол бүүр гоё. Сар орчин т...