Тэмдэглэл-220

Тэмдэглэл бичээгүй уджээ. 3 сар гаран болж. 2.09нд Солонгост ирээд корона вирусээс болоод харьж чадахгүй л байна. Манай улс хэзээ хилээ нээж би гэдэг хүн харих юм байгаан. Солонгос явъя гэж нээх бодоогүй ч юмыг яаж мэдхэв гээд 11 сард виз мэдүүлсэн маань 1 сард гарсан юм. Даанч хань болоод цуг явчих хүн олдохгүй байсаар 2 сард хамаатныхаа нээх дотно биш зүс мэдэх л бүсгүй болон нөхөртэй нь хамт Солонгост ирсэн. Анх удаа ирж байгаа болохоор эхэндээ шинэ содон байсан ч хар бор ажлууд хийгээд эхэлсэн чинь үнэхээр ядарсан бас шантарч харимаар санагдаж байсан. Гэвч олон Монголчууд энд ингээд л ажиллаж амьдарч байгаа шүү дээ гэж бодоод тэвчсээр одоо ч бараг дасч дээ. Энд ирээд үнэхээр ажиллаж сурч байна. Ажил хийнэ гэдгийг утгаар нь л мэдэрч байна. Монголд байхдаа өөрийгөө хурдтай ажилсаг гэж бодож байсандаа хөх инээд хүрсэн шүү. Үнэхээр юу ч хийж чаддаггүй байснаа бас маш удаан гэдгээ л энд ирээд мэдэрсэн. Солонгост ажиллах гэдэг үнэхээр хэцүү. Энд хэцүүгүй зүйл үгүй. Монголдоо үнэхээр жаргалтай байж. Жаргалдаа бүр ташуурч байж. Эртхэн ирж ажиллаж амьдарч үзэх минь яалаа л гэж бодогдож байна. Тэгсэн бол эрт их зүйл ойлгох байж дээ. Яагаад өмнө нь Солонгос явах боломж гарч байсан ч ашигладаггүй тоодоггүй байснаа гайхаад л байна. 10-аад хоногийн дараа 3 сарын виз маань дууслаа. Дахиад 1 сараар энд сунгуулаад 6 сард нутаг буцах байгаа. Энд ирээд найзуудтай ч боллоо. Хаа явсан газраа эелдэг харилцаа сайтай байсныхаа хүчээр бас давгүй л байна. Эхний 15 хоног ганцаардаад байсан сүүлдээ хүмүүс танидаг болж ганцаардахаа больжээ. Монголд очихоороо карантинад байх хугацаандаа илүү дэлгэрэнгүй тэмдэглэл бичиж оруулнаа. Эндээс ухаарсан ойлгосон зүйлүүд маш их бас өөрийгөө шинээр өөр талаас харж чадсан. Энд  насаараа амьдрахгүй ч гэлээ нэг удаадаа ирээд ажиллаж амьдарч үзэх хэрэгтэй газар юм байна гэж бодогдсон. Ирснээсээ хойш 6 кг жин хассан. Монголд байхдаа 7кг гэхээр 12.20.с хойш 13 кг жин хасчээ. 96с 83 гэдэг бас амжилт шүү. Одоо 70 кг болохын төлөө л тууштай байна шүү. Дахиад 13г хасах хэрэгтэй. Тэгвэл 2020 оны төгсгөлд өөрөөрөө хангалттай бахархаж чадна.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157