Posts

2024 оны тухай

Image
  Блог дээрээ дахиад л маш удааны хугацааны дараа бичиж байна. 2024 он маш их өөрчлөлттэй жил болж байна.  Хувийн амьдралын хувьд бахь байдгаараа ганц бие. Эрүүл мэнд сайн. Биеийн жин өмнөх шигээ л.  3-хан жилийн дараа 40 хүрэх хүний хувьд намба овор сууж эхэлж. Энэ жил маш ихээр та гэж дуудуулж байна. Гэр бүлийн хувьд аав, ээж, хоёр дүү минь эрүүл саруул сайн байгаад талархаж байна.  Ажил мэргэжлийн хувьд анх удаа төрийн албанд ажиллаж үзэж байна. Санаснаас нилээн төвөгтэй, удаашралтай, бичиг цаасны ажил нь их гээд төвөгтэй л юм байна. Хувийн хэвшил нь илүү хурдтай, тодорхой, ойлгомжтой бол төрийн алба тийм биш юм байна.  Бас миний үзэл бодол, зарчимд үл нийцэх зүйлсд төсвийн мөнгийг зарцуулаад байгаа нь таалагдахгүй байна. Хэллээ ч дуу хоолой минь тэр доор л сонсогдох юм даа. Тийм болохоор нээх удаан үргэлжлүүлж ажиллаж чадахгүй л болов уу даа. Гэхдээ яахав яагаад Монголын төрийн алба хүнд сурталтай удаашралтай байдаг вэ гэдгийг гадарлалаа. Магистраар СЭЗИС-т ...

2023 оны тухай

Image
  2023 онд өмнөх жилүүдээ бодвол их хөдөлгөөнтэй жил байлаа. 4-р сар хүртэл тогтвортой байсан амьдрал хөдөлгөөнд орсон. Дүү минь мөрийтэй тоглоомоос болж  их мөнгөний өрөнд орсон тул би давхар ажил хийхээс аргагүйд хүрч 5-р сараас жижиг итали рестораны тооцоог хариуцах боллоо. Тэр өрийг нь барагдуулахын тулд энд тэндээс зээл ч авлаа. 2 давхар ажил хийж байгаа болохоор нэг ажилдаа 100% анхаарч чадахгүй байсан болохоор 8-р сараа дуусгаад үндсэн ажлаасаа гарав. Байх шаардлага дууссан газар байх гээд ч хэрэггүй байдаг шүүдээ. Нэгэнт миний хийх ажил дууссан бүх юм нь цэгцрээд ок болчихсон болохоор. Хашаа байшингаа зараад аав ээждээ 2 өрөө байр азтай тохиолдлоор хямд үнээр авч өгөв. Жаахан хол л юм даа. Гэхдээ яахав нэгэнт л аав ээж 2 минь байшинд амьдарч чадахгүй болсон болохоор. Ер нь л хийе гэж бодсон зүйлс мин биелсэн жил байлаа. Дүүгийнхээ өрнөөс ч нилээн даралцлаа, аав ээж хоёроо байранд орууллаа. Хэрвээ дүү мин өрөнд ороогүй байсан бол төлсөн тэр их мөнгийг өөр зүйлд зарцуули...

Далын тал

Image
За ингээд миний бие нь 35 насыг зооглолоо. Он гараад 36, цагаан сар болохоор 37 болоод нэмэгдээд явчих байх. Гэхдээ би яг яс тоолдог болохоор 35 нас хүрч байна гэсэн үг. Дахиад л бүтэн жил блог дээрээ тэмдэглэл хөтөлсөнгүй. Сүүлийн 2 жил өдийг хүртэлх миний амьдралын хамгийн нам гүм үе болсон юм шиг байна. 2021 оны 10-р сарын 5-наас 2022 оны 10-р сарын 5 хүртэлх хугацаа бүүр нам гүм байлаа. Энэ жил зарим найзуудтайгаа ганц ганц уулзлаа. Заримтай нь бүр уулзаагүй 2, 3 жил болчихож. Ажлын хамт олон, гэр бүл маань л энэ жил миний харилцсан хүмүүс байлаа. Сэтгэл гутралд энэ жил автсангүй. Дээшээ доошоо янз бүр болж хэлбэлзэхгүй тогтвортой сайхан байлаа.  Нэг жилийн энэ хугацаанд юу болов гээд бодоод үзтэл: Хайр дурлалын хувьд ямар ч өөрчлөлтгүй ганц бие байлаа. Болзоонд ч явсангүй. Хүнтэй ч танилцсангүй. Харин 2ш секс тоглоомтой болсон. Тэрийгээ бэлгийн амьдралдаа ашиглаж байгаа. Тоглоом надад их таалагдсан. Өөрийгөө бас шинээр мэдэрсэн. Цаашдаа улам нэр төрлөө нэмэгдүүлэх сонирхолтой ...

