33 жил
Бараг хагас жил шахам блог дээрээ тэмдэглэл хөтөлсөнгүй. Солонгосдоо л байсан хэвээр л байна. Хэзээ Монгол буцах юм бол доо. Энэ жилийн төрсөн өдөр анх удаа гадаадад тэмдэглэсэн төрсөн өдөр боллоо. Энд ирээд танилцсан найзуудтайгаа Everland park орж 1 өдрийг тоглож хөгжилтэй өнгөрүүллээ. Энд байхад цаг хугацаа маш хурдан өнгөрөх юм. Нэгмэдэхэд л 10 сар амьдарсан байна. Энэ жилийн төрсөн өдрөөр дахиад л хос алга. Хостой болчих байх гэж битүүхэн найдаж ирсэн боловч бас л хоосон. Өдөр хоногийг ажлаас ажлын хооронд л өнгөрүүлж байх шив дээ. Монгол очихоороо тухтай сайхан тэмдэглэлээ бичнээ. Гар утсаараа бичнэ гэдэг төвөгтэй юм байна.
Өөр улсын амьдралд дасан зохицох гэж хичээсээр нэгмэдэхэд цаг хугацаа хурдан өнгөрсөн байна. Энд байх хугацаандаа харин сэтгэлээр унасангүй. Сонин нь ямар ч стрессгүй байлаа. Бүх зүйлээс хол зөвхөн ажил хийж мөнгө олох л чухал байлаа. Ажилтай л байвал бусад нь болчих болохоор өөр асуудал байхгүй тул сэтгэл санаа тогтвортой үнэхээр сайхан байсан.
Энэ жил хэцүү өвчин гарсан ч гэлээ тусалгүй хүний нутагт эрүүл саруул байсандаа талархаж байна. Цаашдаа ч бас эрүүл байгаарай.
Макколи/будааны архи/ хэтрүүлж уугаад 1 удаа согтоод тасарснаас өөрөөр ямар ч хэтрүүлсэн хэрэглэсэн зүйл гарсангүй. Зуны бүгчим орой хааяаадаа ганц хоёр пиво ууж байсныг эс тооцвол алкаголь бараг хэрэглэсэнгүй.
Нэг сайн зүйл нь энэ жил нэмж таргалалгүй харин ч бага ч гэсэн хасч байгаа нь юм. Ямар ч байсан L size таардаг болсон нь талархууштай. Цаашдаа ч гэсэн нэмэлгүй бага багаар хасаад явахад нэгмэдэхэд тохирох жин дээрээ очсон байна байх. Мэдээж энд ирээд herbalife.н бүтээгдэхүүнээ тогтмол биш ч хэрэглээд л байна. Хүмүүс юу гэж ярих нь хамаагүй миний биед үнэхээр тохирч байгаа болохоор хэрэглэсээр л байна. Хайр дурлал энэ удаа бас л надаас хол байлаа. Гэхдээ буруу хүнтэй харилцаатай байсанаас ганцаараа байсан нь дээр л дээ. 2021 оны төрсөн өдрийн тэмдэглэл дээрээ хайж явсан хүнээ олсон гэж бичихийг үнэхээр хүсч байна шүү. Тоглоомгүй бас нас ч явж байна. Гэхдээ нээх сэтгэлээр унасан зүйлгүй. Яахав би 100 наслах болохоор миний амьдрал жаахан хожуу эхэлж байгаа юм бас би юунаас ч хоцроогүй болох юм болох цагтаа болно гэж өөртөө хэлэх юм даа.
Ингээд 33 жил чадлынхаа хэрээр л сайн амьдарсан шүү чи гэж өөртөө хэлмээр байна. Бас үргэлжүүлэн эрүүл, сайн хүн байж, зөв замаар сайхан амьдарна шүү гэж өөртөө хүсье.
Төрсөн өдрийн мэнд хүргэе
ReplyDelete