2024 оны тухай

 




Блог дээрээ дахиад л маш удааны хугацааны дараа бичиж байна.

2024 он маш их өөрчлөлттэй жил болж байна. 

Хувийн амьдралын хувьд бахь байдгаараа ганц бие. Эрүүл мэнд сайн. Биеийн жин өмнөх шигээ л. 

3-хан жилийн дараа 40 хүрэх хүний хувьд намба овор сууж эхэлж. Энэ жил маш ихээр та гэж дуудуулж байна. Гэр бүлийн хувьд аав, ээж, хоёр дүү минь эрүүл саруул сайн байгаад талархаж байна. 

Ажил мэргэжлийн хувьд анх удаа төрийн албанд ажиллаж үзэж байна. Санаснаас нилээн төвөгтэй, удаашралтай, бичиг цаасны ажил нь их гээд төвөгтэй л юм байна. Хувийн хэвшил нь илүү хурдтай, тодорхой, ойлгомжтой бол төрийн алба тийм биш юм байна. 

Бас миний үзэл бодол, зарчимд үл нийцэх зүйлсд төсвийн мөнгийг зарцуулаад байгаа нь таалагдахгүй байна. Хэллээ ч дуу хоолой минь тэр доор л сонсогдох юм даа.

Тийм болохоор нээх удаан үргэлжлүүлж ажиллаж чадахгүй л болов уу даа. Гэхдээ яахав яагаад Монголын төрийн алба хүнд сурталтай удаашралтай байдаг вэ гэдгийг гадарлалаа.

Магистраар СЭЗИС-т сурч эхэллээ. Номын дуу удаан хугацааны дараа сонссон чин үнэхээр сайхан байна. Ирээдүйд  эрэлттэй  болох магадлалтай  мэргэжил гэж үзээд суралцаж байгаа болохоор маш чанартай сайн суралцахыг хичээнээ.

Тарот мэргэ энэ жил маш их сонирхлоо. Өөрийнхөө зон совин, мэдрэмжээ ашиглаад  мэргэлээд нэмэлт орлого олдог болмоор ч юм шиг санагдсан ч арай эхлүүлээгүй л байна.

Энэ жил нөхөртэй болох тал дээр ахиц дэвшил гаргахыг хүсч бгаа болохоор болзооны эвэнтэд анх удаа бүртгүүлж үзлээ. Эвэнт дээр нь ямархуу залуус ирэхийг мэдэхгүй л байна. Гэхдээ миний хувьд багагүй мөнгөөр бүртгүүлж орж байгаа болохоор гайгүй хүмүүс байгаасай л гэж найдаж байна. Нөхэртэй болвол хүүхэдтэй болох маш том зорилго бий. 

Өөр шигээ хүүхдээ элэг бүтэн амьдрал дунд өсгөж хүмүүжүүлмээр байна.  Аав ээж хоёрыгоо намайг 60, 70 нас хүрсэн ч эрүүл энх хажууд минь байгаасай гэж хүсдэгтэй адил нөхрийнхөө хамт хүүхдийнхээ хажууд 100 нас хүрэх юмсан гэж хүсдэг. 

Эх орондоо ч гэсэн өөрийн хийж чадах хамгийн сайнаа хангалттай хийх юм сан гэж боддог.

Цаг хугацаа нэгмэдэхэд л урсан өнгөрдөг болж дээ. Эргэцүүлж ч амжихгүй л энэ хотын түгжрэл, стресс, шудрага бус байдал, стресс дунд амьдарч байна. 

Аан бас нээрээ миний согтууруулах ундааны хэрэглээ маш багассан шүү. Биеэ хайрлаад хэтрүүлж хэрэглэлгүй хоёр  жил шахам болж дээ. Нэг уувал 2 л пивоноос илүү гарахгүй амар болсон. 

2024 оны төгсгөлд үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрөөх гэр бүл болж чадах залуугаа олсон байх нь энэ оны гол хүсч буй зүйл юм даа.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157