Тэмдэглэл 221

Тэмдэглэл бичээгүй  1 жил гаран  болжээ. 6.18-нд Монголдоо ирлээ. Ирээд 3 сар гэртээ сайхан амарлаа. 9-р сараас мэргэжлээрээ шинэ компанид ажилд ороод 1 сар болчихлоо. Гэртээ ойрхон газар ажилд орсон болохоор 15 минут л алхаж ирж, очиж  цаг хэмнээд үнэхээр амар байна. Ирснээсээ хойш хотын замын түгжрэлд үнэхээр тэвчээр алдарч үгээ хэллээ. Тиймээс яаж байсан гэртээ ойрхон ажил л сонгоно гэж шийдсэн. Гэвч өглөө болгон ажилдаа явна гэхээр үнэхээр ядаргаатай санагдаж байна. Амралтын өдрүүд, ажил тарах цагаа үнэхээр их хүлээдэг болж. Гэртээ амарч байх хугацаандаа өвөөгөө хэсэг харсан юм. Бие нь муу байж байгаад гайгүй болоод Сэлэнгэ буцсан боловч 10.09-нд өнгөрчлөө. Ээжийн сэтгэл л хэцүү байсан байх. Харин би юу ч мэдрээгүй. Сэлэнгэд ажил явдал нь болсон болохоор очиж ч чадаагүй.  Солонгосд байх нэг жил гарангийн хугацаанд үнэхээр их юм ойлгож өөрийгөө бас шинээр олж харлаа. Одоо ингээд бодохоор Солонгост байгаагүй юм шиг санагдаж байна. Солонгост хаа очиж муу хүмүүстэй т...

33 жил

Image
 Бараг хагас жил шахам блог дээрээ тэмдэглэл хөтөлсөнгүй. Солонгосдоо л байсан хэвээр л байна. Хэзээ Монгол буцах юм бол доо. Энэ жилийн төрсөн өдөр анх удаа гадаадад тэмдэглэсэн төрсөн өдөр боллоо. Энд ирээд танилцсан найзуудтайгаа Everland park орж 1 өдрийг тоглож хөгжилтэй өнгөрүүллээ. Энд байхад цаг хугацаа маш хурдан өнгөрөх юм. Нэгмэдэхэд л 10 сар амьдарсан байна. Энэ жилийн төрсөн өдрөөр дахиад л хос алга. Хостой болчих байх гэж битүүхэн найдаж ирсэн боловч бас л хоосон. Өдөр хоногийг ажлаас ажлын хооронд л өнгөрүүлж байх шив дээ. Монгол очихоороо тухтай сайхан тэмдэглэлээ бичнээ. Гар утсаараа бичнэ гэдэг төвөгтэй юм байна. Өөр улсын амьдралд дасан зохицох гэж хичээсээр нэгмэдэхэд цаг хугацаа хурдан өнгөрсөн байна. Энд байх хугацаандаа харин сэтгэлээр унасангүй. Сонин нь ямар ч стрессгүй байлаа. Бүх зүйлээс хол зөвхөн ажил хийж мөнгө олох л чухал байлаа. Ажилтай л байвал бусад нь болчих болохоор өөр асуудал байхгүй тул сэтгэл санаа тогтвортой үнэхээр сайхан байсан. Энэ жил х...

Тэмдэглэл-220

Image
Тэмдэглэл бичээгүй уджээ. 3 сар гаран болж. 2.09нд Солонгост ирээд корона вирусээс болоод харьж чадахгүй л байна. Манай улс хэзээ хилээ нээж би гэдэг хүн харих юм байгаан. Солонгос явъя гэж нээх бодоогүй ч юмыг яаж мэдхэв гээд 11 сард виз мэдүүлсэн маань 1 сард гарсан юм. Даанч хань болоод цуг явчих хүн олдохгүй байсаар 2 сард хамаатныхаа нээх дотно биш зүс мэдэх л бүсгүй болон нөхөртэй нь хамт Солонгост ирсэн. Анх удаа ирж байгаа болохоор эхэндээ шинэ содон байсан ч хар бор ажлууд хийгээд эхэлсэн чинь үнэхээр ядарсан бас шантарч харимаар санагдаж байсан. Гэвч олон Монголчууд энд ингээд л ажиллаж амьдарч байгаа шүү дээ гэж бодоод тэвчсээр одоо ч бараг дасч дээ. Энд ирээд үнэхээр ажиллаж сурч байна. Ажил хийнэ гэдгийг утгаар нь л мэдэрч байна. Монголд байхдаа өөрийгөө хурдтай ажилсаг гэж бодож байсандаа хөх инээд хүрсэн шүү. Үнэхээр юу ч хийж чаддаггүй байснаа бас маш удаан гэдгээ л энд ирээд мэдэрсэн. Солонгост ажиллах гэдэг үнэхээр хэцүү. Энд хэцүүгүй зүйл үгүй. Монголдоо үнэхээр жарг...

Тэмдэглэл-219

Image
                                               Эрүүл биед саруул ухаан оршино. Хоолыг эм шиг хэрэглэх үү Эмийг хоол шиг хэрэглэх үү  Намар Буйраас ирэхдээ жин нэмчихсэн байсныг хэлэх үү дээрээс нь бараг 2 сар гэртээ байсан болохоор нилээн жин нэмсэн байсныгаа мэдээгүй явж байгаад байгууллагын шинэ жилээр даруулсан гэрэл зурагнуудаа харсан чинь "Oh my god" гэж өөрийн эрхгүй уулга алдсан шүү. Өөрийгөө гэдэгт үнэхээр итгэхгүй байсан. Яая даа гэж байтал цаанаасаа Бурхан Тэнгэр нь одоо наад биеэ бод арай л хэтэрлээ гэсэн юм байлгүй 2019.12.19 ны өглөө ажил дээрээ байж байтал нэг дуудлага ирлээ. Маргааш 10 цагт ирээд үнэгүй иж бүрэн шинжилгээнд орох эрх олгож байна гэхээр нь баярлаад хаяг байршлаа асууж аваад очихоор боллоо. За нэг өөрийгөө үнэгүй оношлуулъя. Энэ бие дотор юу болж байгааг мэдъя гээд маргааш нь яг цагтаа заасан хаягаар нь очтол өөдөөс HERBALIFE угтд...